Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Буянбадрах: Манайд аялал жуулчлалын ямар ч бодлого, бэлтгэл алга

2018-5-14
0
ЖИРГЭХ

Аялал жуулчлалыг хөгжүүлнэ, жуулчдаас орлого олно, гадаадын нэг, хоёр сая жуулчин хүлээж авна хүлээж авна гэж БОАЖ-ын сайд нь удаа дараа мэдэгдээд байдаг ч манай оронд аялж ирдэг жуулчдын тоо 500,0 мянгаас давдаггүй. Аялал жуулчлал бидний санаж байгаа түвшинд хүрч чадахгүй байгаа талаар Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал Ч.Буянбадрахтай ярилцлаа.

  • Аялал жуулал хөгжүүлэх, гадны жуулчин татахад  аялал жуулчлалын бүтээгдхүүн, жуулчин хүлээн авах буудал, орчин, үйлчилгээ гээд олон зүйл шаардлагатай нь мэдээж. Гэхдээ манайд ирдэг жуулчдын тоо яагаад нэмэгдэхгүй байна гэсэн ерөнхий асуултаар ярилцлагаа эхэлбэл......?
  • Дэлхий нийтээрээ аялж, газар орон, янз бүрийн түүх соёл, байгшаль үздэг болоод байгаа өнөө цагт аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг нь яахын аргагүй зөв. Гэхдээ яаж хөгжүүлэх вэ гэдэг нь зүгээри нэг тоо хэлснээр бүтэхгүй. Юун түрүү манайд аялал жуулчлалын судалгаа алга. БОАЖЯ-нд судагаа шинжилгээний төв гэж алга. Хаанахын жуулчин юу үзэх гэж ирж байна, байгаль үздэг юм уу, нүүдлийн соёл, ахуй амьдрал үздэг юм уу... монгол оулсын түүх соёлтой танилцах гэж ирж байна уу гэдгийг судлахгүй байна. Судалгаагүй болохоор зүгээр л “ир” гээд байгаагаас биш жуулчдын эрэлт хэрэгцээнд зориулсан бодлогоо тодорхойлж чадахгүй байна гэсэн үг.
  • Ер нь манайд ирж байгаа жуулчдын сонирхол ямар байдаг юм бол?
  • Өмнөх жилүүдэд ирсэн жуулчдын 36 хувь нь унаган байгаль, 30 хувь нь нүүдлийн соёл иргэншил, 13 хувь нь монгол улсын түүх, археологи соёлыг үзэж сонирхох гэж ирж байжээ. АНУ-ын нэг биологич манайд ирээд дэлхийд бараг төрөл зүйл нь устаж үгүй болоод байгаа алагдаахайн 10 төрлийг харсан гээд хөөрч байх жишээтэй. Тэгэхээд бидэнд бүтээгдхүүн бол байна....Ганцхан судалгаагүй болохоор хэнд юу үзүүлэхээ мэдэхгүй зүгээр л аль нэг бааз руу авч давхиад байна л даа.
  • Тэгэхээр яана гэсэн үг вэ...?
  • Зүгээр л “Монгол сайхан орон,, унаган байгалтай, эртний түүхтэй” гээд байх биш тэр бүх сонирхолд нь нийцэх бүтээгдхүүнүүдээ тордож сайжруулан сурталчлах хэрэгтэй гэсэн үг. Тухайлбал, Хустайн цогцолбор газар шиг тусгай хамгаалалттай газруудаа жинхэнэ бүтээгдхүүн болгож тохижуулах гэсэн үг. Нүүдлийн соёл иргэншил үзэх гээд байгаа хүмүүст бол “Монгол номадс” маягаар. Гэхдээ эд нь төгс болчихсон гэсэн үг биш л дээ. Яахав Хөвсгөлийн мөсний баяр, Өмнөговийн тэмээний баяр, Баян-Өлгийн бүргэдийн баяр гээд хөлөө олж жуулчид татаж байгаа бүтээгдхүүн байнаа.

Солонгосын зөвхөн Халю гэдэг аялалын чиглэл гэхэдл 2011 онд 10 сая жуулчин хүлээн авснаа 2014 онд 14 сая жуулчин авсан байх жишээтэй. Энэ бол өнөө л Солонгос цувралын зураг авсан талбай, деклорацийг тэр хэвээр нь хадгалаад хувцас хунар, дүрүүдийг нь бодитоор харуулдаг аялал. Хүмүүс тэр киноны баатруудтай нь, гэр сууцанд нь зураг авхуулаад л......Энэ бол юмыг юм болгож чадаж байгаагийн л жишээ. Харбины мөсний наадам байна, гурван орны миссийн тэмцээнээр л нэрд гарчихлаа шүү дээ.

  • Жуулчдын баазууд л энэ бүхнийг  сэдэж санаачлан хийж төрөлжих ёстой юу...Одоо бол Хөвсгөл далай, Ёлын ам ч юм уу, Аглаг бүтээлийн хийд гээд эрхбиш төрөлжсөн хэдхэн л газар байх шиг..?
  • Ганц жишээ хэлье. Палентологийн олдворын хувьд манайх хаана ч гологдохгүй. Гэтэл байгаа үнэт үзмэрүүд нь тарамдчихсан. Нэг хэсэг нь Үлэг гүрвэлийн музейд, тэр нь бас цөөхөөн....Гэтэл ШУА-ийн палентологийн хүрээлэнгийн хамаг ховор үзмэр нь “Хүннү малл” худалдааны төвд байх жишээтэй. Бид тэгээд жуулчдаа дагуулаад худалдааны төв рүү ч очилтой биш, яаж ч болохгүй л байна шүү дээ. 1995 онд олсон олон чулуужсан өндөг бүхий цогц үзмэр зүгээр л дэлгүүр, худалдааны төвд байж байна. Энд л, үүнийг нь нэгтгэж зохион байгуулж гадны хүний нүд хужирлахаар бүтээгдхүүн болгоход өнөөх төрийн зохицуулалт хэрэгтэй байгаа юм.
  • Ер нь төрийн бодлого зохицуулалт өнөөдөр ямар түвшинд байгаа вэ.....Өмнө хэлсэнчлэн нэг, хоёр сая жуулчин авна, ийм ч үзэсгэлэн яармагт оролцоно л гээд байдаг?
  • БОАЖ-ын яаманд Аялал жуулчлалын газар гэж байна. Төсвийн хэдэн төгрөгийг аймаг орон нутагт хуваарилаад л, дээр хэлсэн шиг ямар ч судалгаа тооцоогүй, бодлогоор дэмжиж байгаа  юмгүй л байна. Ер нь манай төр засаг, тухайлбал БОАЖЯ аялал жуулалыг ямра ч бодлого, бэлтгэлгүй хөтөлж, зүгээр л төдөн жуулчин хүлээж авна гэсэн тоогоор хөтөлж байна.
  • Жуулчдыг татахад үйлчлэх үйлчилгээ, хөтөч орчуулагч чухал үүрэгтэй байдаг байх. Энэ талаар...?
  • Энд хоёр зүйлийг хэлэх хэрэгтэй болно. Нэгд, аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд байгаа ч манай яаманд аялал жуулчлалын салбарын боловсон хүчин бэлтгэх судалгаа тооцоо, ямар ч бодлого алга. Хэдэн онд хэдэн хүн бэлтгэх ёстой юм, ямар чиглэлээр бэлтгэх вэ гээд....Энэ чиглэлийн сургуулиуд зүгээр л онол ярьсаар байгаад ямар ч практик дадлагагүй хүн гаргаж байна. Хөтөч нарыг гэхэд л хэлнээс гадна, байгалийн, түүхийн, соёл иргэншлийн гэх ч юм уу, эсвэл Хөвсгөл далай, баруун чиглэлийн, говийн чиглэлээр гээд бүсчлэх байдлаар бэлтгэж болно шүү дээ.

Хоёрт хөтөч нар маань өөрсдөө нэг бол хэлээ муу мэддэг. Хэл сайн мэддэг нь аялал жуулчлал, түүх соёлоо мэдэхгүй байна. Ноос савж байгаа юм уу, сур элдэх, дэмбээдэж байгааг гадныханд сайхан тайлбарлаад өгч чадахгүй байна шүү дээ. Хөтөч нарын зэрэглэл гэж байсныг яам үгүй болгосон. Тэгэхээр баазууд өөрсийн үзэмжээр цалинжуулдаг, хэл сайтай хөтөч нар тэгэсхийгээд цалин өндөр өөр салбар луу явчихдаг. Тэгэхээр хөтөч нарыг зэрэглэлтэй болгож үүнд нь уялдуулж цалинжуулдаг, шилдэг хөтөч шалгаруулдаг байх юм бол идэвхжинэ.

