Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Цогтбаатар: Дубай, Абу Даби бол бидний сонирхох хамгийн том хөрөнгө оруулагчид

2019-10-11
0
ЖИРГЭХ

УИХ-ын намрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, нийт гишүүдийн 67.3 хувийн саналаар дэмжигдлээ.

Үргэлжлүүлэн Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотод Элчин сайдын яам нээн, ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, санал хэллээ.


Ж.Ганбаатар

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Беларусь улсад улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө гарган Элчин сайдын яам нээж байгааг дэмжиж байгаа. Харин Арабын Нэгдсэн Эмират улсад элчин сайдын яам нээе гэхэд хоёр улсын хоорондын худалдааны тэнцэл хэд байна вэ. Ямар шаардлага бий гэдгийг танилуулганаас сонсож чадсангүй. Уг нь геополитикийн хувьд тэнд очиж Монгол Улсыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага байхгүй гэж бодож байна. Эдийн хувьд гол асуудал нь байгаа болов уу гэж бодож байна. Ер нь элчин сайдын яамдуудыг эрс өөрчилж, шинэчлэх ёстой гэж бодож байна. Солонгосын зээл гэж сая хэдэн доллар авсан. Араас нь хөөцөлдөж байгаа хүн байдаггүй. Гэтэл хөгжил буурай орон бол зээлийн сураг сонсоод л үүдийг нь сахиад суучихдаг гэсэн. Манайхан бол эсрэгээрээ. Өөрийг нь ирэх хүртэл хүлээдэг. Элчин сайд нь тийм л том. Элчин сайд байж юу гэж хүний үүд сахиж гүйц байдаг юм гэсэн шиг. Элчин сайд гэдэг хүн улс орныхоо төлөө хүнээс юм гуйгаад очих чадалтай байх ёстой.


Д.Цогтбаатар

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Таны хэлсэн шалтгааны улмаас тэнд элчин сайдын яам нээх гэж байгаа юм. Нэгдүгээрт, Арабын Нэгдсэн Эмират улс манай улсад элчин сайдын яамаа нээчихсэн. Тиймээс тухайн улсасд хариу элчин сайдын яам нээх ёстой. Манай улсад 20-иод орны л элчин сайдын яам бий. Бид энэ хүрээгээ тэлж байх ёстой. Энэ бол том гадаад бодлогын хүрээний ажил. Хоёрдугаарт, Говь-Алтайд баригдсан усан цахилгаан станцыг бариг төсвийг хөнгөлөлттэй зээлээр авч хэд хэдэн аймаг, сумд цахилгаан станциар хангаагдаад явж байна. Мөн цэцэрлэг, сургуулийн хэд хэдэн ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлж, баригдаж байна. Түүнчлэн Абу Даби, Дубай зэрэг хотууд нь дэлхийн санхүүгийн төв болж хувирсан. Ялангуяа Дубай үл хөдлөх хөрөнгийн гайхалтай төв болсон бөгөөд үл хөдлөх чиглэлээр хөрөнгө оруулалт татъя гэх юм бол Дубай, Абу Дабид байгаа хөрөнгө оруулагчид бидний хамгийн том сонирхох хөрөнгө оруулагчид байна. Энгийн хэд хэдэн шалтганыг дурдахад тэнд элчин сайдын яам байгуудах хэрэгцээ бий.

Харин худалдааны эргэлт өндөр биш. Гэхдээ цаашид нэмэгдүүлэх шаардлагатай. Бидэнд хөгжлийнхөө замд тэндээс сурах, мэдэж авах маш олон зүйл байна.


Д.Эрдэнэбат

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Элчин сайдын яам, консул ихэнхдээ хоёр гол чиглэлд байгуулагддаг. Сүүлийн үед л ойгомжгүй болчихоод байгаагаас биш. Арабын Нэгдсэн Эмират улсад элчин сайдын яам байгуулна гэхээр сонин тоо гараад байгаа юм. Импорт нь 2.8 сая ам.доллар, экспорт нь 438 мянган ам.доллар гэж байна. Бид хаа явсан газраа алдаатай наймаа хийдэг. Наймаа хийж чаддаггүй. Энэ тооноос харахад импортын хэмжээ улам нэмэгдээд экспорт өсөх ямар дүгнэлт хийсэн бэ. Эмиратын импортолж авдаг бүтээгдэхүүн нь юу юм. Шонхрын наймаа юм уу, махны наймаа юм уу. Ер нь нийт элчин конслуудаас ашиггүй, татан буугдах консул бий юу. Татан буугдах тухай ерөөсөө ярьдаггүй. Болж өгвөл консул байгуулаад л тэнд дипломатчид суулгаад, хэдэн гэр бүлийг тэжээх нь бодлого юм шиг явсны олон жилийн уршиг дипломатчдын хар тамхины наймаагаар илэрсэн. Эмиратад шинээр байгуулах консулын зардлыг харахад жилийн 440 сая ам.долларын зардалтай. Бид илүү эдийн засгийн үр ашигтай худалдаа хийж чадахгүй л юм бол консул байгуулахын ашиг нь юунд байгаа юм. Импортыг элчин байсан байгаагүй хийж чадна шүү дээ.


Д.Цогтбаатар

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Элчин сайдын яам байгуулж байгаа нь худалдааныхаа харилцааг өргөжүүлмээр байгаа юм. Одоолгийн нөхцөл байдал яг таны хэлсэн шиг л байна. Бид үүнийг голж байгаа. Харин Эмират улсын хувьд үр ашгийг өсгөх боломж бий. Улс бүрээр нь аваад үзэхэд ийм боловч нийтээр нь бодоод үзэхэд бид ашигтай худалдаа хийж байгаа. Тухайлбал, 2018 онд 7 тэрбум ам.долларын экспорт хийж, 5 тэрбум ам.долларын импорт хийсэн. Тухайлсан орнуудаар нь аваад үзвэл алдагдалтай байгаа нь үнэн. Тиймээс бид экспортынхоо хэмжээг нэмэгдүүлэх ёстой. Экспортын хамгийн тохиромжтой худалдаа бол мах.

 

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Йбфц (66.181.185.132)
    ОВТ ШААР
    2019 оны 10 сарын 12 | Хариулах
  • Zochin (66.181.185.232)
    UDAHGUI SONGUULI DUUSAAD SAIHAN SHALGUULNA DAA CHI. ALDART OFFSHORE CHIN ARD TUMEN MARTAAGUI BGAA SHUU..
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Сарнай (66.181.185.232)
    БИ ЭНЭ ХҮНИЙ ТӨЛӨӨ САНАЛАА ӨГЧ БАЙЛАА ГЭЖ.. ЁСТОЙ БУРУУ ХҮН БАЙНЛЭЭ ШҮҮ СҮХБААТАР ДҮҮРГИЙНХЭН МИНЬ ХУУЛЬ БУСААР ЭЛЧИН БОЛОН ЖОЛООЧОО ТОМИЛНО. ТЭД НАР Н ХАР ТАМХИТАЙ ХОЛБОГДОНО. ТАНЬД САЙДИЙН СУУДАЛ ИЙМ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЧИНЬ . МАШ ТОМ АСУУДАЛ ЮМ БАЙНА ДАА..
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Irgen (66.181.161.57)
    Ta buruu bodoj baina Tsogoo saidaa. Arabuud hezee ch Mongold nertey hurungu oruulalt hiihgui. ergeed Hyatad Yaponoo l gui. Arabad elchin saidiin yam hereggui.
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • ЧИНЗОРИГ (202.126.89.212)
    ЁОЁ ЧИ ОГЦРООЧЭЭ!! МУУ ОФФШОРЧИН МАНАЙ ТОЙРОГТ ДАХИАД ИРЭЭРЭЙ ӨНДӨГ ШИДНЭ ШҮҮ. ТОМИЛСОН ХҮМҮҮС ЧИНЬ ХИЛЫН ЧАНДАД ЯЛ АВААД БАЙНА ЭРХЭМ САЙДАНЦАР ЮУ БОДОЖ БН??
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • оюун (103.9.90.98)
    Цогтбаатар сайдын монголын баялагыг идэж хөрөнгөжсөн талаар сэтгүүлчийн бичсэн нийтлэлийг шалгааач Сү Батболд энэ хоёр чинь их идсэн талаар
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    1 цаг 2 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    2 цаг 59 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    3 цаг 38 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    4 цаг 57 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    6 цаг 47 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    18 цаг 28 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    18 цаг 34 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК