Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын цахилгаан холбооныхон хувьцаа эзэмшигчидтэйгээ хуралдаж байна

2018-4-30
0
ЖИРГЭХ

Монголын цахилгаан холбоо компани нь 1921 онд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Тус байгууллага нь Монгол Улсын ууган компаниудын нэг юм. Ардчилал зах зээлийн замд шилжсэн он жилүүд буюу 1995 онд Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 28 тоот тогтоол, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 208 дугаар тушаалаар гадаадын хөрөнгө оруулалттай компани болж, шинээр зохион байгуулагдсан аж.

Нийт хувьцааныхаа 54,67 хувийг Засгийн газар эзэмшиж, хяналтын багцаа барьдаг байна. Харин 40 хувийг БНСУ-ын “Корей телеком” компани эзэмшиж, иргэд, хуулийн этгээдэд 5,33 хувь нь байдаг байжээ. Тэгвэл энэ сарын 18-нд гадаад улсын эзэмших хувь хэмжээг Засгийн газар худалдан авснаар Үндэсний томоохон компани болж байна. Ингэснээр стратегийн гол салбарын нэг болох Монголын цахилгаан холбоо нь төрийн мэдэлд шилжиж, гадны хараат бус байдалтай болж байгаа юм. Өдгөө Монголын цахилгаан холбоо ХК нь нийслэл хот болон алслагдсан хоёр дүүрэг, 21 аймаг, 280 сум, сууринд үйлчилгээгээ хүргэдэг том айл болжээ. Дээрх газруудад 800 гаруй ажилтан, албан хаагч үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаж байна.

Өнөөдөр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болж байгаа бөгөөд энэ хурлаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ үеэр Монголын Цахилгаан Холбоо компанийн гүйцэтгэх захирал М.Алтан-Очир болон Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нараас зарим зүйлийг тодрууллаа.

М.Алтан-Очир: “Корей телеком”-ын эзэмшил 10,3 сая ширхэг хувьцаагаа Засгийн газар худалдан авсан

Монголын Цахилгаан Холбоо компанийн гүйцэтгэх захирал М.Алтан-Очир:

-Монголын цахилгаан холбоо компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нэлээд онцлогтой хурал болж байна. Өнгөрөгч онд Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу БНСУ-ын Корей телекомын эзэмшиж байсан 40 хувь буюу 10,3 сая ширхэг багц хувьцааг худалдан авсан нь онцлог үйл явдал юм. Худалдах, арилжих үйл ажиллагаа энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд Хөрөнгийн биржийн багцын арилжаагаар дээрх хувьцаагаа Засгийн газар давуу эрхийнхээ дагуу худалдан авсан байгаа.

-Стратегийн гэж болох салбарынхаа 40 хувийг гадаадын компаниас худалдан авснаар гарах шийдвэр өөрийн гэсэн онцлогтой байх болов уу?

-Тийм. Компанийн эздийн бүтцэд өөрчлөлт орсон тухай шийдвэр гарна. Хоёрдугаарт бага хувьцаа эзэмшигчдэд зориулагдсан шийдвэрийг хуулийн дагуу гаргах юм.

-Нууц биш бол бага хувьцаа эзэмшигчдийн асуудлыг чухам яаж шийдэх боломжтой вэ?

-Магадгүй тэд хүсвэл хуулийн дагуу 60 хоногийн дотор буцаах боломжтой л доо. Тодруулбал, давуу эрх эзэмших Засгийн газар бага хувьцаа эзэмшигчдээс одоогийн нэрлэсэн ханшаар хувьцааг нь худалдан авах гарцтай гэсэн үг. Энэ нь, хуулийн хүрээнд явагдана. Ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж байгаа хэрэг биш.

-Монголын цахилгаан холбоо компанийн үйл ажиллагаанд чиглэсэн зарим нэг асуудал бас өрнөх байх?

-Засгийн газрын өнгөрсөн онд гаргасан 300 дугаар тогтоолын гурав дахь заалтанд Монголын цахилгаан холбоо компанийн менежментийг сайжруулах дэмжих, бизнесийг өргөжүүлэхээр заасан. Ерөнхийдөө тогтвортой, үр өгөөжтэй бодлого, чиглэл гаргахыг Харилцаа холбооны зохицуулах хороо болон Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газарт үүрэг болгосон байгаа. Үүнийг дагуу тодорхой шийдвэрүүд гарна гэж бодож байна.

Ц.Баяр-Эрдэнэ: Зах зээлд байр сууриа олж авахын тулд шинэ менежмент, технологи шаардлагатай

Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ:

-Энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь цаг үеийн хувьд онцлогтой болж байна. Учир нь, гадаадын компанийн эзэмшиж байсан нэлээд томоохон хувь болох 40 хувийг төр худалдан авсан ийм үйл явдалтай давхцаж байгаараа онцлог. Засгийн газар давуу эрхээрээ уг хувь хэмжээг Хөрөнгийн биржийн арилжаагаар худалдан авсан нь баяртай үйл явдал юм. Стратегийн гэж хэлж болохоор салбарынхаа гадаад хувь эзэмшлийг авснаар төрийн бодлого, шийдвэр компанийн асуудал ч өөр маягаар тавигдах боломж бүрдэнэ гэсэн үг. Дээрх арилжаа явагдсанаар Засгийн газар 94,6 хувийг эзэмших боллоо.

-БНСУ-ын компани хувиа өгснөөр хурлаас чөлөөгдсөн гэж ойлгож байна?

-Мэдээж хэрэг. Эзэмшлийн хувиа зарснаар төлөөлөн удирдах зөвлөлөөс чөлөөлөгдөнө. Ерөнхийдөө Үндэсний хэмжээний томоохон компани болж байгаа юм. Монголчууд өөрсдөө удирдаж, менежментийн асуудлаа шийдэх, орчин үеийн техник технологийг хэрхэн нэвтрүүлэх асуудлаа ч шийднэ.  Засгийн газрын тогтоолоор Монголын цахилгаа хоблоо компанийн үнэ цэнийг өсгөх, үйл ажиллагааг нь сайжруулж, хөрөнгийн биржээр нээлттэй арилжаа явуулахаар чиглэл гаргаад явж байна. Цаашдаа энэ компанийн үнэлэмж өссөн, үндэсний хэмжээний хөрөнгө оруулагчдыг багтаасан компани байх бололцоотой гэж харж байгаа.

-Хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах талаар?

-Хувьцааны тодорхой хувийг нээлттэй арилжах юм. Ингэснээр хөрөнгө оруулагчдыг татсан, хөрөнгийн зах зээлийг дэмжсэн, хувь оролцоог бий болгоно гэсэн үг. Энэ чиглэл рүү зорьж байгаа. Магадгүй УИХ-ын 2018-2020 оны өмч хувьчлалын бодлого чиглэлд энэ асуудал тусгагдаад явна гэж үзэж байна. Үндсэн өнөөдөр мэдээлэл технологийн хурдацтай хөгжил дэвшлийн цаг үед Монголын цахилгаан холбоо компани маань 20 гаруй жил түншилсэн БНСУ-ын компаниас хувьцаагаа худалдан авснаар хийх ажил их байгаа.

-Түншлэгчээсээ хувьцаагаа худалдан авчихлаа. Тэгвэл цаашдын чиг хандлага, компани ирээдүй гэсэн зүйл яригдана?

-Мэдээлэл технологийн эрин үед, энэ зах зээл дээр өөрийн байр сууриа олж авахын тулд шинэ менежмент, технологи шаардлагатай. Үүнээс гадна Монгол Улсын төрийн үйлчилгээг дижитал, цахим хэлбэрт оруулж, боловсронгуй болгох ажиллах бүрэн бололцоотой. Энэ бол зайлшгүй шаардлага гэж ойлгох хэрэгтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (49.0.133.39)
    алтаночир МЦХ-г утгаар нь самарч байгааг салбарын хүн бүр ярьж байна даа, нэг л их худлаа ярьсан хүн байх юм компани төрийн өмч л хөөрхий болж байна
    2018 оны 05 сарын 01 | Хариулах
  • Mrs Liya. (105.230.153.110)
    Би хэдэн сарын өмнө ажилаа алдсан бөгөөд би нэрээ хэдэн зуун доллартай байсан. Би мөнгө олох арга замыг эрэлхийлж байсан бөгөөд энэ хуудсанд google-ээс татагдсан. Эхлээд би сэтгэл гонсгор байсан ч би үүнийг туршиж үзсэн. Би $ 10,000 хоосон ATM картыг захиалж, картыг К CA-д хүргэсэн. Би маш их сонирхолтой байсан болохоор босож, АТМ-д хурдан очиж, тэр өдөртөө $ 10500-ыг буцааж чадсан юм. Миний карт хоёр өдрийн дараа ажиллахаа больсон боловч нийтдээ 20500 долларыг буцаан авч чадсан. Маш их баярлалаа, би илүү их захиалах болно. Инженер дээр хүрэх холбоо барих мэдээлэл байна: rickatmcardoffer@gmail.com ба ядуу бүрээс маш их баярлалаа

  • Иргэн (202.72.245.200)
    АЛТАН ОЧИР ЭНЭ КОМПАНИЙГ АШИГТАЙ АЖИЛЛУУЛНА ГЭЖ ЮУ Л БОЛДОО, ХЭЦҮҮХЭН ШУНАЛТАЙ НӨХӨР ДӨӨ, МӨН Ч ИХ АСУУДАЛТАЙ ХҮН ДЭЭ,
    2018 оны 04 сарын 30 | Хариулах
  • zochin (46.14.247.165)
    Huvichlah heregei. Hurungyn biirjeer damjuulaad. Turiin umchiin comapniud deerhi avilgyg zogsyo
    2018 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.105)
    dajgui taalagdlaa
    2018 оны 04 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК