МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн лхагва гаригийн орой 21.00 цагийн үед ухаан алдаж унасан талаар манай сайт мэдээлсэн. Харин тэрээр одоо цагдан хорих 461 дүгээр хорих ангийн эмч нарын хяналтад байгаа юм байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн лхагва гаригийн орой 21.00 цагийн үед ухаан алдаж унасан талаар манай сайт мэдээлсэн. Харин тэрээр одоо цагдан хорих 461 дүгээр хорих ангийн эмч нарын хяналтад байгаа юм байна. Тус ангийнхан 3, 4 дүгээр шатлалын эмнэлгээс эмч дуудан байнгын хяналтад байлгаж байгаа аж. Н.Энхбаярын биеийг сэргээж, нөхөн төлжүүлэхийн тулд байнгын идэвхтэй хөдөлгөөн, өндөр агууламжтай хүчилтөрөгч шаардлагатай гэнэ. Хэрвээ амь насанд нь аюул тохиолдвол түүний гэрийнхэн Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнээс амь насыг нь нэхнэ хэмээгээд буй.
Б.Чимэг