Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Амартүвшин: Зээлийн муу түүхтэй компаниудын хар жагсаалтыг Хөгжлийн банкнаас гаргана

2019-7-04
0
ЖИРГЭХ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ албан тушаалыг аваад нэг сарын хугацаа өнгөрч буй юм. Тэрбээр “Засгийн газрын урилгаар тус банкны удирдлагаар ажиллаж байна. Засгийн газраас “Хөгжлийн банкийг зөв зохистой удирдлага, бодлоготой болгох ёстой. Дээр нь Монгол Улсын хөгжлийн ирээдүйн үе шатад шаардлагатай төслийг санхүүжүүлэх ёстой” гэсэн.

Ажлаа авсан даруйдаа Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзсан. Эндээс Хөгжлийн банкийг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Ажлаа зээлийн багцын чанарт анхаарч ажиллаа. Хөгжлийн банкийг тойрсон гурван том асуудал бий.

 

Нэгдүгээрт, Засгийн газрын шалгалтаар илэрсэн ихээхэн хэмжээний чанаргүй зээлийн асуудал. Эдгээрийг ямар замаар эргэн төлүүлэх бэ.

Хоёрдугаар асуудал нь Хөгжлийн банкны санхүүжилт, төсөл хөтөлбөрт тавигддаг шаардлага хэрхэн өөрчлөгдөх вэ.

Гуравдугаарт, зээлийн багцын чанарыг хэрхэн сайжруулах бэ гэдэг асуудал.

Товчхон мэдээлэл өгөхөд, 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4 их наяд 244 тэрбум, зээлийн багц 2 их наяд 577 тэрбум, эрсдэлийн сан 336 тэрбум, чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум, өөрийн хөрөнгө 1 их наяд 138 тэрбум төгрөг байна.

Банкны үйл ажиллагааг хойш татсан чанаргүй зээлийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Жишээлбэл, “Эрэл” компани 2015 оноос хойш зээлээ эргэн төлөөгүй. Тиймээс Засгийн газартай хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Хэрхэн төлүүлэх талаар судалгаа хийж байна. Хэрвээ төрийн өмчит компани байгуулах замаар зээлээ эргэн төлөхгүй гэвэл асуудлыг шүүхээр шийдүүлнэ. “Мон Лаа” компанитай эвлэрлийн гэрээ байгуулсан. Эхний төлбөрүүд орсон. Энэ ондоо багтааж зээлээ төлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. “Хөтөл” компанид улсын комисс ажилласан. Үйлдвэрийг нь албан ёсоор хүлээж аваад зээл төлүүлэхээр ажиллана. Энэ процесс удааширвал мөн адил шүүхэд хандана. Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой зээлийн бодлогыг шинэчилсэн. Зээлийн үйл ажиллагааг зохицуулах журамд өөрчлөлт орсон. Чанаргүй зээлтэй ажиллах тусгай бүтэц, орон тооны асуудлыг ойрын хугацаанд шийднэ. Ирээдүйд төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зээлийн хуулийн болон бодлогын шаардлага ямар байх вэ гэхээр Хөгжлийн банкнаас авсан зээлийг төлөхгүй байж болно гэсэн ташаа ойлголт байдаг юм шиг байна лээ. Үүнийг эрс өөрчилнө. Заавал төлүүлдөг болно. Хуулийн талаасаа экспортыг дэмжсэн, экспортын орлогыг дэмжсэн төсөл хөтөлбөрийг дэмжинэ. Мөн Засгийн газрын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн хөтөлбөрийг дэмжинэ. Зээлийн этгээдийг тухайн салбартаа ажилласан туршлагатай, хариуцлагатай байх шаардлага тавина. Бодлогын хувьд 20 тэрбум төгрөгөөс дээш зээлийг Хөгжлийн банкнаас шууд олгоно. Доош зээлийг хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкаар дамжуулна. Ирээдүйд нийтдээ нийт төслийн 85 хувиас хэтрэхгүйд нь зээл олгоно.

Зээлийн муу түүхтэй, хуурамч мэдүүлэг гаргаж өгч байсан харилцагчдыг хар жагсаалтад оруулна. Зээлийн хүсэлт хүлээж авахгүй” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариул өгсөн юм.

-Эрэл компанитай хамтарсан үйлдвэр байгуулах замаар зээлийг эргэн төлүүлэх боломжтой гэлээ. Яагаад ийм арга хэмжээ авах ёстой юм бэ?

-Заавал хамтарсан үйлдвэр байгуул гэсэн чиглэл ирээгүй. Зээл төлүүлэх хувилбарын нэг. Үйлдвэрийн хувьд чанартай үйлдвэр. Манайх шиг барилгын улирал багатай улсад ийм үйлдвэр хэрэгтэй. Зөвхөн санхүүгийн хувьд энэ компани ирээдүйтэй юу гэдэг асуудал байна. Хөгжлийн банкинд 132 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Үүнийг хэдий хэр хугацаанд эргэн төлөх бэ гэдгийг судалж байна. Хэрвээ эргэлзээтэй байвал хамтарсан үйлдвэр байгуулна гэж зүтгэхгүй. Бусад компаниудын хувьд ялангуяа томоохон төсөлд төлөвлөсөн хугацааны дотор борлуулалт орж ирэхгүй байх зэргээр хугацаа хойшлох тохиолдол гардаг. Гол нь санхүүжүүлсэн төсөл нь амьтай юу, үгүй юу. Ирээдүйд эдийн засгийн өгөөжтэй юу гэдгийг харж байна. Хэрвээ боломжтой байвал эргэн төлөлтийн ямар хувилбарыг хэрэгжүүлэх вэ гэдгийг судалж байна.

-“Эрэл” групп хэдэн төгрөгийн зээл аваад хэдийг нь төсөлдөө зарцуулсан юм бэ. Зээл авсан мөнгөөрөө гадаадад тоглож үрсэн гэдэг асуудал байна. Мөн Олон улсын валютын сангаас арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавьсны дагуу хөрөнгөө нэмсэн гэсэн. Гэтэл нэг арилжааны банк энэ эх үүсвэрээ Хөгжлийн банкнаас авсан гэсэн. Хэрвээ үнэхээр энэ санхүүжилтийг өгсөн бол яагаад өгсөн юм бэ?

-Эрэл группийн хувьд 132 тэрбум зээл авсан. Үүнээс 100 тэрбум нь үндсэн зээл. 32 тэрбум нь хуримтлагдсан хүү. Анх ийм хэмжээний зээл гаргаж байсан. Зээлийн зарцуулалтыг харахад төсөлдөө инхэнх мөнгөө зарцуулсан байна лээ. тоглоомонд үрсэн эсэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгана. Бидэнд мэдэх зүйл алга. Гэхдээ төслийн явцад төслийн өртөг маш их хэмжээгээр нэмэгдсэн байдаг.

 

ОУВС-гийн хувьд арилжааны банкуудын өөрийн хөрөнгөний хувьд Хөгжлийн банкнаас арилжааны банкинд санхүүжилт хийгээгүй. Миний мэдэхээр шүү. Хөгжлийн банкны чөлөөтэй эх үүсвэр нь 900 тэрбум. Энэ мөнгийг ашигтай хувилбараар байршуулах ёстой. Зээлийн багцад оруулах нь хамгийн ашигтай. Хэрвээ зээлийн багц энэ хэмжээгээр өсөж чадахгүй бол арилжааны банкуудад байршуулдаг. Би энэ албан тушаалд томилогдсноор “Арилжааны банкуудад заавал барьцаатай болгох” ёстой гэсэн. Энэ дагуу арга хэмжээ авсан.

-“Эрэл”-ийн төслийг төр худалдаж авна гэсэн. Энэ үнэн юм уу?

-Үгүй. Зээлийн үлдэгдлийг нь шинэ компани байгуулах замаар хувьцаа болгож хөрвүүлээд үлдсэн зээлийг нь шинэ компаниар төлүүлэх тухай яригдаж байгаа.

-Хэрвээ иргэн хүн зээлээ төлөөгүй бол байр, автомашиныг нь хурааж авдаг. Гэтэл томоохон компаниуд зээл авчихаад байхад яагаад үл хөдлөх хөрөнгийг нь хураадаггүй юм бэ?

-Арилжааны банкны зарчим ч бий. Барьцаа хөрөнгөөр нь нөхөн төлүүлдэг. Компанийн хувьд үйл ажиллагаа явуулж байж илүү үнэ цэнтэй, мөнгөний урсгалтай байдаг. Үйл ажиллагаа явуулаагүй компанийн үл хөдлөх хөрөнгө тийм ч үнэд хүрэхгүй. Тэгэхээр аль хувилбар нь ашигтай бэ гэдгээ харах ёстой.

-Бусад компанийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Зээлээ эргэн төлж байсан юм билээ. Зарим нь зээлийн бүтэц нь хэт богино байсан учир хугацаагаа сунгасан. Үйл ажиллагаа явуулж байгаа компани байна уу гэвэл байна. Тэдний зээлийн нөхцөлийг өөрчлөх замаар зээлийг нь төлүүлэхээр ажиллаж байна.

-Арилжааны банкуудад Хөгжлийн банкны хэдэн төгрөг байршиж байна вэ?

-Одоогийн байдлаар 440 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас байршиж байна. Нийтдээ 300 тэрбум төгрөгийн хадгаламж бий. Энэ дотор дамжуулан зээлдүүлэх зээл багтсан байгаа. Хөтөл компани 236 тэрбум, Мон Лаа компанийнх 8.3 тэрбум төгрөгийн өртэй.  

-Таны хувьд “Хас” банкинд ажиллаж байсан. Хэрвээ энэ банкинд Хөгжлийн банкнаас мөнгөн хөрөнгө байршуулахаар болбол ашиг сонирхолын зөрчил үүсэх үү?

