
УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр 10 цагт болохоор товлогдсон ч МАН-ын гишүүд ирэхгүй байгаагаас хойшлогдсоор байсан юм. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн УИХ-ын анхдугаар чуулганыг даргалагч Д.Дэмбэрэл захирамж гаргажээ. Уг захирамжийн дагуу чуулганыг маргааш 10 цагт хийхээр тусгасан байна. АН-ын гишүүд энэ захирамжийг эсэргүүцэхгүй бол чуулган маргааш эхлэх нь. Яг одоо АН-ын цөөн хэдэн гишүүд чуулган болно гэсэн итгэлтэйгээр танхимд суусаар байна.