Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баярмагнай: Өмгөөллийн хуульд процессын шинжтэй нөхцөл байдлыг тодруулж оруулах байсан

2019-12-16
0
ЖИРГЭХ

Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан гарсан хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн юм. Ингэснээр өмгөөлөгчид өөрийн гэсэн зохицуулах эрх зүйтэй, бие даасан холбоотой болсон юм. Хууль санаачлагчдын зүгээс хуулийн төсөл батлагдсанаар Их Хурлаас эрх зүйн шинэтгэлийн хүрээнд баталсан Эрүүгийн багц хуулиудтай нийцэж, гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарч буй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилж хуулийг нэр мөр хэрэгжүүлэх боломж бүрдэхээс гадна Өмгөөлөгчдийн холбоо байгуулсан нь Хуульчдын холбооны үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж үзэж буй. Харин Хуульчдын ххолооноос “бие даасан Өмгөөллийн хууль гэдэг нэртэй хууль гарчвал зохицуулагдаад, баталгаатай болж, сайжирна гэх нь үндэслэлгүй. Бүх хууль хүний эрхийг хэрэгжлүүлэх бодит боломж бүхийхамгаалсан, оролцогчийн үүргийг тодорхойлсон, хийдэл, давхардалгүй, тодорхой, ойлгомжтой зохицуулалтууд байх нь л чухал” гэсэн юм. Мөн зарим өмгөөлөгчдийн зүгээс өмгөөлөгчид рүү чиглэсэн хууль болж чадаагүй талаар хэлж байна. Бид уг асуудлын талаар хуульчдын байр суурийг хүргэж байгаа билээ. Ингээд Өмгөөллийн тухай хууль болон үүнтэй холбоотой бусад асуудлаар өмгөөлөгч Б.Баярмагнайгаас тодруулснаа хүргэе. 


-Өмгөөллийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн  авах боломжгүй гэж үзлээ. Өмгөөлөгчдийн зүгээс уг хуулийн талаар өөр өөр байр суурь илэрхийлж байна. Таны хувьд ямар байр сууртай байна вэ?

-Өмгөөллийн тухай хууль байх нь зөв. Гэхдээ процессын хууль байх ёстой. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо ямар эрх, үүрэг, баталгаагаар хангагдах зэргийг нарийвчилж оруулах ёстой. Гэтэл Өмгөөллийн тухай хуул нь өмгөөлөгч рүү чиглэхээс илүү өмгөөллийн байгууллага руу чиглэсэн органик хууль болсон байна лээ.

-Өмгөөлөгчдийн холбоо гэх шинэ байгууллага байгуулагдлаа. Тэгэхээр өмгөөлөгчид давхар харьяалалтай байна гэсэн үг үү?

-Монголын үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдсан асуудалтай адил Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоон хооронд амаргүй байдал үүсэх нөхцөл байдал бий болоод байна. Улмаар дунд нь өмгөөлөгчид хохирч үлдэнэ шүү дээ. Түүнчлэн хоёр холбоонд давхар гишүүнчлэлтэй байх уу, нэг холбоондоо байх уу. Хоёр холбоонд харьяалагдлаа гэхэд давхар татвар төлөх эсэх асуудал үүснэ. Хоёрдугаарт, Өмгөөллийн тухай хуулиар Өмгөөлөгчдийн холбоо өмгөөллийн эрх олгох, хариуцлага тооцох зохицуулалттай. Ингэснээр өмгөөлөгч өмгөөлөгчдөө хариуцлага тооцно гэсэн үг. Гэвч өмгөөлөгч өмгөөлөгчдөө хариуцлага тооцох нь ашиг сонирхлын үр дагавар бий болж магадгүй гэж харж байгаа. Тухайлбал, нэг хэрэг дээр өмгөөлөгчид хоёр талд ажиллалаа гэж бодъё. Нэг тал нь өмгөөллийн эрх олгодог субъект. Хэрэв эрх олгодог субъект нь ялагдлаа гэж бодоход тухайн хэрэгт ялсан өмгөөлөгчтэй холбоотой гомдол холбоонд ирэхэд ашиг сонирхлын үүднээс хандах эрсдэл өндөр гэсэн үг. Уг нь Хуульчдын холбоо нь олон улсад байдаг мэргэжлийн холбоо шүү дээ. Тиймээс Өмгөөлөгчдийн холбоо байх нь зохисгүй гэж үзэж байна. Учир нь Хуульчдын холбоонд Өмгөөлөгчдийн хороо гэж байдаг юм. Өмгөөллийн тухай хууль байж болох ч өмгөөлөгчтэй холбоотой процессын шинжтэй нөхцөл байдлыг тодруулж тусгах нь зөв.

-Тэгэхээр хуульд Өмгөөлөгчдийн нийгмийн баталгааг хангасан заалт тусгагдаагүй гэж ойлгож болох уу?

-Өмгөөллийн тухай хуульд өмгөөлөгчдийн нийгмийн баталгааг хангасан заалт түлхүү орох болов уу гэж ойлготол эсрэгээрээ байгууллагын тухай хуулийн заалт их орсон байсан. Мөн уг хуульд өмгөөлөгчдийн нийгмийн даатгалын асуудал, нөхөж төлж болох талаар тусгах болов уу гэж харж байлаа. Тухайлбал, Шүүхийн тухай хуульд шүүгч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд, амь насаараа хохирох асуудал гарвал даатгалаас нь нөхөн олгох байдлаар зохицуулж өгсөн байдаг. Гэвч Өмгөөллийн тухай хуульд өмгөөлөгчдийн нийгмийн баталгааг хангасан заалт байхгүй байна. Уг хууль ирэх хоёрдугаар сараас эхлэн хүчинтөгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Уг нь Хуульчдын холбоо байгуулагдсан цагаасаа хойш ихээхэн ололттой байсан. Шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн өргөн хүрээтэй шүү дээ. Мөн холбооны хагас нь шахам өмгөөлөгчид байдаг. Тиймээс цаашид Хуульчдын холбоо татан буугдахыг ч үгүйсгэхгүй.

- Уг нь өмггөөлөгчид өөрсдийн гэсэн хууль, эрх зүйн орчинтой, хамгаалалттай боллоо гэж баярлаж байсан. Гэвч өмгөөлөгч рүү чиглэсэн хуулийн заалт бага байна гэлээ. Хуулийн гол зорилго нь юу юм бэ?

-Тийм. Энэ хууль Өмгөөлөгчдийн холбоог л амилуулах зорилготой болсон гэж харж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өмгөөлөгчийн эрх, үүргийн талаар зааж өгсөн байдаг. Өмгөөлөгч рүү чиглэсэн нэг ч заалт нэмээгүй.

-Хуулийн төслийг боловсруулахад хуульчдаас тодорхой санал авдаг шүү дээ. Тухайлбал, таны хувьд ямар санал хүргүүлсэн бэ?

-Хуульчдаас санал авсан. Тухайлбал, миний хувьд өмгөөлөгчийн нийгмийн баталгаатай холбоотой санал хүргүүлсэн боловч аль нь ч ороогүй. Дээр дурдсанчлан хуулийн гол зорилго нь өмгөөлөгчдийн нийгмийн баталгааг хангах, процессын хууль байгаагүй.

-Өмгөөлөгчдийн холбоо байгуулах шаардлага юу байв гэж та харж байна вэ?

-Бүлэг хүмүүсийн эрх ашигтай холбоотой юм болов уу гэж харж байгаа. Түүнээс биш өмгөөлөгч нарт тийм ч хүртээмжтэй биш.

     

Б.Лхам

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.177.103)
    Өмгөөллийн процессийн хууль гэж байдаггүй юм!! Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай, Хуульчдын холбоотой байсан цагт зэрэгцээд Өмгөллийн хууль, Өмгөөлөгчдийн холбоо гэж байх шаардлагагүй! Өмгөөлөгчийн процессийн эрх, үүргийг Иргэний болон Эрүүгийн процессийн хуулиар л тогтооно!!! Ерөөс эцсийн зорилго нь МӨХ гэж байгууллага бий болгоод хэдэн паразит юмнууд өмгөөлөгчдийн татвараар амьдрах гэж л байгаа юм!!
    2019 оны 12 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    14 цаг 22 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    16 цаг 19 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    16 цаг 58 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    18 цаг 17 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    20 цаг 7 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК