
Энэ удаагийн бага олимпийг ирэх сарын 10-12-нд буюу Лондоны олимпийн сүүлийн өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулах гэж байна.
Энэ удаа Баянхонгор аймгийн 20 сум, 9 багаас спортын 28 баг 756 тамирчин 9 төрлөөр гурван хоног өрсөлдөх юм байна.
Чөлөөт бөх, жүдо, хүүхдийн хөлбөмбөг гэх мэт спортын есөн төрөл тус бүрд 1, 2, 3 дугаар байрын эздийг тодруулж, багийн онооны нийлбэр дүнгээр эхний гурван байрын эздийг мөн шалгаруулах юм байна.
Энэ жилийн олимпийн бэлгэ тэмдгийг уламжлал ёсоор говийн мазаалайг болгохоор болжээ. Энэ жилийн бага олимпийн онцлог нь тус аймгийн сум бүрээр олимпийн бамбарыг аялуулах юм байна.
Ц.Болор