зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Мөрөн: Эрээн, Хөх хотын Консулын газар Өвөрмонголчуудтай бизнесийн сүлжээнд орчихсон

2019-10-17
0
ЖИРГЭХ

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнтэй ярилцлаа.


-Манайд үйл ажиллагаа явуулдаг ТББ болон хувь иргэний зүгээс гадаад иргэдийн бичиг баримтыг хураахаас эхлээд компанийн үйл ажиллагааг зогсоосон тохиолдол цөөнгүй гарсан. Энэ асуудалд хууль эрх зүйн ямар зохицуулалт байдаг юм бэ. Уг нь бичиг баримтын зөрчилтэй эсэх асуудалд хяналт тавих эрх үүрэг нь танай газарт харьяалагддаг. Жирийн иргэн, ТББ очоод бичиг баримт хураах эрхтэй юу?

-Монгол Улсад хийж байгаа хяналт шалгалтын үйл ажиллагаа бүгдээрээ хуулийн хүрээнд явах ёстой. Аль байгууллага юуг хариуцахыг хуулиар тогтоосон. Ерөнхий хяналт шалгах хийх тухай хууль гэж тусдаа бий. Зохицуулалтыг нь тодорхой заачихсан. Энэ хүрээнд төрийн байгууллагууд хяналт шалгалт хийхдээ заавал удирдамж, төлөвлөгөө гаргахаар хуульчилсан. Ямар нэгэн удирдамж, төлөвлөгөөгүй хийвэл хууль зөрчинө. Тэр дагуу явах ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллага нь юу хийх юм. Гадаадын иргэн, харьяатын газар нь яах ёстой юм гэх зэргээр ерөнхий зарчим байдаг.

-Жишээ нь, нийслэлийн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Хятадын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг иргэдийн бичиг баримтыг нэр бүхий иргэн хураасан үйл явдал болсон?

-Налайх дүүргийн хувьд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай хоёроос гурван үйлдвэр байдаг. Өнөөдрийн байдлаар тэдгээр үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоосон байгаа. Монгол Улсын иргэн Өнөрчимэг, иргэний хөдөлгөөний хамт тэнд очиж 51 хятад иргэний оршин суух зөвшөөрөл, паспортыг нь хурааж авсан юм билээ. Түүнийг харсан.

Энэ бол хууль бус үйл ажиллагаа. Гадаадын иргэний бичиг баримтыг хурааж авах асуудал ганцхан манай байгууллагын улсын байцаагчид олгосон хуулийн заалттай. Түүнээс хэн дуртай нь бичиг баримт хураах хууль зүйн үндэслэл байхгүй.

-Уг нь гадаадын иргэд, тэдгээрийн ажил хөдөлмөртэй холбоотой асуудлыг эхлээд танай байгууллагад мэдэгдэх ёстой байх?

-Магадгүй хууль бусаар, хөдөлмөр эрхлэх норм стандартыг зөрчсөн асуудал үүсвэл төрийн байгууллагад хандах учиртай. Жишээ нь, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хууль зөрчиж байвал мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчид хандах ёстой. Гадаадын иргэн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрт ажиллаж байвал манайд хандана. Түүнийг нь шалгана. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр халамжийн үйлдвэрийн газарт гэдэг ч юм уу хязгаарууд нь байгаа.

Гэтэл шууд очоод хэн нэгнийг айлгаж, бичиг баримт хураасан нь буруу. Яг энэ асуудлаар Wechat-аар БНХАУ-д маш их шүүмжлэл явсан байна лээ. Энэ бол хоёр улсын харилцаанд муугаар нөлөөлнө.

-Бичиг баримтыг нь хураасан 51 иргэний хувьд ямар нэгэн зөрчилтэй байсан уу?

-Манайд бүртгэлтэй, ямар нэгэн зөрчилгүй, зохих ёсны ангиллын визээр орж ирсэн байсан. Төмөрлөгийн үйлдвэрүүд нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Тэгэхээр нэр бүхий иргэн, хөдөлгөөнийхөн очиж тийм асуудал гаргасан нь буруу. Үнэхээр сэжигтэй асуудал байвал мэдээлэл өгөх замаар хамтарч ажиллавал төрийн байгууллагууд очоод ажиллана. Хувиараа очоод бичиг баримт хурааж авах эрх иргэнд байхгүй. Ялангуяа гадаад паспорт тухайн улсын өмч гэж явдаг учраас, хамаагүй гаргаж болохгүй үйлдэл.

