Рожер Федерер олимпийн тугч хийхээс татгалзжээ

Дэлхийн теннисний түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг Рожер Федерер Лондоны олимпийн наадамд эх орныхоо төрий далбааг өргөн жагсахаас татгалзжээ. Гурван хоногийн дараа эхлэх олимпийн наадмын нээлтэд түүнийг тугчаар ажиллахыг санал болгосон юм. Гэсэн ч 2004, 2008 оны олимпод тугчаар жагссан Федерер энэ удаад залууст боломж олгох нь зөв гэж үзсэн байна. Тиймээс түүний оронд Швейцарийн төрийн далбааг теннисчин бүсгүй Станислас Вавринка өргөн жагсахаар боллоо. Сонирхуулахад, Вавринка Бээжингийн олимпод Федерертэй хамтран холимог хосын төрөлд түрүүлж байсан билээ.
Д.Ундрах 24tsag.mn