зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Эрдэнэбат: Цалин нэмэхгүй гэвэл хугацаагүй ажил хаялт зарлана

2018-5-15
0
ЖИРГЭХ

 

-Хэлэлцээрийн үр дүнгээс хамаарч ажил хаялт зарлах эсэх шийдэгдэнэ-
Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар талууд ярилцаж эхэлсэн. Чамгүй удаан хугацаанд завсарласан уг хэлэлцээр өнөөдөр дахин хэлэлцээрийн ширээнд суухаар болжээ. Хэлэлцээр ямар үр дүн авчрах болон бусад асуудлаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард сууснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Түр хугацаанд завсарласан хэлэлцээр өнөөдөр үргэлжлэх гэж байна?

-Өмнөх хэлэлцээрээр хоёрдугаар улиралдаа багтаан шийдвэр гаргана гэж ярилцсан. Гэтэл одоо дөрөвдүгээр улиралд гэдэг юм ярьж эхэллээ. Ерөнхий сайд ч бас өмнө нь энэ чиглэлээр явна гэдгээ Засгийн газрын тайланг хэлэлцэх үед мэдэгдсэн юм. МҮЭХ болон түүний гишүүн байгууллагуудын зүгээс дөрөвдүгээр улиралд цалин хөлс нэмэх асуудлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа. Ийм зүйл байж болохгүй гэдэг дээр бат зогсож байна. Ямар ч асуудлыг хүлээн авахгүй учир хоёрдугаар улиралдаа багтаан нэмэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн урамшууллыг эхний улиралд багтаан олгох ёстой ч өнөөг хүртэл өгөөгүй явна. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулиар тогтоох хугацаа нь өнгөрчихсөн. Үүнийг яаралтай шинэчлэн тогтоох шаардлагатай. Хоёр жилийн өмнө буюу 2016 оны дөрөвдүгээр сард 240 мянга болгосон байдаг.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд болгох боломжтой гэж харж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар хэн ч авдаггүй 240 мянган төгрөг байгаа шүү дээ. Тиймээс дорвитойхон нэмэгдүүлж, олон улсын жишигт хүргэдэггүй юм гэхэд дундажлах хэрэгтэй байна. Магадгүй Засгийн газар 10-20 нэмэх асуудал тавих байх. Ингэснээр чанарын хувьд нэг их ялгаа гарахгүй бөгөөд 260-270 мянга л болно. Манай байгууллагын зүгээс одоогийн тогтоосон цагийн хөлсийг мянган төгрөгөөр нэмэгдүүлж 2400 төгрөгт хүргэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Энэ нь, үндсэндээ нэг ам.доллар гэсэн үг. Ази номхон далайн бүсийн орнуудын хувьд энэ цалин нь дунджаас нэлээн хойно байгаа юм.

-Чухам хэдэн хувиар бага байна гэсэн үг үү?

-Би хамгийн ойр байх орнуудаар л жишээ авч тайлбарлая. Монголчуудын хамгийн их зорчиж байгаа Солонгос улсын жишээг авч үзвэл манайхаас 12 дахин их байна. Монгол Улсын төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн нэг жилийн цалинг сарын дотор авах боломжтой. Тиймээс ч иргэд маань тус улс руу явах маш их сонирхолтой болж. Хятад, ОХУ-аас 4-5 дахин бага цалин авдаг. Валютын ханшаар яривал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 ам.доллар л байна.

-Орон тооны цомхотголтой холбоотой зүйл бас яригдаад байгаа. Үүн дээр ямар байр суурьтай байна?

-Үүнийг иргэд нэг их анзаарахгүй л байгаа. Хоёр багш тэтгэвэрт гарах тохиолдолд нэгнийх нь орон тоон дээр ажилд авна гэж байна. Гэтэл өнөөдөр нэг багш хоёр анги нийлүүлэх хэмжээний хүүхдүүдэд хичээл зааж явна. Анги дүүргэлт нь 25 сурагчтай байх ёстой бол зарим сургуульд 60 хүүхэдтэй нэг багш ажиллаж байна шүү дээ. Олон улсын стандартаас 2,5 дахин их хүүхдэд нэг багш ноогддог. Ингэхээр багшийн ачаалал, хөдөлмөрлөх байдал нь маш их гэсэн үг. Цалин хөлсний нэмэгдэл, урамшуулал олгох гэхээр нэг сургуулийн арван багшид сахилгын шийтгэл ноогдсон байх ёстой гэсэн асуудлыг тавьчихаад тухайн багш нарт урамшуулал өгөхгүй гэдэг зүйлийг ярьж байгаа нь эмгэнэлтэй. Төсөв хүрэлцэхгүй байна гэсэн ганц шалтгаанаар л хандаж байгаа юм билээ.

-Цалин хөлс хамгийн сүүлд нэмэгдсэнээс хойш хугацааг харвал?

-Н.Алтанхуягийн Засгийн газар ажиллах үеэс хойш цалин нэмэгдээгүй. Гурван Засгийн газрын хугацаанд цалин огт нэмээгүй. Яах вэ, урамшуулал нэрээр хэдэн төгрөг өгснийг нь харвал сард хорь орчим мянган төгрөгийн нэмэгдэл олгосон дүр зурагтай.

-Магадгүй дөрөвдүгээр улиралд гэсэн зүйлээ Засгийн газар хэлэх байх. Үүнийгээ хэрхэн тайлбарласан бол?

-Мэдэхгүй юм. Энэ талаараа тодорхой тайлбар хийгээгүй. Бүдэг, бадагхан хэлсэн зүйл нь ОУВС-гийн тавьсан асуудал гэх. Уг нь, тус сангийн зүгээс өнгөрсөн хавар мэдэгдэл хийхдээ цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудалд оролцохгүй, Засгийн газар өөрийн боломж бололцоог харж, төсвийн орлогоо нэмж чадвал цалин хөлсөө нэмнэ биз гэсэн утгатай зүйл ярьсан. Бид ч ингэж л ойлгосон байгаа. Тэгвэл өнөөдөр төсвийн орлого одоогийн байдлаар давж биелсэн дүнтэй бөгөөд их наяд орчмоор өнгөрсөн онд давж биелсэн. Оны эхний улиралд ч давсан байгаа. Ийм байхад төсвийн тодотгол хийх цалин нэмэхгүй, иргэдийнхээ орлогыг дээшлүүлэхгүй гээд Сангийн сайд нь буруу хараад суучихсан. Төсөвт орж ирсэн, төвлөрсөн баялгийн хувиарлалтаа иргэддээ түгээж, амьжиргааг нь өөд татахгүй юм бол өөр юу хийх гээд байга юм. Хамгийн сүүлд хийсэн зүйлийг нь харвал хүүхдийн мөнгийг 60 хувьд нь өгдөг байсныг 80 болгон нэмэгдүүлсэн гэх. Мөн цалинтай ээж хөтөлбөр, тэтгэмж нэмсэн гэдэг зүйлийг л ярьсаар. Үгүй энэ чинь амьжиргааг дээшлүүлэх бодлого биш шүү дээ. Бодит орлого бол цалин нэмэх асуудал. Нэмэгдүүл гэхээр хүүхдэд чинь 20 мянган төгрөг сар бүр өгч байгаа бололтой юм ярих юм. Үүнийг нь ухаж ойлговол иргэдэд цалин хэрэггүй, харин халамж хэрэгтэй гэсэнтэй агаар нэг.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэтэрхий бага байгаатай санал нэг байна. Тэтгэврийнхнээс бага цалин авах гээд байх шиг?

-Тийм л дээ. Тэтгэвэр авч байгаа хүнийхээс ч бага байна. Уг нь, концепцийн хувьд ажил хийж байгаа иргэн тэтгэврийнхнээс илүү өндөр орлоготой байх ёстой. Гэтэл Монгол Улсад урвуугаараа л хэрэгжээд байна. Улстөрчдийн бас нэгэн шоу болгох үүднээс сонгууль дөхөхөөр дорвитой нэмэх бодол байгаа биз. Уучлаарай улстөрчдөө сонгуулийн өнгө аясаар, санал авах зорилгоор ийм ажил хийхгүй ээ. Үе үеийн Засгийн газрын зохион байгуулж ирсэн шоугаа одоо болих хэрэгтэй. Үүнээс чинь болж иргэдийн амьжиргаа доройтсоор байна.

-Өнөөдөр тодорхой шийдэл гарахгүй бол МҮЭХ ажил хаялт зарлах уу?

-Аравдугаар сард нэмэх тухай яривал мэдээж хэрэг хуулийн дагуу ажил хаялт зарлана. Өнөөдөр хамгийн их хүлээлттэй байгаа салбар бол боловсрол, эмч, эмнэлгийн ажилчид байна. Мөн зарим салбарын мэргэжлийн албан хаагчдын цалин 400 мянган төгрөгөөр хэмжигдэж яваа. Ийм хөлс аваад амьжиргаагаа залгуулна гэхэд маш их хүнд байгаа. Валютын ханш 30 гаруй хувиар өсч, бараа бүтээгдэхүүний үнэ тэр хэмжээгээр нэмэгдсэн. Тиймээс нэн даруй цалин нэмэх шаардлага үүсчихээд байгааг ойлгох хэрэгтэй. Амралтын улирал ирж байгаа учир Засгийн газар тэгж ингэсхийгээд аргалчих гээд байх шиг. Мөн аливаа зүйлээр халхавч хийн саармагжуулах бодлого барьж байна уу гэж харж байгаа. Тэгвэл энэ санаархал нь бүтэхгүй гэдгийг хэлье. МҮЭХ-ны гишүүн байгууллагын ажилтан албан хаагчид өнөөдрийн шийдвэрийг хүлээж байна. Хэрвээ тохиролцоонд хүрч, цалин нэмэхгүй гэвэл шууд ажил хаялтанд шилжинэ.

-Тодорхой хугацаатай байх уу, эсвэл...?

-Хугацаагүй ажил хаялт зарлана. Ингэснээр бид хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалж байгаа ч нөгөө талдаа иргэд, сурагчид хохирох эрсдэлтэй. Гэхдээ үүний буруутан нь Засгийн газар. Дөрвөн жил цалин хөлс нэм гэсэн шаардлага тавьсан ч өнөөг хүртэл хүлээн авахгүй яваа шүү дээ. Ажил хаялт хийх гэхээр иргэдээ бодоод чадаагүй. Тэгвэл өнөөдөр тэвчээрийн хязгаартаа хүрч байна. Иймд ажилтан албан хаагчдын холбооныхны хүсэлт, шахалт, шаардлагын дагуу шийдэлд хүрэхгүй тохиолдолд ажил хаях байх.

-Миний ойлгож байгаагаар иргэдээ ядуу бай гэсэн зарчмыг төр, засгийн зүгээс тавьж байна уу даа. Уг нь, ажилтай орлоготой, чинээлэг иргэдтэй болно гээд л лоозогноод байсан?

-Иргэд ядуу байх нь улстөрчдөд л ашигтай. Сонгуулиар сурталчилгааны хуудасны завсраа 20-50 мянган төгрөг хавчуулан өгч саналыг худалдан авах ажиллагаа хийдэг. Ингэснээр дахин сонгогдох боломж нь нээгдэнэ. Ийм болохоор л иргэдээ чинээлэг байлгах сонирхол тэдэнд байхгүй яваа. Хэрвээ орлого нь амьжиргаагаа аваад явчих хэмжээний, хэн нэгнээс царай алдаад байхааргүй болчихвол сонголтоо ч зөв зохистойгоор хийх боломж бүрдэнэ. Магадгүй тэр өгч байгаа хэдэн цаасыг нь авахгүй гэж иргэд бат итгэлтэйгээр хэлж чадна.

-Засгийн газрын зүгээс инфляцитай уялдуулж цалин нэмэх тухай саяхан ярьсан. Энэ хэр оновчтой гаргалгаа вэ?

-Инфляцийн асуудлыг хөндөж байсан. Сүүлийн жилүүдэд инфляци өндөр биш байна гэхээр хүмүүсийн худалдан авах чадвар муу байгаатай холбоотой. Тэртэй тэргүй худалдаж авахгүй болохоор хумигдах нь зайшгүй. Үүнийг нь харчихаад тогтвортой байна гэж ярьдаг. Ганцхан зүйлийг л хэлмээр байна. Хэзээ монгол хүний хөдөлмөрийн хөлс ази номхон далайн бүсийн дундаж цалин хүрэх юм бэ. Зүгээр инфляциа хараад л хөдөлмөрчдийн хөлсийг нэмэх зүйл ярьж байгаа бол зах зээлийн эдийн засгийг сонгосны шаардлага байхгүй. Яах вэ, инфляциа харах гэж байгаа бол нэг төгрөг хорин мөнгөний талх өнөөдөр ямар ханштай болсноор жиших хэрэгтэй болов уу. Тухайн үед багш нарын цалин 700 төгрөг байлаа. Тэгвэл өнөөдөр мянга дахин өссөн талхны ханшаар бодох нь зүйтэй биз. Үүнийг л ярья л даа. Ер нь, аргацаах маягтай зүйл ярихаа болих л хэрэгтэй байна.

-Хэлэлцээрийн уур амьсгал нэлээн ширүүхэн болох байх гэсэн таамаглал байгаа?

-Засгийн газрын зүгээс ямар шийдвэр гаргахаас бүх зүйл хамаарна. Тэд шаардлагыг хүлээн авахгүй гэвэл дараагийн арга хэмжээндээ л шилжинэ дээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Dr Collins (197.210.84.171)
    This is to inform the general public Male or Female who are healthy and 100% serious in donating their kidney should urgently contact Dr. johnson,I'm a Nephrologist in General Hospital.. As we have a lot of patients who are here for kidney transplant, Are you seeking for an opportunity to donate your kidney for money due to financial break down,Our hospital is specialized in Kidney Surgery/transplant and other organ treatment, we also deal with buying and transplantation of kidneys with a living and healthy donor.we are offering $800,000.00 USD for your kidneys If you are interested in donating your kidney please don’t hesitate to contact us via Email;doctorccollins3@gmail.com whatsapp him on via_ +1 (519) 900 4925.
    2020 оны 08 сарын 03 | Хариулах
  • Dr Collins (197.210.84.171)
    This is to inform the general public Male or Female who are healthy and 100% serious in donating their kidney should urgently contact Dr. johnson,I'm a Nephrologist in General Hospital.. As we have a lot of patients who are here for kidney transplant, Are you seeking for an opportunity to donate your kidney for money due to financial break down,Our hospital is specialized in Kidney Surgery/transplant and other organ treatment, we also deal with buying and transplantation of kidneys with a living and healthy donor.we are offering $800,000.00 USD for your kidneys If you are interested in donating your kidney please don’t hesitate to contact us via Email;doctorccollins3@gmail.com whatsapp him on via_ +1 (519) 900 4925.
    2020 оны 08 сарын 03 | Хариулах
  • DR SAI (129.205.124.24)
    Та Бөөр, Биеийн эрхтэн худалдаж авах уу, эсвэл зарахыг хүсч байна уу бөөр эсвэл Биеийн эрхтнүүд үү? Та зарах боломжийг хайж байна уу санхүүгийн хямралаас болоод бөөрөнд чинь мөнгө өгч магадгүй, чи мэдэхгүй юу хийх вэ, дараа нь өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд сайн хэмжээг санал болгоно $ 500,000,000 үнэтэй. Намайг Доктор SAI бол а APEX HOSPITAL дахь мэдрэлийн эмч. Манай эмнэлэг бөөрний чиглэлээр мэргэшсэн Мэс засал хийх, бид бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг тохирох донор Бид АНУ-д Энэтхэг,. И-мэйл хаяг: apexhospital10@gmail.com
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • зочин (103.10.21.43)
    жил бүр хүн ам өсч төдий чинээ хүүхдүүд цэцэрлэг сургуульд ордог гэдгийг тооцдоггүй малаа тоолдогтой адил тоолж тооцоолох цаг нь тохирсон арга хэмжээг авдаггүй юм байхдаа гайхаад баршгүй
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.108.70)
    Улсын хэмжээд байгаа ЕБ Сургуулийн хичээлийн байрны суудлаа суралцаж байгаа хүүхдүүдлтэй харьцуулаад анги дүүргэлт 60 хүүхэдтэй байхгүй байхаа.Төсвийн давж байгаа орлогоо цалиндаа идээд байна гэвэл амиа хоролсонтой адил зүйл шүү. УБ-р Монгол улсыг хараад улс хөгжихгүй. ҮЭ-н зарим дарга талбай тойрч буруу дэвээд яана.Энд бол Сангийн сайдын зөв,бүр түмэн зөв.
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    9 цаг 55 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 5 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    10 цаг 44 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    10 цаг 56 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    11 цаг 11 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 19 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    11 цаг 47 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК