
МҮХАҮТ-ынхан дарс импортлогч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй маргааш уулзана.

МҮХАҮТ-ынхан дарс импортлогч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй маргааш уулзана. Уулзалтыг МҮХАҮТ нь Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгуулж байгаа юм. Тус уулзалтад урилгаар Францын ЭСЯ-ны төлөөлөгчид, Оюуны өмчийн газрын Хяналтын газрын дарга Д.Дэлгэрцоо, хяналтын улсын байцагч Ч.Эрдэнэбаяр нар оролцоно.
Уулзалт, хэлэлцүүлгийн гол зорилго нь импортын бүтээгдэхүүнд ялангуяа, импортын дарсанд юуг анхаарах нь зохистой вэ, ямар бараа бүтээгдэхүүнийг зөрчилтэй гэж үзэх вэ гэх мэт мэдээлэл өгөхөд юм байна.
Ц.Болор