-Би түрүүн хэлсэн. Хэрвээ мөнгө байршуулахаар болбол заавал барьцаатай байх ёстой. Хас банкинд ямар нэг байдлаар давуу тал үүсгэхгүй. Би үүндээ итгэлтэй байна. Хөгжлийн банкнаас арилжааны банктай дамжуулан зээлдүүлэх байдлаар харьцах ёстой. Ноос ноолуурын хөтөлбөр хэрэгжээд явж байна. Ажлаа авснаас хойш энэ төрлийн зээлийг олгож эхэлсэн. Энэ хүрээнд арилжааны банкуудтай харьцах нь зүйтэй.  

-Хөгжлийн банк энэ байраа өндөр үнэтэй авсан гэсэн?

-26 тэрбум төгрөгөөр авсан байна лээ. Худалдах худалдан авах гэрээ хийгдсэн бол Хөгжлийн банкны өмч гэсэн үг. Яах гэж авсан юм, яаж авсан юм гэдгийг би мэдэхгүй. Нэгэнт өнгөрсөн асуудалд дахин тайлбар хийх хэрэггүй болов уу.

-Бүхэл бүтэн барилгын мөнгөөр гурван давхар байр худалдаж авсан байхад ингэж хэлж болно гэж үү?

-2016 онд Засгийн газраас шалгалт хийсэн. Энэ шалгалтын нэг барилгын асуудал. Хууль хяналтаас шалгаад хэрэгсэхгүй болгосон. Өнгөрсөн гуравдугаар сард дахин шалгуулах хүсэлт гаргасан. Хууль хяналтынхан шалгах байх.

Хөгжлийн банкны хувьд арилжааны банкуудын санхүүжүүлж чадахгүй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Ямар компани байх вэ гэхээр тухайн салбарын томоохон компаниудыг дэмжих ёстой. Түүнээс биш арилжааны банкуудын шалгуурыг даваагүй компанийн төсөл хөтөлбөрийг дэмждэг байх ёсгүй. Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуучлалыг дэмжих ёстой. ТОСК-ын зээлийн хувьд дотроо 3-4 хуваагдсан байдаг. Зээлийг шилжүүлж авах, эсвэл салбар яамдад шилжүүлэх талаар ярилцаж байна. Би “Зургаан сарын хугацаа өгөөч ээ” гэдэг хүсэлт гаргасан. Энэ хугацаанд ажлаа хийж чадахгүй бол “Ажлаа өгье” гэсэн. Надад улс төрийн амбиц байхгүй. 20 жил банк санхүүгийн салбарт ажиллалаа. Хөгжлийн банкийг толгойлсон нь миний хувьд сорилт. “Эм Ди Эм” компанийн хэргийг шүүхээр шийдүүлнэ. Наадмаас өмнө нэхэмжлэлээ гаргана.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • DR. ADITYA (105.113.18.29)
    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    2026 оны 07 сарын 14 | Хариулах
  • DR. ADITYA (105.113.18.29)
    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    2026 оны 07 сарын 14 | Хариулах
  • харамсаж байна (122.201.24.121)
    Жагсаалт гаргах юу байхав дээ. ШУУД өр барагдуулах ажлаа шуурхайлах хэрэгтэй. ЯРИАД байх ч хэрэг алга. ЯАГААД удаад байгаа юм вэ? БААХАН л ярих юм
    2019 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (64.119.24.14)
    маш түргэн л арга хэмжээ авах хэрэгтэй дээ эрэл банкыг нь авах хэрэгтэй дээ
    2019 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.21.97.214)
    Yag zuv mergejliin xyn udirdaj mongol ulsad byteen baiguulalt uldene.Chanargyi zeel bol assig yavj blaag geen yg
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ENJOY AI 2026” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!
    11 цаг 56 мин
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
    12 цаг 54 мин
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
    14 цаг 2 мин
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
    14 цаг 5 мин
  • Шимпанзег устаж үгүй болох аюулд орсон амьтны ангилалд анх удаа оруулсан түүх
    14 цаг 14 мин
  • Б.Мөнхтамир: АИ92 автобензиний 10 хоногийн нөөцтэй байна
    14 цаг 41 мин
  • “Star dance” Mongolia клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа
    16 цаг 3 мин
  • Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна
    16 цаг 8 мин
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
    16 цаг 40 мин
  • Болливудын жүжигчин Тайгер Шрофф буутай халдлагаас эсэн мэнд үлджээ
    16 цаг 46 мин
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
    16 цаг 55 мин
  • Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
    17 цаг 4 мин
  • “ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
    17 цаг 18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ
    17 цаг 27 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил 40 хувьд хүрчээ
    17 цаг 33 мин
  • Франц улс сүүлийн хэдэн жилийн хамгийн хүнд өдрүүдийн нэгийг даван туулж байна
    17 цаг 35 мин
  • Аравдугаар сарын 16-ны өдрөөс хойш ямааны годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй
    17 цаг 40 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
    17 цаг 53 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    18 цаг 3 мин
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
    18 цаг 19 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
24 баримт
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК