Аймгуудад цахим үнэмлэхийг нийлүүллээ
Цахим үнэмлэхийг 24 цагаар, бүх өдрүүдэд тасралтгүй хэвлэж байгаа бөгөөд өдөрт дунджаар 20 мянган үнэмлэх хэвлэдэг байна. Одоогийн байдлаар Өмнөговь,Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр, Говь-алтай, Хэнтий, Завхан аймагт цахим үнэмлэхийг нийлүүлж дууссан аж. Холын аймгуудад нийлүүлсний дараа төвийн аймаг, нийслэлийн дүүргүүдэд олгох үнэмлэхийг хэвлэнэ. Хуучин иргэний үнэмлэхний хугацаа нь дууссан, хаяж үрэгдүүлсэн, шинэ үнэмлэхээ авч амжаагүй иргэд лавлагаа авч банк болон бусад үйлчилгээний газраар үйлчлүүлж болно. Цахим үнэмлэхийг иргэдэд нэг удаа үнэгүй олгоно. Шилжүүлэг хийлгэх тоолонд цахим үнэмлэхийг шинээр авна.
Д.Ундрах 24tsag.mn