Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хятад Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд нээлтээ хийлээ

2018-9-05
0
ЖИРГЭХ

 

Манай урд хөрш БНХАУ болон БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны соёл, аялал жуулчлалын өдрүүдийн нээлтийн арга хэмжээ Монголын уран зургийн галерейд болж байна.

 

Энэ удаагийн соёл, аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээг “Хятад орныг танин мэдэх” гэсэн уриатайгаар хоёр улсын Элчин сайдын яамд, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа билээ.

 

Тус арга хэмжээнд Монгол Улсын БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин тэргүүтэй олон зочид төлөөлөгчид оролцлоо.

 

 

Энэ үеэр “Инноваци нь биднийг ирээдүйд хөтөлнө” соёлын инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэгдсэн байлаа. Үзэсгэлэнд голдуу Хятадын Өвөр монгол, Сычуань мужийн 36 соёлын аж ахуй нэгжийн 3000 гаруй соёлын инновацийн бүтээгдэхүүнийг харуулж, төрөл зүйл олон, урлаг, амьдралыг уялдуулснаар үндэстний онцлогийг харуулсан бөгөөд орчин үерүү уялдаа холбоо нь чиглэжээ. Энэ үзэсгэлэнгээр дамжуулж, Хятад, Монгол хоёр орны соёлын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулахад чиглэгдэж байгаа аж.

 

Мөн “Хүн байгалийн шүтэлцээ” Монгол анагаах ухаан эм бэлдмэлийн соёлын үзэсгэлэн,   “Нахиа” Хятад, Монголын ном солилцооны төслийн төслийн хүүхдийн номын үзэсгэлэн, “Үзэсгэлэнт сайхан Хятад орныг зураглая” уламжлалт ээрмэл, будмал, сүлжмэл, хатгамлын “биет бус соёл”-ын өвийн үзэсгэлэн тус тус болж байгаа юм.

 

 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Монгол Улсад суугаа бүрэн эрхэт элчин сайд Шин Хаймин болон энд хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгчдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Монгол, Хятад хоёр улс маань хөрш орон. Олон жилийн харилцааны түүхтэй. Олон зуун жилийн туршид сайн хөршийн хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн арвин баялаг түүхтэй билээ. Энэхүү уламжлалт харилцаа шинэ зуунд агуулга хэлбэрээр баяжигдан, нийгмийн амьдралын олон салбарыг хамран хөгжиж байна. Үүний хамгийн тод илрэл бол өнөөдөр хоёр орны улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологи,спорт аялал жуулчлал, соёлын харилцаа улам бүр хөгжиж та бүхэн хэлэхэд таатай байна. 2019 он буюу ирэх жил Хятад, Монгол хоёр улсын маань хооронд дипломат харилцаа үүсэж хөгжсөний 70 жилийн түүхт ой болно. Өнөөдрийн энэхүү соёл, аялал жуулчлалын өдрүүдийн үйл ажиллагаа бол томоохон түүхэн үйл явдлын угтал болж буйд баяр хүргэж, амжилт хүсэж байна” гэв.  

 

Уг соёл инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн болон, “Үзэсгэлэнт сайхан Хятад орныг зураглая” уламжлалт ээрмэл, будмал, сүлжмэл, хатгамлын “биет бус соёл”-ын өвийн , “Хүн байгалийн шүтэлцээ” Монгол анагаах ухаан эм бэлдмэлийн соёлын,   “Нахиа” Хятад, Монголын ном солилцооны төслийн төслийн хүүхдийн номын үзэсгэлэнгүүд энэ сарын 05-наас 08-ний өдрүүдэд Монголын уран зургийн галерейд болох юм байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Эдгээрээс гадна 05,07-ны өдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр Хятадын Өвөр монголын Монгол эмч нарын төлбөргүй оношлогооны арга хэмжээ, Соёлын төв өргөөнд 05,06-ны өдрүүдэд “Найрамдлын солонго” уран сайхны концерт, 07-ны өдөр Сычуаний жүжиг “Цагаан могойн домог”-ийн тоглолт, Улаанбаатарын дуу бүжгийн чуулгын тоглолтын танхимд “Найрамталд хотуудын аялгуу” уран сайхны концерт, 04-08-ний өдрүүдэд кино театруудаар Хятадын кино өдрүүд, 06,07-ны өдрүүдэд ХААИС дээр Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын сэдэвт солилцооны арга хэмжээ, ШУТИС дээр Шинжлэх ухаан технологийн инновацийн сэдэвт солилцооны арга хэмжээ, 06-ны өдөр Новотол зочид буудалд Хятадын Өвөр монгол, Сычуаний аялал жуулчлалын байдлыг танилцуулах арга хэмжээ, 05-07-ны өдрүүдэд Монгол, Хятадын залуучууд Сагсан бөмбөгийн найрамдлын тэмцээн, 05-ны өдөр “Дэггүй аав” олон ангит Уран сайхны киног бэлэглэж нэвтрүүлэх ёслол, 08-ний өдөр “Талын дуу хоолой” радио нэвтрүүлж эхэлсний 5 жилийн ой болон радиогийн тухай танилцуулга, 05-ны өдөр “Солонго” сэтгүүл мэндэлсэн 25 жилийн ойн уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн 3 дугаар форум зэрэг үйл ажиллагаанууд тус тус болох юм байна.

 

БНХАУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин “Хятад Монгол хоёр улс найрсаг харилцаатай хөршүүд билээ. Сүүлийн жилүүдэд, Хятад Монголын харилцаа хурдацтай хөгжлийн замд орж, хоёр талын өндөр, дээд хэмжээний уулзалт тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл зогсолтгүй нэмэгдэн, бодит хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж байгаа төдийгүй хүмүүнлэгийн болон соёл, аялал жуулчлалын харилцаа цэцэглэн хөгжсөөр байна. Хоёр оны харилцааны гол хөшүүрэг бол соёл, аялал жуулчлалын зам яалт ч үгүй мөн билээ. Энэхүү өдрүүд нь Хятад, Монгол хоёр улсын удирдлагуудын хүмүүнлэгийн салбар дахь солилцоог гүнзгийрүүлэхэд чухал нөлөө үзүүлэх болно  ” гэсэн юм. Энэхүү хоёр орны соёл, аялал жуулчлалын өдрүүд энэ сарын 09-нийг хүртэл үргэлжилнэ.

 

Л.Сайнбаяр

 


 

 

 

 

 

 

           

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.106.139)
    энэ хужа нар шат ахиад л ямх ямхаар оюун санаанд нөлөөлөх зүйлээ хийсээр л явна манай сайд дарга нар яс гордсон ноход мэт даган харайна
    2018 оны 09 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Өчигдөр 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК