
Дэвид Копперфильд секс дуулианы дараагаар анх удаа амаа нээлээ

Илбэчин Дэвид Копперфильд хоёр жилийн өмнө секс дуулианы баатар болж, түүний нэр хүнд унасан билээ. Түүнээс хойш илбэчин эр олны өмнө аль болох гарахгүйг хичээн, цагдаа нарт байн байн байцаагдах болсон юм. Вашингтоны гоо бүсгүйгээр тодорсон 23 настай Лейси Кэрроллийг Копперфильд гэртээ урьж, согтууруулах ундаагаар дайлсныхаа дараагаар хүчиндэхийг завдсан юм. Мөн Лейси Кэрролл түүний гэрийн өнцөг булан бүрт нууц камер суурилуулсан байдаг тухай цагдаад мэдэгдэж, тэрхүү камеруудаар зочдынхоо нүцгэн биеийг тольдож суудгийг илчилсэн.
Илбэчин, шидтэн гэж зард гарсан эрд тийм нууц камер ямар хэрэг болсныг бүү мэд. Түүн шиг шидтэй хүн нууц камераар бус далд увдисаараа ч зочдоо нүцгэлээд харчихаж чаддаггүй юм байх даа гэж Копперфильдийг хэвлэлээр баахан шуугисан. Харин хэдхэн хоногийн өмнө олны харцнаас зайлсхийх болсон Копперфильд Опра Уинфригийн ярилцлагад уригдан оролцжээ. Тэрээр ярилцлагын үеэр 50 саяын үнэтэй арал дээрээ ганцаархнаа уйдаж суугаагүйгээ хэлсэн байна.
Д.Ундрах 24tsag.mn