
УИХ-ын чуулганы танхимд Ардчилсан намын гишүүд бараг бүрэн ирцтэй сууж байна. УИХ-ын анхдугаар чуулганыг даргалагч Д.Дэмбэрэл гишүүн байхгүй байгаа тул чуулганыг эхлүүлэх боломжгүй байгаа юм. АН-ын дарга Н.Алтанхуяг өнөөдөртөө багтаан УИХ-ын даргыг сонгож, бүтэц, зохион байгуулалтаа хийх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа танхимд байгаа гишүүддээ хэллээ. Тэрбээр “Төрийн ажлыг хойш нь татаж, намын ажлыг түрүүнд тавиад байна. Хурал даргалагч намд хамааралгүйгээр ахмад настай учир УИХ-ын даргаа сонгож өгөөд суух ёстой. Ахмад настай нь насжаад биш, намжаад алаг болчихлоо. УИХ-ын даргыг өнөөдөр сонгохгүй бол болохгүй” гэв. Түүний дараагаар АН-ын бусад гишүүд Д.Дэмбэрэл гишүүнийг шүүмжилж, үзэл бодлоо хэлж байна.