
Энэтхийгийн нийслэл Дели хотын метронд бяцхан охин мэндэлжээ. Эх хүүхдийн бие сайн байгаа бөгөөд нутгийн иргэд гэнэт төрсөн хүүхэд тухайн газартаа азжаргал сайн сайхныг дагуулан ирдэг хэмээдэш тул метроны жолооч, ажилчид ихэд билэгшээж байгаа аж.
Бяцхан охинд нэр өгч амжсан бөгөөд түүнийг Жүли гэж нэрлэжээ. Жүлийгийн ээж гэнэтийн ажлаар хөдөө явж байх замдаа ийнхүү төрсөн аж. Тэрээр орон нутгийн цагаар өглөөний 7: 28 цагт төрсөн бөгөөд түүнийг хоёр зорчигч эмэгтэй эх барин төрүүлсэн байна. Бяцхан охин “Дэли төмөр зам корпраци” -ийн метронд төржээ.
“Дэли төмөр зам коркраци” 2002 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өдөрт делигээс энэтхэгийн урд хотууд хүртэл ойролцоогоор 1,8 сая хүн зорчдог юм байна.
Э. Мөнх