зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хаврын тариалалтад шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлж байна

2018-5-01
0
ЖИРГЭХ

ХХААХҮЯ-наас 2018 оны харвын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд 21 аймаг, нийслэлийн 700 гаруй тариаланч, ногоочид, жимсчид оролцсон Улсын зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж, 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, тариалалтын технологийн талаар санал солилцлоо. Мөн Засгийн газраас батлагдсан “Хүнсний ногоо, “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрүүд нээлтээ хийлээ. Мөн 2019 онд Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохионо. Түүхт ойн хүрээнд “Атар-60” хоёр жилийн бүтээлч ажлыг өрнүүлэхээр боллоо.

        Түүнчлэн 2017 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаан буудайнд нийт 7.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгосны зэрэгцээ 2018 оны тариалалтад зориулан ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-гаас мөнгөн бус дэмжлэг үзүүлэх ажлыг анх удаа зохион байгуулж байна. Ийнхүү 2018 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулъя.   

60 МЯНГАН ТОНН ҮРИЙН НӨӨЦИЙГ 100 ХУВЬ БҮРДҮҮЛЭВ

Тариалалтад нийтдээ 60 мянган тонн буудайн үр шаардлагатай байгаагаас аж ахуйн нэгжүүд 2017 оны ургацаас 24 мянган тонн, ТЭДС нь дотоодын ургацаас 23.8 мянган тонн, ОБЕГ-ын улсын үрийн нөөцийн салбар 3 мянган тонныг тус тус нөөцөлж нийтдээ 50.8 мянган тонн үрийн  нөөц бүрдүүлжээ. Дутагдаж буй үрийн нөөцийг нэмж бүрдүүлэх зорилгоор төсвийн болон ТЭДС-ийн хөрөнгөөр 5900 тонн элит, 2000 тонн сортын, нийт 8 мянган тонн  буудайн үрийг импортоор нийлүүлж байна. Мөн хэрэгцээт үрийнхээ тодорхой хувийг өөрийн зардлаар шинэчлэх хүсэлт ирүүлсэн 6 аж ахуйн нэгжид 2000 тонн үрийн буудай импортоор авах зөвшөөрөл олгон, хэрэгжилтийг зохион байгуулснаар 2018 оны тариалалтад шаардагдах 60 мянган тонн үрийн нөөцийг 100 хувь бүрдүүллээ. Үрийн чанарыг сайжруулах хүрээнд үрийн улаанбуудайн стандартыг шинэчлэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газартай хамтран ажиллаж байна.

        2015-2017 онд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тариалангийн салбар санхүүгийн хүндрэлд орсныг харгалзан тариалалтад зориулан олгох импортын элит үрийн худалдах үнийг тонн тутамдаа 660 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр тус тус тогтоосон. Өнөөдрийн байдлаар 300 гаруй аж ахуйн нэгж, иргэнтэй 16.5 мянган тонн буудайн үр олгох гэрээ байгуулаад байна. Төмсний 8 сортын 35 мянган тонн үрийн нөөц бүрдүүлж, шинээр 75 тонн үр  нийлүүлж, үрийн шинэчлэл хийж, хүнсний ногооны 14нэр төрлийн  18 тонн үрийг нийлүүлж өрхийн тариаланчдад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан олгож эхэллээ.

ШАТАХУУНЫГ ЗЭЭЛЭЭР ОЛГОЖ БАЙНА

Тариалалтыг хэвийн явуулахад 7800 тонн шатахуун шаардагдах тооцоо гарсан бөгөөд улсын хэмжээнд 35-40 хоногийн шатахууны нөөц байна. Тиймээс ТЭДС нь “НИК” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 3500 тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэй, зээлээр олгож байна. Шатахуун литр тутамдаа бөөний үнэ 1720-1800 төгрөг, жижиглэнгийн үнэ 1949-2080 төгрөгөөр тогтоож, орон нутгийн шатахуун түгээх станцуудаар дамжуулан тариаланчдад хүргэж байна.

ХАВРЫН ТАРИАЛАЛТЫГ 14 ХОНОГТ БАГТААН ГҮЙЦЭТГЭХ ТЕХНИКИЙН БОЛОМЖ БАЙНА

2018 оны хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3230, үр тарианы үрлүүр 2254, хөрс боловсруулах техник 5424, төмс, хүнсний ногооны үрлүүр 498 шаардлагатай байна. Одоогоор техникийн засвар, үйлчилгээ эрчимтэй явагдаж байгаа бөгөөд хаврын тариалалтын ажлыг 14-17 хоногт багтаан гүйцэтгэх техникийн боломж байна гэж тооцжээ. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийнхөрөнгөөр хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмжийг худалдан авах ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулж байна.Монгол Улсын Хөгжлийн банктай хамтарч “Хөдөө аж ахуйн техникийн лизинг” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бол ОХУ, Беларусь, ХБНГУ-аас хөнгөлөлттэй зээлээр хөдөө аж ахуйн техник худалдан авахаар хэлэлцээ хийж байна.

        Хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийн үзэл баримтлалыг ХХААХҮЯ-наас боловсруулсан бөгөөд холбогдох яамдаас санал авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. ТЭДС-гаас дунд оврын трактор, хүнсний ногооны иж бүрдэл техникийг тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн урьдчилгаа төлбөртэй 7-9 жилийн хугацаатай зээлээр олгож байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, Азийн хөгжлийн банк, улсын төсөв зэрэг санхүүжилтийн эх үүсвэрээр услалтын систем барих, усалгааны найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна. 

ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ АГУУЛАХЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМНЭ

Улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны зориулалттай 200.2 мянган тоннын багтаамжтай 9700 гаруй зоорь ашиглагдаж байна. Энэ нь хүн амын хэрэгцээг бүрэн хангах зорилтот ургацын 56 хувийг хадгална гэсэн үг.Тиймээс төмс, хүнсний ногооны агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ аймагт 15 мянган тонн багтаамжтай элеватор байгуулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэлээ базааж байна. Мөн Улаанбаатар хотод байгуулах төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд тус төвийг 2019-2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

        БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэл хийх, Төв аймагт төмсний цардуулын үйлдвэр байгуулах, 15-20 мянган тонн багтаамжтай механикжсан зоорь байгуулах төсөл хэрэгжүүлэх юм. Түүнчлэн улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймгуудад хүнсний ногооны зоорь байгуулна.

21 АЙМГИЙН ЖИМСЧИД ХАВРЫН ТАРИАЛАЛТАД БЭЛЭН

Жимс, жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийг  ХХААХҮЯ-наас боловсруулж, Засгийн газраар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд чацаргана, алим, чавга, үхрийн нүд зэрэг жимс жимсгэнийн 191 мянган ширхэг суулгацыг зээлээр олгож байна. Мөн 5 га-ийн дуслын усалгааны төхөөрөмж, 720 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг тус тус 30 хувийн урьдчилгаатай, 4 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож байгаа юм.

        НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Жимс жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах” төслийн алим, чавга, үхрийн нүд, далан хальс, интоор, чацаргана зэрэг хүйтэнд тэсвэртэй жимсний 30 гаруй сортын 3300 ширхэг суулгацыг ОХУ-аас авчирч туршин, нутагшуулах ажлыг эхлүүллээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний маркетингийг сайжруулах” төслийн хүрээнд чацарганы үрийн тосыг өндөр технологиор боловсруулах тоног төхөөрөмж, хортон шавьж барих наалтын цехийн тоног төхөөрөмжийг нийлүүлж байна. Мөн Дархан-Уул аймагт жимс жимсгэний суулгацын хорио цээрийн байгууламж барьж, жимс жимсгэнэ тариалах сургалт зохион байгуулж, 21 аймгийн 100 гаруй жимс жимсгэнэ тариалагчдыг хамрууллаа.

УРГАМАЛ ХАМГААЛЛЫН БОДИС, БОРДООГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ОЛГОЖ БАЙНА 

Газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицид, химийн бордооны жагсаалт болон тэдгээрийг хэрэглэх тун, хэмжээг гарган Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын нарын 2018 оны 2 дугаар сарын 20-ний өдрийн А/32, А/28, А/63 тоот хамтарсан тушаалаар батлууллаа. 

        Таримал ургамлын ургацыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор ТЭДС-гаар дамжуулан 9 тонн үр ариутгалын бодисыг 5 дугаар сарын 05-ны дотор, ургамал ургалтын болон уринш боловсруулалтын үед хэрэглэх 396 тонн ургамал хамгааллын бодис, 2800 тонн нийлмэл бордоо, 80 тонн гумины бордоо тус тус 5 дугаар сарын 15-ны дотор 30 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлээр олгож эхэллээ. Түүнчлэн тариалангийн талбайн хөрсний үржил шимийг сайжруулах, элэгдэл, эвдрэлээс хамгаалах зорилгоор тариалангийн талбайг хашаажуулах, хашааны загвар хийцийг тодорхойлж стандартаар баталгаажуулах, ойн зурвас байгуулах зэрэг ажлын бэлтгэл ажлыг хангаж байна.

ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ОЛОН АРГА ХЭМЖЭЭ БАЙНА

Цаашид "Атрын III аян"-ыг үргэжлүүлэх зорилтын хүрээнд шинээр батлагдсан “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангана. Мөн газар тариалангийн бүс нутгийг зааглан тогтоож, улмаар таримлын зохистой сэлгээ нэвтрүүлэн, тариалангийн талбайн эзэмшил, ашиглалтыг сайжруулах замаар эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зохистой хослон эрхлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Үр үржүүлэг, сортыг шинэчлэн, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, таримал ургамлын үрийн чанар, хангамжийг сайжруулахыг салбар яам зорьж байгаа юм.

        Тариалангийн салбарт ОХУ, Беларусь, Польш, Герман, БНХАУ-ын техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Тэг болон цомхотгосон эрдэншүүлгийн технологийг үйлдвэрлэлд эрчимтэй нэвтрүүлж, тариалангийн талбайг хашаажуулан, торон хашааны стандартыг батлуулан дагаж мөрдөх, улмаар ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлнэ. Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 80.0 мянган га-д хүргэж, ашиглалтыг сайжруулах, нэгжээс хураан авах ургацын хэмжээг тогтворжуулах, байгалиас хараат байдлыг бууруулахад гол анхаарлаа хандуулна. Тариалангийн хөрсний үржил шимийг хамгаалах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, ургамал хамгааллын цогц арга хэмжээ, зохистой дадлыг нутагшуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөлөө.

Эх сурвалж: ХХААХҮЯам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    2 цаг 58 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 46 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 58 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 21 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 49 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК