
Хятадын өдөр тутмын хэвлэлд бичсэнээр 60,000 иргэнийг нүүлгэн шилжүүлж, 10 тэрбум юаний гарз хохирол учирчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас дотоодын болон олон улсын хэдэн зуун нислэг цуцлагдах болон хойшлогдоод байсан юм. Тэгвэл хамгийн сүүлд ирсэн мэдээллээр өнөөдөр өглөө Бээжингийн тэнгэр цэлмэж, олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
Хятадын баруун өмнөд Сичуань, зүүн Шандун мужийн нутаг дэвсгэрт хөрсний нуранги үүссэн тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан юм. Сичуань мужийн Шичань хотод ширүүн борооны улмаас модод үндсээрээ сугарч, ферм, газар тариалангийн салбарт их хэмжээний гарз хохирол тохиожээ. Шандун мужийн Жинань хотод үерийн ус иргэдийн бүсэлхийгээр татаж авто зам дээр тээврийн хэрэгслүүд ар араасаа гацаж зогссон байна.





Э.Мөнх