Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинжлэх ухаан, технологи, инноваци бол ХХААХҮ-ын хөгжлийн суурь асуудал гэж үзэж байна

2018-11-06
0
ЖИРГЭХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулган албан ёсоор эхэллээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг мэдлэгт суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, мэдлэгийг баялаг болгон бүтээмжийг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх, салбарын судлаач, бизнес эрхлэгчдийн бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Үндэсний чуулганыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн дарга Ж.Сауле нээж үг хэлсэн юм.

Дэд сайд Ж.Сауле: "Дэлхийн аль ч улс орны хувьд мэдлэгийн хүч, бүтээх чадвар нь тухайн улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болж, мэдлэгийг бүтээх, олж авах, эзэмших, дамжуулах, хэрэглэх, хөгжүүлэх нөхцөл боломж, чадавхийг бүрдүүлэх нь тухайн улс орны иргэн бүрийн үүрэг байдаг. Монгол Улс эдийн засгийн бүтэц, хөгжлийн загвар, хөрөнгө оруулалтын талаарх чиг хандлагаа өөрчилж буй энэ цаг үед хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын Үндэсний II чуулганаа зохион байгуулж байна. Бид удахгүй судалгааны сайн, сайн үр дүнгээ дэлхий нийтэд зарлахад манай салбарын эрдэмтэн судаачид гол үүрэгтэй байна гэдэгт салбарын шинжлэх ухааны зөвлөлийг удирдан ажиллаж байгаа дэд сайдын хувьд бат итгэлтэй байна. 

Хөдөө аж ахуйн чиглэлийн сургууль, судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнг түшиглэн гарааны компаниуд байгуулагдаж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж эхлээд байгаа нь өмнөх чуулганы явцад хөдөө аж ахуйн салбарын инновацийн дэд хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байна. Энэ чуулганы өмнө бид хөнгөн үйлдвэрийн салбарын инновацийн хөтөлбөрийн төслийг боловсруулж, батлуулахад бэлтгээд байна. Энэ бүхэн нь салбарын инновацийн суурь бүтцийг бий болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг сайжруулах, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, эрчимжүүлэхэд эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид Та бүхний мэдлэг туршлага, идэвхитэй оролцоо, манлайлал өндөр ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэх байна.

Энэхүү чуулган нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын агробизнесийн сүлжээнд оролцогч бүх талууд хамтын ажиллагааны үүрэг, зорилго, зорилтоо нэгэн зүгт болгож, инновацийн суурь бүтцээ оновчтой зохион байгуулах арга замуудыг тодорхойлсон Зөвлөмжийг гаргаж, мэдлэгт суурилсан инновацийн экосистемийн шинэ цагийг салбартаа эхлүүлж байгааг харуулна гэдэгт итгэж байна" гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний чуулганд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын илгээлт хүргүүлсэн бөгөөд илгээлтийг УИХ-ын даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ж.Мөнхжаргал уншиж танилцууллаа. Илгээлтэд, "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг тодорхой бодлого, зорилттойгоор хөгжүүлэх, улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг өргөжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боломж, нөөцөө бүрэн ашиглах, шинжлэх ухаан, технологийн шинэ ололт, инновацийг шингээсэн үйлдвэрлэлийн шинэ бүтцийг төлөвшүүлж, хөгжлийг тэтгэх нэгэн гол хөшүүрэг болгон ашиглах нь нэн чухал болсон цаг үед энэхүү чуулган чуулж буйг дэмжин сайшааж байгаагаа илэрхийлье.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт биотехнологи, өндөр технологи нэвтрүүлэх замаар үр ашгийг дээшлүүлэх, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, инновацийн экосистемийг бүрдүүлэх, шинэ үүлдэр, сорт бүтээх, нутагшуулах, хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, хүн, малын эрүүл мэндийг хамгаалах, малын гаралтай түүхий эдийн, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн кластерийг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр манай эрдэмтэн судлаачид чамлахааргүй амжилттай ажиллаж байгааг дурдахын ялдамд салбарын шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагууд өнөөгийнхөөсөө илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг тэмдэглэе" гэдгийг дурдлаа. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын бодлого, зорилт болон Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, цаашдын зорилт гэсэн хоёр сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүллээ. ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар: Салбарын шинжлэх ухаан, технологийн үр дүнгээс дурдвал, газар тариалангийн үйлдвэрлэлд үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний 160 гаруй сортыг бий болгож, үйлдвэрлэлд хэрэглээ болгосон. 
Мал аж ахуйн салбарт дэлхийн бусад улс орны малаас өвөрмөц байдлаараа ялгарах үндэсний 47 үүлдэр, омог, хэвшлийн малыг баталгаажуулан үндэсний баялаг болгон ашиглаж байна. 
Монгол малын генетик нөөцийг хадгалж хамгаалах, биотехнологийн зарим ололтыг мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, малын үржил, селекцийн ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт шинээр байгуулж, ашиглалтанд орууллаа. 
Мал эмнэлгийн салбарт дэлхийн шинжлэх ухааны 4 нээлтийг бүртгүүлж, малын эмчилгээний 60 гаруй вакцин, оношлуур, 70 гаруй эм, био бэлдмэлийг бий болгосон ба Биокомбинатад технологийн томоохон шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна гэв. 

БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат: 2018 оны статистикийн мэдээгээр шинжлэх ухааны салбарт нийт 4,534 хүн ажиллаж байгаагийн 76.7% (3.482) нь үндсэн (орон тооны), 23.2% (1,052) нь гэрээт (хавсран) ажиллагчид байна. Үндсэн ажиллагчдын дотор шинжлэх ухааны доктор (Sc.D) 77, боловсролын доктор (Ph.D) 432, магистрын зэрэгтэй 682 байгаа нь 54% байна. 2017 онд эхэлсэн инновацийн төслүүдээс дурдвал, Мал эмнэлгийн хүрээлэнгийн "Экспортын зориулалтаар хурганы мах үйлдвэрлэх өсөлтийн физиологид суурилсан технологи нэвтрүүлэх" төсөл, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн "Тэжээлийн буурцагт ургамлаар уурагт тэжээл үйлдвэрлэх" төсөл, “Гарааны ургамлын элч” ХХК-ийн "Ургамлын өвчний эсрэг үйлчилгээтэй Б-СУБТИЛ-99” биобэлдмэл үйлдвэрлэл", Хөдөө аж ахуйн их сургуулийн "Баяжуулсан шингэн болон үрлэн шим бордоо үйлдвэрлэх технологи" төсөл, “Монлатмит” ХХК-ийн "Хатаасан мах (жерки) үйлдвэрлэлийн технологи шаардлагад нийцэх онцлох бүхий махны хэвшлийн үхрийн сүрэг бий болгох" төсөл, Мөнх ногоон амьдрал нийгэмлэг ТББ-ын "Өвлийн нарлаг хүлэмжинд гүзээлзгэний суулгацыг нутагшуулан үржүүлэх" төсөл хэрэгжүүлж байгаагаа мэдээллээ. 

Чуулганд мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хүнс үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэмтэн, судлаачид, үйлдвэрлэгчид нийлсэн 200 орчим хүн оролцож байгаа юм. Үндэсний чуулган салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    12 цаг 55 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    13 цаг 38 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    14 цаг 35 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    15 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    15 цаг 59 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    16 цаг 2 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    16 цаг 49 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    18 цаг 18 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    18 цаг 49 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    19 цаг 18 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    19 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    19 цаг 30 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    19 цаг 33 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    19 цаг 44 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    20 цаг 0 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    20 цаг 34 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    20 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    21 цаг 8 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    21 цаг 12 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК