Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баянхонгор аймгаас төрсөн Улсын аваргуудад шагналыг нь гардууллаа

2018-2-13
0
ЖИРГЭХ

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 8-11-ний өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж, Улсын аварга малчин, саальчдын шагналыг гардууллаа. Тодруулбал, Баянхонгор аймгийн Өлзийт, Жинст, Богд, Баянлиг суманд ажиллах үеэрээ Улсын аварга малчин Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн ам багийн малчин  Сангидоржийн Ганбат, Жинст сумын Цагаан-Ус багийн малчин Намдагийн Мөнхжаргал, Баянлиг сумын 1 дүгээр багийн малчин Бадамхоролын Энхбат, Богд сумын Алтай багийн малчин Цэдэндоржийн Лүндэнбат, улсын аварга саальчин Өлзийт сумын Ёлын ам багийн саальчин Адъяагийн Эрдэнэбилэг, Баянлиг сумын 5 дугаар багийн саальчин Түндэвийн Оргил нарын шагналыг гардуулсан юм. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "2017 оны тахиа жилийн зун зуншлага тааруу, зарим нутгаар гантай, гандуу байсан ч малчид тариаланчид маань хичээж ажиллалаа. Та нарынхаа хөдөлмөр, зүтгэлийг Засгийн газраас үнэлж Улсын аваргуудаа тодруулдаг уламжлалтай" гэлээ. 

Тэрбээр хамгийн түрүүнд Улсын аварга А.Эрдэнэбилэгийн шагналыг гардууллаа. Баянхонгор аймагт 1964 оноос хойш аварга саальчин төрөөгүй бөгөөд энэ жил аварга саальчин түүхэн үйл явдал болж байгааг нутгийн удирдлагууд онцлов. А.Эрдэнэбилэг нь 1975 онд тус аймагт илгээлтээр ирээд түүнээсээ хойш тус аймагт мал маллан аж төрж эхэлсэн байна. 

Энэ талаар А.Эрдэнэбилэгийн эгч А.Эрдэнэчимэг "Миний дүү их хөдөлмөрч, ажилч хичээнгүй.  Аав ээжээсээ уламжилсан хөдөө аж ахуйн үйл ажиллагаагаа үр хүүхэддээ уламжлуулаад явж байгаад баярлаж байна. Миний аав Улсын аварга малчин байсан. Миний дүү энэ бүхнийг нь үргэлжлүүлээд явж байна. Мал маллахаас гадна үйл урлана. Мөн өөрийн гурван хүүгээс гадна ах дүү хамаатан садныхаа дөрвөн айлд өрх гэр барьж өгөн мал таслаж тусад нь гаргасан, тийм л буянтай хүн байгаа юм" хэмээн ярилаа. 

 

Үүний дараа Улсын аварга малчин С.Ганбатын шагналыг гардуулав. С.Ганбат нь 2002 онд зудад нэрвэгдэж бүх малаа алдсанаас хойш малаа өөрийн дураар даатгуулдаг болжээ. Мөн хүмүүнлэгийн зүйлс их хийдгийг ойр орчных нь хүмүүс хэлж байв. С.Ганбат гуай 53 настайдаа аварга малчин болсон бөгөөд яг 53 жилийн өмнө буюу түүнийг төрөхөд эмээ нь аварга малчин болж байжээ.

Аварга малчин С.Ганбат "Малаа даатгалд бүрэн хамруулдаг. Энэ бол маш ач холбогдолтой. Өнтэй өвөл хаврыг давахад эрсдэлгүй. Малаа тогтвортой өсгөж байна. 1984 оноос хойш буюу 30 гаруй жил мал маллаж байна. Эмээ маань 1968 онд аварга болж байсан. Үүнээс хойш би аварга малчнаар шалгарч байгаадаа баяртай байна" хэмээн ярив. 

Харин дараагийн айл бол Намдагийн Мөнхжаргалынх. Н.Мөнхжаргалын хувьд харьцангүй залуу хүмүүс ч гэлээ хөдөлмөр бүтээлийнхээ үр шимийг хүртэн ийнхүү аварга малчнаар шалгарсан байна. 

Аварга малчин Н.Мөнхжаргал "Аварга малчнаар шалгарч байгаадаа баяртай байна. Нутаг ус уул хадандаа талархаж байна. Мал маллахын зэрэгцээ төмс, хүнсний ногоо тариалж өрхийнхөө хэрэгцээг бүрэн хангаж чадаж байна. Говь нутгаа цөлжилтөөс хамгаалж, өөрсдөө санаачлан мод тарьж байна. Амьдралын боломж багатай айл, өрхийг туслах малчнаар авч малжуулж байна. Мал сүргээ эрсдэлээс хамгаалах даатгалд бүрэн хамруулж байна. Малчдын бүлэг, нөхөрлөл, хоршоо байгуулж сүү, цаган идээ, малаас гаралтай бүтээгдэхүүнээ борлуулж байна" гэв. 

Удаах айл Б.Энхбатынх. Б.Энхбатынх 2000 гаруй малтай. Тэрбээр малын тоо өсөх нь сайн боловч нөгөө талаасаа бэлчээрийн даац хэтрэх, чанаргүй мал олон болох, энэ хэрээр хүн хүч, хөдөлмөр илүү шаардана хэмээн ярив. 

Бэлчээрийн даац хэтрэх, бэлчээрээ хамгаалах нь тулгамдсан асуудал болсныг малчид хэлж байлаа. Бэлчээрийн сан байгуулах эрхийг сум, орон нутагт нь өгдөг болох бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ хууль батлагдвал сум, орон нутгийн малчид өөрсдөө санаачлаад баг, сумын нийтийн хурлаараа бэлчээрийн сан байгуулах боломжтой болох юм байна.

 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Өвөлжилт алаг цоогтой, зарим нутгаар хүнд байгаа ч малчин зон олон минь өвлийг өнтэй давахын төлөө ажиллаж байна. Аварга бол аварга л байдаг юм байна. Малынхаа үржил угсааг сайжруулсан, хашаа хороогоо барьсан, аргал түлшээ нөөцөлсөн, ахуй амьдралаа цогцлоосон жишиг нь аваргуудын хөдөлмөрч, малч ухааныг тод харуулж байна. Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталсан. Энэ бодлого нь Монгол Улсын 2018-2020 оны Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг юм. Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, Монголын баялаг. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын нэг тулгуур нь “Шинэ хөдөө” хөтөлбөр. Энэ хүрээнд мах, сүүний анхдугаар аяныг хэрэгжүүлж малчдад мах, сүү, нэхий, ноос ноолуураа анхан шатны боловсруулалт хийх боломжийг бүрдүүлнэ гэдгийг тодотгож, Засгийн газар мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үнэ цэнтэй болгох бодлого барьж ажиллаж байна" гэлээ. 

Энэ жилийн хувьд Баянхонгор аймгаас улсын аварга малчин арав, аварга саальчин хоёр төрөн гарсан байна. Тус аймаг таван сая мал тоолуулж, малынхаа тоогоор улсад тавдугаарт оржээ. Хамгийн олон ямаа тоолуулсан тус аймаг тэмээний тоогоор хоёрдугаарт жагссан байна. 

Улсын аварга малчдад “Улсын аварга малчин” цол хүртээж, өргөө цагаан гэр, таван хошуу малын дүрс бүхий мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, аварга саальчинд "Улсын аварга саальчин" цол хүртээж, мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, мөнгөн цом, алтадсан домбо, энгэрийн тэмдэг, өргөмжлөл олгосон

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    2 цаг 10 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    2 цаг 45 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    2 цаг 54 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    2 цаг 56 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    3 цаг 19 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    3 цаг 35 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    3 цаг 56 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    5 цаг 7 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    5 цаг 26 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    5 цаг 58 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    6 цаг 22 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    6 цаг 33 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    6 цаг 37 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    7 цаг 8 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    7 цаг 11 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    7 цаг 28 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    8 цаг 3 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    9 цаг 28 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    10 цаг 8 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    10 цаг 28 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК