Криштиано Роналдо “SEVEN” гэх шөнийн клуб нээжээ

Португалын хөлбөмбөгийн од Криштиано Роналдо эх нутагтаа “Seven” хэмээх шөнийн клуб нээсэн байна. Амралт сувиллын Алгарве хэмээх газар байрлах шинэ клубтээ Ронаолдо ойролцоогоор нэг сая орчим евро зарцуулжээ.
Клубийнхээ нээлтэд тэрээр Испанийн Мадридын “Реал”-д хамтдаа тоглодог хэсэг хөлбөмбөгчдийг урьсан байна. Мөн түүний сүйт бүсгүй Ирина Шейк ч нээлтийн ажиллагаан дээр ирсэн аж.
Д.Ундрах 24tsag.mn