Нийслэлийн даргаар АН-ын Э.Бат-Үүл сонгогдоод байгаа. Гэхдээ АН-аас хотын дарга болсон анхны тохиолдол энэ биш. Дандаа МАН-ынхан хотыг удирдаж явсан уу гэвэл үгүй. Өмнө нь АН-аас С.Наранцацралт уг албыг хашиж байсан. Харин иргэд түүнийг умартан “ардчилсан хотын даргатай боллоо их зүйл хийнэ” хэмээн Э.Бат-Үүлийг хүлээж буй. Э.Бат-Үүл ч хотын дарга болохдоо олон зүйлийг амлан гарч ирсэн билээ.

Тэрээр бүх айл өрхийг дулааны шугамтай холбоно, хотыг түгжрэлийг багасгана, утааг бууруулна хэмээн нийслэлд тулгамдаад буй асуудлыг шийднэ гэснээрээ иргэдийн саналыг авч чадсан. Харин Э.Бат-Үүл саяхан хийх ажлын жагсаалтдаа дахин нэг шинэ ажил хийхээр төлөвлөжээ. Энэ нь Улаанб

аатар хотод буй коммунист хөшөөнүүдийг буулгах гэнэ.
Тэгэхээр тэртээ олон жилийн түүхтэй Лениний хөшөө, Жуковын хөшөөг буулгах нь. Мөн Сүхбаатарын хөшөөг яах талаар хэлэлцэнэ гэв. Хоёр жилийн өмнө Сүхбаатарын хөшөөг буулгана гэхэд Б.Цэнддоо, Д.Сосорбарам нар хөшөөг өмөөрч бичсээр авч үлдсэн гэдэг. Гэтэл шинэхэн хотын дарга маань Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал нарын хөшөөг нураах эсэх талаар ярилцахаар болоод байна. Гэхдээ түүний эл шийдвэрийг иргэд ихэд эгдүүцэн хүлээн авч буй. Арга ч үгүй биз дээ. Олон жилийн түүхтэй дурсгалт хөшөөнд гар хүрэхийг хэн ч зөвшөөрөхг

үй биз. Ядаж л Э.Бат-Үүлд зориулсан хөшөө байхад хэдэн жилийн дараа хэн нэгэн нураахаар зэхэж байвал Э.Бат-Үүлд тийм ч таатай санагдахгүй нь лавтай. 1990 оны үед Сталины хөшөөг буулгаж төмрийг нь хог болгоод Орос руу гаргаж байсан түүхийг давтах нь уу хэмээн иргэд ихэд эгдүүцэн харж байна.
Юутай ч нийслэлд хийх ажлыг төлөвлөгөөгөөрөө иргэдийн саналыг татаж чадсан тэрээр харин энэ удаад утгагүй төлөвлөгөө гаргалаа. Арай ч шийдвэр гаргачихаагүй байгаа дээрээ эл асуудлыг дахин нэг харж үзэх биз. Хэрвээ түүхэн хөшөөнүүдээ нураагаад эхэлвэл иргэд шинэхэн хотын дарга Э.Бат-Үүлд тийм ч таатай хандахгүй л болов уу?
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)