Зарим уурхайн нүүрс тээвэрлэлт зогсоод байна

Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх замыг энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд улсын байцаагчийн актаар түр хаасан байгаа билээ. Учир нь энэ шороон замд тоосжилт ихэсч машин техник явахад хүндрэлтэй болсон юм. Мөн гүн ховил үүсч, осол аваар гарах болжээ. 2010 оноос хойш энэ замд 40 гаруй осол гарч, олон хүн амиа алдсан байна. Ослын шалтгааныг судлахад замын нөхцөл, жолоочийн хариуцлагагүй байдал, тээвэрлэлтийн шаардлага, стандартыг зөрчсөнөөс ихэнх осол гарчээ. Иймээс УМХЕГ болон Авто тээврийн газраас энэ замыг сайжруулан засах хүртэл хаахаар болсон юм. Одоогоор энэ замыг хэзээ нээх нь тодорхойгүй байгаа бөгөөд "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой" зэрэг уурхайн нүүрс тээвэрлэлт зогсоод байгаа аж. Түүнчлэн сайжруулсан шороон замаа бүрэн засч дуусаад зам ашиглаж буй компаниудтай гэрээ байгуулсны дараа л энэ замыг нээн хэмээн МХЩГ-ын автозамын хяналтын улсын ахлах байцаагч М.Гэрэлт-Од мэдэгдлээ. Тэгэхээр өвлийн улирал хаяанд ирэхэд нүүрс олдохоо болихын биш биз гэсэн яриа иргэдийн дунд тасрахгүй нь.
Д.Ундрах 24tsag.mn