
Өчигдөр Төрийн ордонд ардчилал болон Монголын өнөөгийн байдлын талаар Стэнфордын их сургуулийн профессорууд лекц уншсан. Харин өнөөдөр Фрэнсис Фукуяама, Ларри Даймонд, Стивен Краснер нар УИХ-ын дарга З.Энхболдтой 14 цагт уулзахаар болжээ. Гурван профессор “Дэлхийн санхүүгийн хямралын дараах хөгжлийн загварууд”, “Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увидас”, “Төр улсыг засан тохинуулахуй: Юу зохистой байна?” гэсэн сэдвээр лекц уншсан юм.
Б.Баяр