-Гадаадын иргэний зөрчилтэй холбоотой мэдээлэл танай газарт ямар шугамаар ирдэг юм бэ. Одоо бол цахим орчинд түгээж байгаа мэдээллийн хүрээнд “ажиллаж” байна. Ялангуяа уул уурхай, барилгын салбарт?

-Гадаадын иргэдийн зөрчлийг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт гэсэн хоёр ойлголтын хүрээнд авч үзэж болно. Төлөвлөгөөт бус гэдэг нь иргэн, аж ахуйн нэгжээс өгсөн мэдээллийн дагуу хийдэг шалгалт. “Манай орцонд бичиг баримтгүй гаднын хүн байна” гэдэг ч юм уу мэдээлэлд үндэслэж шалгалт хийдэг. Иргэдтэй ч нэлээд хамтарч ажилладаг. Монголчууд цөөхөн болоод ч тэр үү гаднын иргэдийг анддаггүй. Ялангуяа хөдөө орон нутагт бараг хотын хүн очиход аймаг, сумынх нь биш гэдгийг мэддэг. Тэр хэмжээгээрээ гадаадын иргэнийг сайн мэддэг. Цахим сүлжээ болон хэвлэлээр явж байгаа мэдээлэлд манай газрын холбогдох хэлтэс хяналт шалгалт, анализ хийдэг. Яг ямар мэдээлэл явж байна гэх зэргээр. Иргэн Өнөрчимэгтэй холбоотой мэдээллийг анх цахим орчинд тавьсан байдаг. Тухайн асуудлыг манайхаас өмнө нь шалгачихсан л байсан зүйл. Энд нэг зүйлийг тодотгож хэлэх хэрэгтэй. Жишээ нь, Налайхад манай газрын төлөөлөл байхгүй. Шаардлагатай тохиолдолд эндээс очдог. Харин аймгуудад бий.

-Аймгуудад гэснээс Архангай аймагт махны үйлдвэрт ажилладаг гадаадын иргэдтэй холбоотой мэдээлэл гарсан. Уг асуудал юу болсон бэ?

-Архангай аймагт манай газрын төлөөлөл байдаг. Тухайн үед үүссэн асуудалтай холбогдуулан очиж шалгасан. Махны үйлдвэрээс хоёр хятад гараад мотоцикльд суугаад зугтсан гэдэг ямар ч үндэслэлгүй худлаа.

-Яагаад?

-Манай хяналтын байцаагч камертай очиж баталгаажуулсан. Ер нь баримт болгохын тулд камертай очдог. Сошиалын юм бүхэнд хамаагүй итгэж болохгүй.

-Албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэний бичиг баримтыг хэн нэгэн очоод хурааж авах нь хууль бус юм байна. Ийм үйлдэл хийсэн иргэнд ногдуулах хариуцлага гэж бий юу. Хуулийн зохицуулалт нь ямар байдаг юм бэ?

-Хувь хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал байхгүй.

-Эрүүгийн хуульд “Дураараа аашлах” гээд заалт бий?

-Гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзвэл хууль хяналтын байгууллага шалгана. Айлган сүрдүүлэх гэж юм байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзвэл бид хуулийн байгууллагад өгдөг. Шалгуулж байгаа хүмүүс ч өөрсдийнх нь эрх чөлөөнд халдлаа гэж үзвэл холбогдох газарт нь хандах эрхтэй. Гадаадын иргэнтэй янз бүрийн хэлбэрээр дээрэнгүй харьцах тохиолдол ажиглагдаж байна. Энэ нь эргээд хортой үр дагавартай. Улсын хоорондын харицлаанаас эхлээд. Тухайн иргэн эх орондоо очоод Монголын талаар аятайхан юм ярихгүй нь мэдээж. Иргэдээс тиймэрхүү мэдээлэл ирсэн тохиолдол цөөнгүй.

-Жишээ нь?

-“Манай хажуугийн орцонд нохой тэжээдэг хятад иргэн байна. Нохой нь хуцаад амраахгүй юм. Шалгаж өгөөч” гэдэг. Бид тухайн иргэн бичиг баримтын зөрчилгүй, зөвшөөрөлтэй байна уу гэдгийг нь шалгана.

