
АН-ын дарга Н.Алтанхуяг УИХ-ын анхдугаар чуулганыг хэзээ эхлүүлэх талаар хурал даргалагч Д.Дэмбэрэл гишүүнтэй уулзжээ. Тэрбээр АН-ынханд “Маргааш 10 цагт эхүүлэх нь баталгаатай” гэсэн хариу өгсөн аж. Тиймээс УИХ-ын танхимд байгаа гишүүд дараагийн ахмад настай гишүүн Л.Цогоор хурлыг даргалуулахаар болж, чуулган эхэллээ. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “Д.Дэмбэрэл гишүүн намын ажлаа түрүүнд тавьж намын хурлаа хийж байгаа тул дараагийн ажилдаа оръё. Хурал тасалдуулсан хуриуцлагаа хүлээх байх" гэв. УИХ-ын Тамгын газраас лавлагаа гаргуулсны дагуу Л.Цогоор хурал даргалуулахаар санал нэгдлээ.
УИХ-ын чуулган 62,5 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж эхлээд байна.