Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Ням-Очир: Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг 1.2 тэрбумаар анги түрээслэн хичээллүүлж байна

2019-9-19
0
ЖИРГЭХ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар гурван ээлжээр хичээллэж байгаа хэчнээн сургууль байгаа болон ямар зохицуулалт хийж байгаа талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.


-Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг хэчнээн сургууль байна вэ?

-2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 25 сургууль гурван ээлжээр хичээллэж байна гэсэн албан ёсны тоо гарсан. Хичээлийн шинэ жилийн хувьд сургуулийн гурван ээлжээр хичээллэдэг байдлыг зогсоох талаар холбогдох боломжит санааг дэвшүүлэн ажиллаж байна. Учир нь өвлийн улиралд эрт харанхуй болдог учраас нэгдүгээрт, аюулгүй байдал, хоёрдугаарт, эрүүл мэнд чухал. Тиймээс уг сургуулиудын гурван ээлжээр хичээллүүлэхгүй.

Яамны зүгээс хөдөө, орон нутагт гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг дотоод нөөц бололцоогоо ашиглаад асуудлаа шийдэхийг даалгасан. Харин нийслэлийн хувьд сургуулийн өргөтгөл бариад ч гурван ээлжээс гарч чадахгүй байгаа асуудлыг гаргаж өг гэсэн чиглэл, албан бичиг хүргүүлэн ажиллаж байна. Хариуд нь “Нийслэлд 18 сургуулийн өргөтгөл бариад ч гурван ээлжээр хичээллэхийг нь зогсоож чадахгүй нь ээ. Арга хэмжээ авч өгөөч” гэсэн. Ингээд яамнаас дараагийн боломжит хувилбар болох түрээсийн байр ашиглаж болох аргачлалыг баталж гаргасан. Мөн гурван ээлжээр хичээллэдэг байдлыг зогсооё гэвэл бидэнд нэмэлтээр ийм хэмжээний анги танхим болон төсөв тооцоо шаардагдах талаар Сангийн яаманд бичгээ хүргүүлж, 2020 оны төсөвт суулгуулахаар зөвшөөрлөө авсан. Одоо түрээсийн байрны зохион байгуулалтын ажлыг хотын дарга хариуцан ажиллаж байна.

Гурван ээлжээр хичээллэж байгаа 18 сургуулийн тав нь шинээр сургууль барихгүйгээр дотоод нөөц бололцоогоо ашиглаж, энэ байдлыг зогсоож чадна. Харин төсөв мөнгөний асуудалд туслаач гэсэн хүсэлт гаргасан. Тухайлбал, сургуулийн нийтийн эзэмшлийн талбайгаа тасалгаа болгоё гэсэн. Энэ дагуу судалгаа хийж үзэхэд сургалтын менежерийн өрөө зэргийг суллаж, нэгтгэн шинээр анги танхим гаргавал гурван ээлжгүй болох боломжтой гэж гарсан. Мөн зарим сургуулийг голдуу их, дээд сургуулийн ашиглагдахгүй байгаа зай талбайг ашиглан түрээсэлж, хичээллүүлж байна. Ингэхдээ зарим их, дээд сургуулиуд сургуулийн байраа үнэ төлбөргүй ашиглуулахаар болсон. Одоогийн байдлаар нийт 11 сургууль түрээслэх тооцоо гараад байна. Үүнээс найман сургууль түрээсийн гэрээгээ байгуулаад хичээллэж байна.

-Ингэж түрээсэлж байхаар сургуулийн өргөтгөл барих ажлыг эрт эхлүүлж болоогүй юм уу?

-Тухайн онд барьж буй барилгын гүйцэтгэгч компаниуд хийх ёстой ажлаа хийж дуусгаад 2020 он руу шилжиж байгаа юм. Ийм л асуудал байна. Төсөв нь ондоо багтаад тавигдчихвал асуудал байхгүй. Бид шахаж, шаардаад л явна.

Уг нь нэмэлтээр барилга байгууламж баригдаж байгаа сургуулиуд уг байгууламж ашиглалтад орчихвол гурван ээлжээс гарчихна гэсэн тооцоо судалгаа өгч байсан боловч хугацаандаа ашиглалтад орж чадаагүй нэлээд сургуулийн өргөтгөл байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 107, 62, Хан-Уул дүүргийн зарим сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Мөн Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийг түрээсээр хичээллүүлэх  шийдвэр гарсан ч эцэг эхчүүд нь зөвшөөрөхгүй байгаа юм. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг гаран ажиллаж байна. Харин бусад сургууль түрээсээр барилга байгууламжаа ашиглаад явж байна.

-Аль, аль их сургуулийн барилгыг ашиглаж байгаа юм бэ?

-Энэ хичээлийн жил их, дээд сургуульд 14 мянга орчим оюутан элссэн. Цөөн хүүхэд элссэнтэй холбогдуулан их, дээд сургуулийн анги танхим чөлөөтэй байна. Ихэвчлэн хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын анги танхимаа түрээсэлж байна.

-Улсын хэмжээнд яг хэчнээн сургуулийн өргөтгөл баригдаж байна вэ?

-Улсын хэмжээнд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд багтан 48 сургууль ашиглалтад орно. Энэ нь буулгаад шинээр барих, шинээр төлөвлөөд барьж байгаа өргөтгөлүүд юм. Уг нь бидний төлөвлөснөөр есдүгээр сарын 1 гэхэд 23 сургуулийн барилга, өргөтгөл шинээр нэмэгдэнэ гэж тооцоолж байсан. Ингэснээр нийслэлд 4000 суудал бий болно гэж байсан юм. Гэвч зуны улиралд бороо их орсон, мөн техникийн нөхцөл, газрын асуудал маргаан дагуулсан зэрэг шалтгаанаар нэлээд олон компани барилгаа хүлээлгэн өгч чадсангүй. Яамны зүгээс гүйцэтгэгч компаниудыг аравдугаар сарын 1 гэхэд хүлээлгэж өгөхийг шаардаж байна. Одоогийн байдлаар зарим сургуулийн ганц, хоёр бүлэг гурван ээлжээр хичээллэх асуудал бий.

-Өргөтгөлөө хугацаанд нь барьж чадаагүй компаниудын эцсийн хугацаа ирэх арванхоёрдугаар сарын 31 юм байна. Гэтэл есдүгээр сар эхлээд дөнгөж нураагдаж байгаа зарим нэг сургуулийн барилга байгаа гэсэн. Шинээр баригдаж байгаа өргөтгөлүүд энэ ондоо баригдаж дуусна гэж та баттай хэлж чадах уу?

-Дуусна. Яагаад гэхээр зарим ажлууд 2018 онд эхэлсэн. Төсвийн хуулийнхаа дагуу өөр эрсдэл гарахгүй бол дуусна. Хугацаа графикийнхаа дагуу энэ онд багтаан хүлээлгэн өгөх ёстой.

-Их, дээд сургуулиудын ашиглагдахгүй байгаа талбайг хэчнээн төгрөгөөр түрээсэлж байгаа юм бэ?

-Хувийн их, дээд сургуулиудтай нэлээд олон хэлэлцээр хийсэн. Учир нь улсын төсөвт мөнгө байхгүй учраас энэ онд буюу 9, 10, 11, 12 сард ямар нэгэн төлбөр авахгүй. Ашиглуулсан төлбөрийг ирэх онд авах зохицуулалт хийсэн. 2020 оны улсын төсөвт их, дээд сургуулийн анги танхим түрээслэхэд 1.2 тэрбум төгрөг суулгасан. Зарим сургуулийн өргөтгөл энэ онд багтан дуусах учраас зарим нь ашиглаж дуусаад өөрийн байрандаа орно. Ер нь гурван ээлжээр хичээллэдэг асуудал 2020 он гэхэд жигдрэх тал руугаа орно.

-Та шинээр сургуулийн өргөтгөл бариад ч гурван ээлжээр хичээллэхийг зогсоож чадахгүй байна гэж дээр хэлсэн. Тэгвэл одоо хэдий хэмжээний сургуулийн өргөтгөл нэмж барьж байж энэ байдлыг зогсоож чадах юм бэ?

-Энэ жил ЕБС-ийг 18 мянган хүүхэд төгссөн. Энэ хичээлийн жил 80 мянган хүүхэд төгсөнө. Ирэх жил 27 мянган хүүхэд төгсөөд дахиад 82 мянган хүүхэд орж ирнэ. 2030 он хүртэл ЕБС-ийн хүүхдийн тоо өснө. Тиймээс энэ асуудал зөвхөн боловсролын салбарын асуудал биш болсон. Бид хэчнээн сургууль цэцэрлэг бариад ч энэ өсөлтийг давж чадахгүй байна. Тиймээс байгаа суудалдаа байгаа газраа хүүхдүүдээ оруулж, жигд тархаах асуудлыг зохицуулах шаардлагатай. 2500 км-ийн цаана байгаа сумын таатай орчныг бүрдүүлж байж жигд тархалт бий болно шүү дээ.

-Нийслэлд сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлт хоёр дахин их байна гэсэн тоо байна. Уг асуудал зөвхөн боловсролын салбарынх байхаа больсон гэж байна л даа. Тэгвэл боловсролын яам бусад яамдуудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

-Нэг ани дунджаар 34-57 хүүхэдтэй байна. Ийм 38 сургууль бий. Үүнээс тав нь хөдөө орон нутагт. Хамгийн гол нь төвлөрлийг бууруулж, эдийн засгийн томоохон бодлогоор хөдөө орон нутагтаа амьдрах таатай орчныг бий болгочихвол төвлөрөл бий болохгүй. Дээрээс нь жигд тархана.

Төвийг дагасан ачаалал их байгаа учраас хөдөө орон нутгаас ирэх шилжилт хөдөлгөөн буурахгүй бол энэ ачааллыг давж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хүн амын төвлөрлийг бууруулж, хөдөө орон нутагт амьдрах боломжийг нэмэгдүүлж байж энэ хүндрэлийг давна. Уг нь улсын хэмжээнд бүлэг дүүргэлтийн хэмжээ дөнгөж 28 шүү дээ. 100-аас доош хүүхэдтэй 100 сургууль байна гээд бод доо. Бодит байдал ийм л байна. 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (150.129.140.239)
    IM AJILA HIJ CHADAHGUI MALNUDIG ZAILULACH
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.140.239)
    133 r SURGUILAS GANTUMURIN KIMBRIJIG HUJ GARGACHEE MALNUDA
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.41)
    1,2 миллиард төгрөгөөр бүхэл бүтэн сургууль барих боломжтой атал хамсаатнуудтайгаа түрээс байгуулан мөнгө цохиж байгаа юм биш биз????
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    8 цаг 48 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    9 цаг 13 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    9 цаг 15 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    10 цаг 18 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    10 цаг 56 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    11 цаг 12 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    11 цаг 33 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    11 цаг 36 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    12 цаг 37 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    12 цаг 47 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    13 цаг 41 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    13 цаг 44 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    14 цаг 1 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    14 цаг 45 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    15 цаг 32 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    15 цаг 47 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    16 цаг 28 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    16 цаг 52 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    16 цаг 55 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    17 цаг 1 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК