Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндсэн хууль “Өмсгөл”-өө дахин найман жил солихгүй

2019-10-15
0
ЖИРГЭХ

2016 оны УИХ-ын сонгуулиар олонх болсон МАН өнөөгийн засаглалд реформ хийх тухайгаа мөрийн хөтөлбөртөө тусгаж, амласан. Үүнээс хамгийн том, мөрийн хөтөлбөрийн жин дарах хэсэг нь “Эцэг хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах ажил. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд мөрдөж ирсэн уг хууль нийгмийн зарим харилцааг бүрэн дүүрэн зохицуулахад учир дутагдалтай байгаа тухай улстөрчид тодотгох болсон. Нийгмийн хэд хэдэн судалгаагаар гаргасан байдаг юм.

Ээлжит бус чуулган зарлаж гишүүд зунжингаа хуралдсан ч МАН-ынхан зарчмын байр сууриа нэгтгэж чадахгүй, Бүлэг дотроо хоёронтоо хуваагдсаны улмаас сунжирч, удсаар нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг дуусав. Улмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээсээ асуухаар энэ сарын 30, 31-нд товлосон ч ард нийтийн санал асуулга явуулах уу, эсвэл АН-тай зөвшилцөж гуравдугаар хэлэлцүүлэг явуулж батлах уу гэдэгт мухардалд ороод байна. Учир нь Ард нийтийн санал асуулга явуулъя гэхэд зардал өндөр байхаас гадна иргэдийн мэдлэг, ойлголт мөчидхөн байгаа тул гуравдугаар хэлэлцүүлэг явуулж батлах санал гарсан юм.

АН-ын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оролцохгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байсан ч дараах гурван асуудлыг нэмэлт, өөрчлөлтөд тусгавал гуравдугаар хэлэлцүүлэгт оролцоно гэв. Ерөнхий сайдаас бусад сайд давхар дээлгүй байх, сайд нарыг томилох, чөлөөлөх эрх УИХ-д биш, зөвхөн Ерөнхий сайдад байх, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох гэсэн гурван санал тавьж байгаа юм.

АН-ын уг саналыг дэмжих цөөнгүй нэгэн бий. Энэ нөхцөлд МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд дангаараа шийдвэр гаргах нь дэндүү эрсдэлтэй. Үндсэн хууль гэдэг өөрөө нийгмийн зөвшилцөл. Манайх шиг олон намын ургалч үзэлтэй улсын хувьд бусдын саналыг оролцуулж, тусгах нь чухал.

АН-ын оролцоотой, оролцоогүй олонхийн суудал авсан МАН-ын бүлэг “Эцэг хууль”-иа дангаараа батлах эрх нь тэдэнд бий ч тэдэнтэй зөвшилцөхөөс өөр аргагүй. Ирэх оны сонгуулиа бодсон ч, ийм шийдэлд хүрэхээс өөр аргагүй.

Гагцхүү сунжруулаад, хоног, хугацаа алдаад байгаа шалтгаан нь нэгдүгээрт, Бүлэг доторх зөрчил, хоёрдугаарт, одоогийн эрх мэдлээ хадгалах шалтгаан МАН-д бий. АН-ын гаргасан Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог болох саналд иргэд шүүмжлэлтэй хандсанд нь тэдний асуудал. Сонгодог парламентын тогтолцооны нэг авууштай тал нь Ерөнхийлөгчийг УИХ-аас томилох. Одоо байгаа хуулиар УИХ, Ерөнхийлөгчийн аль аль нь иргэдээс сонгогддог учраас эрх мэдэл нь хоорондоо үргэлж зөрчилдөх нь энүүхэнд. Энгийн жишээ дурдахад Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй хэмээн үзэж хориг тавьсан.

Хоригийг хүлээн авахыг мөн л хуралдаж байж шийдвэрлэх гэж цаг үрсэн. Зарим улстөрчдийн үзэж байгаагаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хэд хэдэн санал хүргүүлж, зарим тэдгээр нь багтсан ч удалгүй буцаан татсан, МАН-ын амлалтыг сунжруулсан гэж шүүмжлэл гарах шалтгаан болсон юм билээ. Нэгэнт Ерөнхийлөгчийн эрх ашиг хөндөгдөөд ирсэн учраас асуудлыг ард нийтээс асуухыг шаардах нь гарцаагүй биз ээ.

Дараагийн ярих ёстой асуудал нь ирэх найман жилээс наана Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж чадах уу гэдэг асуудал. Үндсэндээ МАН Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж чадах уу, эсвэл төсвөө хэлэлцэх үү л болчихоод байна. Ирэх арваннэгдүгээр сарын 15 гэхэд ирэх оны төсвөө баталсан байх ёстой. Төсөвтэй зэрэгцэн Үндсэн хуулиа хэлэлцэнэ гэвэл барахгүй гэсэн үг. Сонгуулийн жилийн төсөв гэдгээрээ гишүүдийн хувьд Сангийн яамнаас өргөн барьсан төсөл хамгийн чухал. Тойрогтоо ахиу төсөв хуваарилуулах нь гишүүдэд нэгдүгээр асуудал. Харин Үндсэн хуулийг хэлэлцэж байгаад орхивол ирэх найман жил дахин хэлэлцэхгүй гэсэн хуулийн заалттай.

Ингээд үзвэл Үндсэн хууль нэг “өмсгөл”-өө дахин найман жил солихгүй байх магадлал ойрхон ч юм шиг. Харин АН-аас чухам ямар шийд гаргах нь зөвшилцлөөс тодорхой болох юм. Тэд бүгдээрээ хийсэн бүтээсэн зүйлтэй харагдаж, дахин сонгогдох хүсэлтэй.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Үндсэн хуульч (66.181.184.224)
    Ямарч мэдлэггүй байж худалаа хуцахаа боливол яасийн.АН-ын саналыг яасанч хүлээж авч болохгүй шүү.
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    14 цаг 22 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    16 цаг 19 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    16 цаг 58 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    18 цаг 17 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    20 цаг 7 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК