67 үхрийг боомын халдвараас сэргийлж вакцинжуулав

Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Шарга багийн Эрэгмод гэдэг газар зусаж байгаа иргэн Л-ийн хотонд өнгөрсөн долоо хоногт үхсэн тугалд хийсэн шинжилгээгээр боом өвчин илэрснийг та бүхэнд мэдээлж байсан. Тэгвэл сумын төвөөс урд зүгт 27 кл голомтын бүсэд байгаа 67 үхрийг вакцинжуулсан байна. Сумын засаг даргын захирамжаар голомтын бүсэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, тухайн өрхийн хүн амыг хяналтад авчээ.
Д.Ундрах 24tsag.mn