Түүнээс амгалан тайван байдал алдагдуулах, хэв журмын зөрчлийг цагдаагийн байгууллага ажиллана. Төрийн байгууллага яг юуг нь шалгах ёстой юм гэдэг ялгааг сайн мэдэх ёстой. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал гээд ярьж байна. Зөвхөн манайхтай холбоотой асуудал биш. Анхнаасаа хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөл хаагуур дамжиж явдаг юм.

-Салбар хариуцсан яам?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамаараа л гарна. Аж ахуйн нэгж холбогдох хүсэлтээ яаманд тавьдаг асуудал. Тэр нь Засгийн газрын хуралдаанаар орж, зөвшөөрөл олгосны дагуу манайд шалгуулдаг. Тухайн 10 хүнийг оруулж болно гэж үзвэл визийн зөвшөөрөл олгоно. Визээ Дипломат төлөөлөгчийн газраасаа аваад буцаж ирээд долоо хоногийн дотор бүртгүүлж авдаг. Холбогдох хасалтаа хийлгээд гарна. Аль яам, байгууллага ялангуяа хөдөлмөр эрхлэлтэд анхаарах л ёстой асуудал. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам квот өгсний дагуу тэдгээр хүн нь ирж ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг тухайн салбарын байцаагчид давхар хяналт тавих эрхтэй. Барилга дээрээ гэдэг ч юм уу.

-Гадаадын иргэн манайд хөдөлмөр эрхлэх квотын хязгаар гэж байдаг байх?

-Гаднаас ажиллах хүч авах тоог Засгийн газраас жил болгон буулгах бодлого барьдаг. 2018 оныг 2019 онтой харьцуулахад гаднаас авах ажиллах хүчний тоо 2.7 дахин буурсан тоо бий. Жил болгон салбар, салбараараа гардаг юм. Уул уурхай, барилгын салбарт хэд вэ зэргээр. Барилгын салбарт гэхэд Монголын аж ахуйн нэгж 100 ажилтантай байлаа гэхэд 10 хувь нь гаднын иргэн байж болно гэж заадаг. 90:10 гэсэн харьцаатай. 90 монгол ажилтантай байж 10 гадаадын иргэн авах боломжтой гэсэн үг. Уул уурхайд бага зэрэг өндөр. Нарийн мэргэжил учраас. Энэ нь манайхан хувьд уул уурхайн салбарт сайжирч байгаа ч хараахан нарийн мэргэжилтэй болоогүй байгаатай холбоотой. Гэхдээ Оюутолгой гэхэд ер нь монголчууд болчихсон. Уул уурхайн салбарт 70:30, 60:40 гэсэн харьцаатайгаар ажиллах хүч авах нь бий. Түүнийг нь жил бүр Засгийн газраас тогтоодог юм. Тухайн оныхоо өмнө квот тогтоож, тэр хүрээндээ олгодог.

Түүнээс биш Улаанбаатарт барилга барина гээд 50 хүний квот авчихаад Өвөрхангай аймагт аваачаад мах шулуулж болохгүй. Үүнийг зөвшөөрөл олгосон яам, агентлаг нь хяналт тавих ёстой л байхгүй юу.

-Тийм зөрчил гаргасан тохиолдолд танайхаас ямар арга хэмжээ авдаг юм. Албадан гаргах уу?

-Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах зарим хэлбэрүүд бий. Сая Өвөрхангай болон Эмээлтэд гарсан зөрчлийн хүрээнд 113 хүний оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон. Монгол Улсаас гаргасан. Гэхдээ албадан гаргаагүй. Албадан гаргах хэдхэн үндэслэл байдаг.

Жишээ нь, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд. Махны үйлдвэрүүдийн тухайд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлөө авчихсан байсан. Салбараа өөр болгосон зөрчил гаргасан. Тэгэхээр албадан гаргах үндэслэл болохгүй. Харин жуулчны визээр орж ирчихээд мах шулаад зогсож байвал нэг өдөр ч байсан хууль зөрчсөн гэж үзээд албадан гаргах үндэслэл болно.

-Аяллын визээр орж ирчихээд хөдөлмөр эрхлээд байгаа асуудал танай газраас хяналт тавьж чаддаг уу?

-Эхлээд шалгалт хийнэ. Хэзээ, аль боомтоор орж ирсэн талаарх зөвшөөрлийг нь шалгана. Визийн дугаар, ангилал гэж байдаг. 19 ангилал гэж байгаа. Суралцагчийн S ангиллаар орж ирчихээд хөдөлмөр эрхэлж болохгүй. Энэ бол зөрчил мөн үү мөн. Албадан гаргах үндэслэл болно. Жуулчны визээр ирж байгаа иргэн Монгол Улсад жуулчлах л ёстой. Тэр дагуу виз олгосон. Тэр дагуу орж ирчихээд мах шулаад зогсож байвал албадан гаргана. Хамгийн гол нь, 30 хоногийн дотор зорчих бизнес, жуулчны ангиллын визийг Дипломат төлөөлөгчийн газрууд өгөөд байгаа юм. Хууль нь тийм. Бидний зүгээс ч энэ асуудлыг тавьж байгаа. Засгийн газраас Ажлын хэсэг гараад ажиллаж байна.

Визийн зөрчил гаргаж байгаа тохиолдлын 80-90 хувь нь эдгээр ангиллын визээр орж ирсэн хүмүүс байдаг.

-Дипломат төлөөлөгчийн газрууд гэхээр манай улсын Консулын газрууд гэсэн үг үү. Жишээ нь, Эрээнээс нэлээд орж ирдэг тоо баримт бий?

-Тийм ээ. Ерөөсөө Эрээнээс орж ирдэг. Ний нуугүй ярихад Эрээнд виз бичдэг хүн тухайн газарт ажилладаг жолоочийн гэр бүлийн хүн байна. Хуулийн ямар ч мэргэжил байхгүй. Энэ чинь мэргэжлийн хүн бичих ёстой ажил. Эрээн, Хөх хотын Консулын газар Өвөрмонголчуудтай бизнесийн сүлжээнд орчихсон. Сая нэг Консул байсан хүн телевизийн нэвтрүүлэгт орохдоо ярьсан даа.

-Д.Мөнх-Эрдэнэ...?

-Үнэн л ярьж байна лээ. Яг тэр асуудлыг Засгийн газарт танилцуулаад тэнд очиж үзье гэж байгаа юм.

-Виз олголтын асуудлыг хэн хариуцах ёстой юм?

-Олон улсын жишгээр Гадаадын иргэн, харьяатын газрын ажилтан суух ёстой. Жишиг нь ч тийм. АНУ-ын Элчинд визийн асуудлаар очиход яадаг билээ. Иргэн харьяатын ажилтан нь сууж байдаг. Манайх тийм тогтолцоогүй. Уг нь дипломат ажилтнуудтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд “Хууль зүйн атташе сууна” гэж үг байдаг. Хууль зүйн атташе гэдэг нь нэг бол цагдаа, үгүй бол манай ажилтан гэсэн үг. Энэ заалт хэрэгжихгүй байгаагийн нэг хэлбэр. Бид энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд тавьсан. Эрээн дээр Өвөрмонголчуудтай хуйвалдаад бизнес хийгээд байна. Үүнийгээ болъё, яах юм бэ?, ерөөсөө манай ажилтан сууя гэсэн хүсэлт тавьсан. Эхний ээлжид шалгахаар Ажлын хэсэг байгуулсан.

-Шалгалт нь хэзээ дуусах юм бол?

-Маш амархан. Засгийн газраас баталсан журмаар виз олгоход эхлээд заавал ярилцлага хийнэ гэж заасан. Виз хүссэн иргэнтэй ажилтан ярилцлага хийнэ гэсэн үг. “Яах гэж виз авч байгаа юм. Монголд очоод юу хийх юм. Мөнгөний баталгаа нь байгаа юм уу?” гэх зэргээр ярилцлага заавал хийх ёстой. Гэтэл зүгээр олгочихож байгаа юм. Эрээнд олгосон визийг очоод үзэхэд ярилцлага хийсэн юм байна уу гэхээр байдаггүй. Тэгэхээр шалгахад маш амархан. Бод доо. Эрээнд 800 юаниар виз олгож байна. Монгол төгрөгөөр 300 мянга. Торгууль тэмдэгтийн хураамжаар визийн үнэ 57 мянган төгрөг. Ийм л бизнес яваад байна. Үүнийг болъё гээд байгаа юм. Арваннэгдүгээр сарын 20-нд энэ асуудлыг танилцуулна.

-Турк багш нарын визний хугацаатай холбоотой асуудал үүссэн. Тэр юу болсон бэ?

-“Эмпати” гээд Туркийн хөрөнгө оруулалттай сургууль байгаа. Монгол Улсын хэмжээнд зургаан салбар сургуультайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тухайн сургуулийн гол хөрөнгө оруулагч болох Вэйсел Акчай гэж хүн байсан. Баривчлах гээд бөөн юм болсон доо. Одоо АНУ руу дүрвэгсдийн статусаар гарчихсан. Улс төрийн орогнол гуйгаад гарсан. Дараа нь тухайн сургуульд сурч байсан найман багшийн бичиг баримтыг хүчингүй болгосон. Туркийн талаас багш нарынх ажиллаж байгаа сургууль нь терроризмыг санхүүжүүлэх асуудал руу яваад байна гэдэг асуудал тавьсан. Тэр дагуу паспортыг нь хүчингүй болгосон. Паспорт нь хүчингүй болчихоор Монгол Улсад оршин суулгаж болохгүй. АНУ-д явж байхад миний паспортыг хүчингүй болговол хөөгөөд л гаргана. Тэрэн шиг юм болсон.

Тухайн багш нар эх орондоо очлоо гэхэд том хэрэгт орохоор байсан юм билээ. Тиймээс Дүрвэгсдийн комиссаруудадын газарт хандсан юм билээ. Улс төрийн орогнол гуйсан хэрэг. Тэрийг нь Канад улс хүлээж аваад тийшээ явсан. Таван гэр бүл байгаа. Эхний өдрөө хоёр нь, дараагийн өдөр нь хоёр гарсан байх аа. Баян-Өлгийд нэг гэр бүлээс нь төрсөн хүүхдэд нь билүү Туркийн Элчин сайдын яамнаас гэрчилгээг нь өгөхгүй байсан. Бид Консултай нь уулзсан. “Та нар яагаад өгдөггүй юм” гээд л. Тэднийг хүлээж авах улс нь буюу Канадаас гэрчилгээ олгоод явсан. Хүчингүй болсон паспортоор бид гаргаж болохгүй. Гэхдээ Монгол Улс Дүрвэгсдийн конвенцид нэгдэж ороогүй. Дүрвэгч авахгүй гэсэн үг. Ганцхан хуулийн заалт байдаг нь улс төрийн орогнолыг өгөх шийдвэр нь Ерөнхийлөгчид байдаг.

-Иргэншлийн асуудалд танай байгууллага яаж ханддаг вэ. Жишээ нь, төрийн өндөр албан тушаал хашиж байсан, улсын нууцтай мэдээлэл дунд явсан хүн иргэншлээ солих хүсэлт тавьсан тохиолдолд яаж шийддэг юм бэ?

-Харьяатын тухай хуульд гурван категорийг заасан байдаг. Харьяат болоход яах юм. Түүнээс гарахад яах юм. Гарчихаад буцаад иргэншлээ сэргээх гэсэн гурван зохицуулалт байдаг. Энэ гуравт бүгдэд нь ямар бичиг баримт бүрдүүлэхийг нь заасан. Хуульд заасны дагуу бүрдүүлсэн бичиг баримтыг нь манайх шууд авахгүй. Заавал Засаг даргын Тамгын газраар дамжуулдаг. Гадаадад байгаа бол Элчин сайдын яамаар дамжиж байж манайд ирдэг. Германд байгаа хүн материалаа бүрдүүлээд Элчин сайдын яамандаа өгнө. Элчин сайдын яам нь хуульд заасан материал нь бүрдэж үү гэдгийг хянаад манайд ирүүлнэ. Манайхаас давхар хянана. Үйл явц ихтэй.

Тэгж явсаар хамгийн сүүлд ярилцлага хийгээд болж байна гэдэг. Ерөнхий сайд хүртэл танилцдаг. Ерөнхийлөгчийн Тамгын газраас эцсийн шийдвэрийг гаргана. Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудал.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (44)

  • Зоригт (202.126.89.113)
    Мөрөнг өөрийг нь шалгаач сул мөнгө идээд сууж байдаг хшн юм биш үү.
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.24.182)
    Тэгээд Мөрөн өөрөө цэвэрхэн юм ууу
    2019 оны 11 сарын 06 | Хариулах
  • Дорж (202.21.108.139)
    Тэр өвөрмонгол чинь Мөрөн чамаас илүү монгол цустай монгол хүн шүү.
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
  • Гүнж мөрөн ххк (66.181.161.117)
    Хэрээ хэрээнийхээ харыг гайхав.
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
  • Иргэн (139.5.216.38)
    Бидэнд зүгээр л эх оронч хэрэгтэй байна. Хэл ус бол дагавар чадвар. Элчин сайд, консул, энэ хүрээний бүхий ажилтныг сонгон шалгаруулах гол шалгуур энэ шүү! Цус ойртсон дип албаа яаж эрүүлжүүлэх вэ ?!
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Иргэн (64.119.23.5)
    Эрээн, Хөх хотын консулын газарт жинхэнэ эх оронч шударга ажилтнууд ажиллах ёстой. Одоо бол эсрэгээрээ байна! Ер нь монголыг хятаджуулах маш том бодлого явж байгаа. Үүнд манай мөнгөний шуналтнууд эхний ээлжинд татгдан орж байна. Ерөнхийлөгчөөс эхлээд дээдэс энэ асуудалд анхаарахгүй байна! Бид уусахад маш ойрхон болжээ
    2019 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (64.119.26.85)
    Тэр бүлэглэлийн толгойлогч нөгөө агуу шударга гишүүн асан Сулонгон бэздээ
    2019 оны 11 сарын 03 | Хариулах
  • МАН-ЫН ГИШҮҮН (64.119.21.219)
    ТӨРИЙН ОРДОНД БАТЗАНДАН ТҮҮНИЙ АХ ДҮҮС ЭРЭЭН , ХӨХ ХОТЫН КОНСУЛЫГ ЭЭЛЖЛЭН ЭЗЭГНЭН АЛБАН ТУШААЛ , АМИН ХУВЬ , ВИЗИЙН НАЙМАА ЭРХЛЭН СУУЖ БАЙХАД ТА МУУСАЙНУУД ЯАХ ЮМ !!! ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ !!! ХОЛОО ОЧИЖ УЛЬЦГАА !!!
    2019 оны 11 сарын 03 | Хариулах
  • зочин (202.126.89.153)
    энэ ч хүн хүн рүү буруугаа чихээд зүгээр сууж юан цуглуулаад сууж байдаг нөхөр бна даа мэдээлэлээр шалгадаг гэх шиг татан буулгах хэрэгтэй газар бна даа хил хамгаалах , тагнуулд хавсаргах хэрэгтэй юм бна
    2019 оны 11 сарын 01 | Хариулах
  • зочин (202.126.89.153)
    энэ ч хүн хүн рүү буруугаа чихээд зүгээр сууж юан цуглуулаад сууж байдаг нөхөр бна даа мэдээлэлээр шалгадаг гэх шиг татан буулгах хэрэгтэй газар бна даа хил хамгаалах , тагнуулд хавсаргах хэрэгтэй юм бна
    2019 оны 11 сарын 01 | Хариулах
  • Харуул (103.229.121.131)
    Гестапын цагдаа Өнөрөө, босоо хөх монголын геббельс, гиммлер, мюллер, хөшөөтэй тэмцдэг улсын баатрууд хаа явна вэ
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
    • Хүүе наадахын чинь Өнөрөө гаргаж тавьсан шдээ
      2019 оны 10 сарын 31
  • Зочин (43.228.129.131)
    Энэ байгууллагыг хилийн цэрэгт өгчих хэрэгтэй гэсэн саналтай нэг бодолтой байна.
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (122.201.22.212)
    энэ 1000 хүнээр бодоход 800 юань Х 1000 хүн=800.000 Юань үүнийг төгрөгөөр үржүүлбэл 400төг= 320.000.000 төг эрээний консулын орлого ийм л байна даа яадаг ч юм байгаа юм бүү мэд.
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • mongol hun (64.119.19.14)
    ene hun neg hereg ilruulne geel tag bolson.amaa uduuleed ene alband bga yum bolvu gej harddag.ug ni sain tsagdaa odoo iim asuudluudtai shiidtei hariu ogch ajillahgui yagaad bdiin bol.olon l hujaagiin asuudald oligtoi hariultgui l bhiin dandaa
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Тараа (64.119.18.81)
    Энэ байгууллага байх шаардлага байгаа юу хөдөлмөрийн яам юмуу хил хамгаалах газарт хэлтэс болгоод оруулчих хэрэгтэй. Ямарч ажил хийж чадахгүй газар
    2019 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.24.182)
    1000 хужаа авчирсан хурандаа Мөрөн БатЗандантай хамт Монголын төрөөс зайлаарай
    2019 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.55.188.33)
    Батзандангийн ах эрээний консулд ажилдаг гэж энэ үнэнүү.
    2019 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (64.119.19.109)
    Батзандан яагаад дуугарахгүй байна. Ах Баатарчулуун нь Эрээний консул байгаад одоо Хөх хотын консул болсон. Арай хамсаатан бишүү
    2019 оны 10 сарын 30 | Хариулах
  • халх монгол (64.119.19.109)
    Хужаа нартай тэмцэхэд Батзандан яагаад дуугүй байна. Ах нь Эрээний консул байгаад одоо Хөх хотын консул болсон. Арай хамсаатан биш бээз
    2019 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (64.119.23.28)
    yalzarsan komunist muren S.Zorigin herge yu bolosn ve?archaagui novshoo,tetgevertee gar!
    2019 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.26.193.204)
    Мөрөн гэж албан тушаал наймаалцсан шоохууз
    2019 оны 10 сарын 30 | Хариулах
  • 1414 (66.181.186.82)
    Эрээнд суралцахаар очсон оюутнуудаас 9 сарын 1- нд визний мөнгө гэж 850 юань хураасан гэтэл одоо хүртэл виз нь гараагүй 30 хоногт 1 удаа туг тойрдог бүр хавар виз нь гарах сурагтай эрээний консулууд мөнгө угааж бна
    2019 оны 10 сарын 30 | Хариулах
  • 213 (103.242.47.150)
    Энэ нөхөр чинь игээд төрийн ажил хийгээд явж байдаг байх нээ. Сонин юмаа
    2019 оны 10 сарын 30 | Хариулах
  • зочин (43.228.129.20)
    Их газрын хятадуудаа тагнаж байсан хонгхонгын хятадуд юм биш үү
    2019 оны 10 сарын 30 | Хариулах
  • Хүрэлсүх Хүүк (59.153.114.203)
    Энэ нөхөр-г шоронд дамжилаад аваачаачээ хар мянган хяналтгүй жоом гүйлдэж байхад дурак чинь
    2019 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.24.182)
    өвөрМонголчууд хятадад эрхээ хасуулсан ард түмэн ш дээ буруугаа ядарсан өвөрМонголчуудад чихээд байхийн
    2019 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.184.104)
    За даа тэгээд хяттадуудын зөв л гэсэн хариул байх шив дээ
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • жүү (66.181.161.97)
    мөрөн солигдвол ажил цэгцрэх гээд бна гэнэт өнөөдөр анхаарч гэнэ залуу мундаг хүмүүс тус байгууллагад зөндөө бгаа
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • Хульхи Мэрэн (66.181.186.191)
    Мэрэн МАН-г ялах авааас С.Зоригын хэрэг маргааш нь илрэнэ гээл гээд ард тумнииг шариван болтол хульхидсан хун одоо иим бм яриад явж баих юм. МАН-Мэрэн 2-мартавч Монгол мартаагуи шуу!
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.111.68.3)
    Мөрөнгийн ээлжит шоу эхэлж байна. Монгол улсад төрийн албан хаагч байж ийм юм ярьж болж байгаа юмуу мөрөн гуай. Харин яаж баяжсан тухайгаа тайлагнах хэрэгтэй шүү.
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • БАТ (43.242.243.21)
    ВИЗ ТАГНУУЛЫН ГАЗРЫНХ ӨГДӨГ БАЙХ ШҮҮ. ЭРЭЭН УЛААН ҮДЭД
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • XUJAA NARIIG (139.5.219.197)
    Solongos iin visanii juram shig 5saya togrog bairshuuldagtak Adil zaxiin xujaag orj irexiig ni xyazgaarlaj 30000 yuanaas deesh Mongo bairshuulbal xeregui muusain tembuu suryeetei yum uud tsaashlaad ajillax gej orj bga xujaanuug eruul mendiin namriin shinjilgeend xamruulsan bx irj irsen iig ni daxij shinjilgee abdag bx juram garax xeregtei
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • Zombi (139.5.219.197)
    Shaaal xudlaa a nuden deer chin kbot xetruulj ajilj bgaa sht nuden balai chixen dulii bdgaa boli xuuli tsagdaa a mergejiliin xyanaltiinxan
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • zohin (64.119.20.175)
    Batzandangiin ah viznii naimaa khiideg gej unen yum bainaaa
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • Nus (188.189.192.167)
    Ene neeree sain tsagdaa geed bsan yu bolson be yu ilruulsen be ovoo targaljee
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.84)
    Маш хэрэгтэй мэдээлэл үнэн ш дээ эх орныхоо үүдээр орж ирэхэд нь л авилга авна ийм замаар орж ирсэн хүн эх оронд минь зөв ажил хийх үү.Ийм бусармаг ажил олон жил бугшиж одоо хариуцлагатай хуульч хүнээс уншлаа үнэн энэ.Ийм байж хөрш улсуудтайгаа сайхан байх билээ.Ийм алдаа гаргаж байсан байгаа хүмүүст ямар ч арга хэмжээ байхгүй сайд нь би цэвэр тунгалаг яамтай сайн ажилтнуудтай л гээд байх юм даа
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.195.203)
    худлаа л яриад байнадаа.
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (64.119.26.239)
    Bas gadaadad suuhnee ho
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин л гэхээс (103.229.123.192)
    Одоо л зөв ойлгож эхэлжээ. Манайд олон жилээр сууж амьдарч байгаа Өвөр монголуудыг маш сайн шалгах хэрэгтэй. Тэд нар Монголын лиценз эзэмшигчдийн гуйлтаар мөнгөтэй хөрөнгөтэй Хятадуудыг зуучлан оруулж ирдэг. Тэгээд 2 талаас их хэмжээний урамшуулал авч асар ихээр баяжсан. Их олон эрх мэдэлтэй хүмүүсийг (монголын баялгаар) хоолтой нь залгуулсан тул Монголд дархлагдсан гэж өөрсдийгөө үздэг. Хятадын талч тэднийгээ дэмжинэ. Тэгэхлээр чонотой нийлсэн гэрийн нохойнуудаа сайн анхаар.
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Гадаадын харъяатын дарга Мөрөнгийн оронд өөр хүний зураг тависан юм бишүү
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • zochin (66.181.184.79)
    hudalchaa zorigiin hergee ilruulsen uu ilruuleechee tegeed gishuun bolso bzdee
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
    • Намайг гишүүн болговол энэ хэрэг илэрнэ нтр гээд сонин оньсого шиг гарж ирсэн байх аа. Гишүүн болчоод юу гэж бавлаа даа
      2019 оны 10 сарын 17
  • ОТГОН (192.82.70.207)
    гадаад иргэдийг шалгахад биедээ бичиг баримтгvй байвал торгох заалтаа хэрэгжvvлээд УЛСАД ОРЛОГО ОРУУЛЦГААЯ
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    6 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    1 цаг 28 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    1 цаг 40 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    3 цаг 2 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    3 цаг 48 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    4 цаг 39 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    4 цаг 46 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    4 цаг 49 мин
  • “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    4 цаг 51 мин
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
    5 цаг 10 мин
  • Дижитал дэд бүтцийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллахаар боллоо
    5 цаг 23 мин
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
    5 цаг 35 мин
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
    6 цаг 23 мин
  • Д.Амарбаясгалан: Их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, ард иргэддээ өргөн дэвшүүлье
    6 цаг 46 мин
  • Монголчуудын Зөвлөлтийн улаан армид илгээсэн БЭЛЭГ
    7 цаг 2 мин
  • ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
    7 цаг 33 мин
  • ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно
    7 цаг 44 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    7 цаг 49 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
    8 цаг 2 мин
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    20 цаг 55 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Их дуулга"-д эх орноо дуурьсгасан ТАВАН жүдоч
  • Ж.Баярмаа: Би цаашид ч хэлэх зүйлээ хэлээд явна
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК