Жүжигчин Том Круз Лондонг зорилоо

Өчигдөр Холливудын алдарт жүжигчин Том Круз “All You Need Is Kill” гэх дараагийн киноны зураг авалтандаа бэлтгэхээр Лондонг зорьсон байна. Тэрээр сүүлийн үед охин Суритайгаа ойр амьдрахын тулд Нью-Йорк хотод тансаг зэрэглэлийн байр худалдан авахаар хайж байгаа аж. Уг нь түүнд Нью-Йоркын Ист-Виллижид экс-эхнэр Кэти Холмстой хамт амьдарч байсан байр байдаг ч тэнд буцаж очихыг огтхон ч хүсэхгүй байгаа гэнэ. Ямартай ч Том Круз гадна нь олон хүн цуглаад байдаггүй бас охин Суритайгаа илүү олон цагийн хамт өнгөрөөж чадах хувийн байрны эрэлд гарчээ.
Д.Ундрах 24tsag.mn