  • Яахав манайд ч бас чамлах биш чанга атга гэдэг шиг бүтээгдхүүн ч мэр сэр байна аа...Үйлчилгээний соёл....?
  • За энэ чинь хамгийн хоцроод байгаа зүйлийн нэг дээ.....Ухаандаа Гандантэгчинлэн хийд бол гадныхан сонирхдог газрын л нэг. Гэтэл такс гээд мөнгө хураадаг атлаа, гадны хүн дагуулаад очиход ичмээр. Мөнгө хураадаг хүн нь  гэхэд л хир даг болсон хувцастай, өөр шигээ өчнөөн хүн цуглуулчихсан байх жишээтэй. За тэгээд л гандан хийд, тэр хурал хурдаг дуган, лам нар нь гэхэд сэтгэл зовмоор.....Үнэн л тэр....Музейнүүд гэхэд л хүнээс нь юм асуухаар “би тайлбарлагч биш, үзмэр харагч” гэдэг. Тайлбарлагчаа дуудна уу гэхээр “Эхэлж цаг авах ёстой” гэдэг.....Ямар вэ дээ.
  • Үйлчилгээ гэхээр өнөөх буудал, маршрут, танилцуулга  гээд л.....?
  • Манайд 350 буудал бий гэсэн нэг тоо байдаг юм....сумынхаа тоогоор гаргасан юм уу, яаж гаргасан юм..бүү мэд. Гадаа жорлонтой, өрөө тасалгаа гэж авах юм байхгүй..сэтгэл зовмоор.... Гэтэл Хөвсгөлийн мөсний баярт 15 мянган жуулчин очлоо гээд л байсан. Хөвсгөлийн буудлын хүчин чадал ердөө 3500 ортой. Тэгээд хүмүүс хаана яаж буудаллаж, амарч тэр сайхан юмаа үзэх вэ дээ..... Хүнд үзүүлэх зүйлийнхээ маршрут танилцуулгатай бааз бараг үгүй дээ. Аглаг бүтээлийн хийд, Балдан Бэрээвэн хийд гээд л үүдэндээ ийм танилцуулга маршруттай газар дуусах байх.....
  • Гадны жуулчдыг татах нэг гол ажил бол гадаад сурталчилгаа....Үүнийг манай төр засаг хэр анхаарч байдаг юм бол....Тэр жил Д.Оюунхорол сайд байхдаа Германы үзэсгэлэн яармагт ивээн тэтгэгчээр оролцоод л одоо манайд нэг сая жуулчин ирнэ гээд хөөрөөд байсан, харин ч жуулчных нь тоо буурсан...?
  • Үзэсгэлэн яармагт оролцсон жилээ жуулчны тоо огцом өснө гэж байхгүй л дээ....Тэр жилээ жуулчны тоо буурсан. Дараагийн хоёр жилд нь жаахаан өссөн. Гэхдээ энэ нь үзэсгэлэн яармагт оролцсондоо ч биш, ер нь л дэлхийн эдийн засгийн өсөлтөө дагаад аялагч жуулчлагчдын тоо өссөнтэй холбоотой.

Манай гадаад сурталчилгаа үнэхээр хангалтгүй, БОАЖЯ, Гадаад харилцааны  яам, гадаад оронд суугаа ЭСЯ-ууд юу хийж байдаг юм ёстой бүү мэд.....

  • Дотоодын аялал жуулчлал сүүлийн жилүүдэд эрс сэргэж идэвхижлээ...?
  • Зам харилцаа сайжирсантай холбогдоод улс орон дотроо явж, газар орон үзэх, амрах  гэсэн хүн олширч байна. Унаа машинтай ч болчихлоо. Даанч очсон газар нь дотоодын жуулчдаа хүлээн авах ямар ч бэлтгэл, зохион байгуулалт байхгүй. Очсон хүн дуртай дуртай газраа буугаад л хээр бие засаад, хоол ундаа хийгээд, хог тариад л. Гадны орнуудад бол дотоодын жуулчдаа байрлах газрыг нь тэг гортиг татаад заагаад өгчихдөг, тэдэндээ зориулаад бас шоу үзүүлбэр бэлтгээд үзүүлдэг. Дотоодын хүмүүс чинь гадныхнаас өөр сонирхолтой шүү дээ, түүнд нь тохирсон арга хэмжээтэй байдаг юм билээ.
  • Баярлалаа, амжилт хүсье...
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (202.5.194.26)
    жуулчдын хэдэн хувь нь дахиж Монголд ирдгийг мэддэг хүн байна уу
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • zochin (119.40.102.2)
    yag unen, baidal iim bn, tegehed ene juulchlaliin said, zasgiin gazriinh n yu ch hiihgui l bhiin, yaj ch hugjihev de, hudla baahan too huusun l humuus bhiin, teden say juulchin avna ch geh shig, uhseneere avahav de, ulsturjsun hamgiin hotsrogdson salbariin neg bolloo, nodnin baahan nz naraa evropoos avchirch amruulaad ichij uhehe shahsan, nuur hiih gazargui bolson do, haa l ochno yamar ch yulchilgeegui hernee amanda orson toogoor zugeer l mungu nehej bh jisheetei, hustai, terhiin tsagaan nuur yag adilhan, hool n hurtel tengert hadsan unetei, arai ch de gemeer bsiiMALDAA
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • иргэн (202.5.194.26)
    Би яг одоо нэтээс Монголын хаана хаана очвол Аялал жуулчлалын ямар ямар бүтээгдэхүүнүүд байгааг мэдэхгэйд чадсангүй .Юу ч олж чадахгүй байна шүү дээ.Тэгээд гадаадууд юу бодож Монголд ирэх болж байна
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • иргэн (202.5.194.26)
    Үнэн,авлигатай нийгэмд эрсдлийн удирдлага,аялал жуулчлал гэсэн салбарууд хөгждөггүй юм
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    aylal juulchinaar ajillaj baigaa kompaniud ch yum hiihgui baina , hogjildoo anhaarahgui ,,,mongo avahiin toloo l baigaa shdee, bas neg asuudal mongol ornii uul us, tyyhen gazruudad shashnii uildel nereer buzarlaad baigaag zogsooh shaardlagatai baina……!!!! aimgiin zasag darga nart hariuzlaga toozoh heregtei !
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • sanaa (103.212.116.229)
    unen zob medeelel bna, uuniig anhaaraacn uzeh heregtei,er ni masn zob uarisan bna
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 43 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 51 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК