Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөлсний дусал

2019-12-30
0
ЖИРГЭХ

Зураач Б.Чоймбол, 1966 он, Сүхбаатарын талбай

Зочид буудлын зоогийн танхимд хөл хөдөлгөөн багассан байв. Гэвч танхимын гол хэсэгт эгнүүлэн тавьсан хэдэн ширээнд хөдөө нутгаас ирсэн бололтой одон медалиудаа гялалзуулсан хижээл насны хүмүүс сууцгаана. Зоог баригчид уван цуван босоцгоож байв. Зарим ширээ хоосорч аяга тавгийн дэргэд талхны үлдэгдэл үлдсэн харагдана. Хажуугийн ширээнд өвгөн Жигмэд хоёр нөхөртэйгөө юм ярилцан сууна. Жигмэд ярианы завсраар тэр хавьдаа үйрсэн талхны бутархайг нямбай цуглуулж хажуудаа байсан ам цаасан дээр овоолон сууна. Нэгдүгээр хүн: Тэгээд манай нэгдэл энэ хавар төлөвлөгөөгөө нэлээд хэдэн төлөөр давуулах бололцоотой болоод байгаа шүү. Х

оёрдугаар хүн: Манайд тэжээл л мэднэ дээ.

Жигмэд: За ингээд явах уу даа гээд босов. Энэ үед үйлчлэгч бололтой залуувтар хүүхэн дэргэдэх ширээн дээрх тамхины шилбэ, ам цаасны хог, талхны үлдэгдэл зүсэмүүдийг шалан дээр унагаан шүүрдэж эхлэв. Жигмэд түүнийг зэвүүрхэн харснаа,

-Yгүй хүү минь чи яаж байна? үйлчлэгч эмэгтэй гайхасхийн ойролцоо байсан нөгөө үйлчлэгч рүү харж мишилзээд:

-Хог цэвэрлэж байна гэж инээвхийлэв. Жигмэд: Наад талх чинь хог биш гэж талхны зүсмийг заав.

Yйлчлэгч: Энийг хэн идэх юм гэж хэгжүүрхэн хэлэв.

Жигмэд: Талх хэзээ ч хог болж байгаагүй тусад нь ялгаад хурааж болдоггүй юм уу гэж ширүүн хэлэв.

Yйлчлэгч: - (зэвүүцэн) Холихгүй гээд ямар би идэлтэй биш. Илүү үгтэй хөгшин бэ. Хэн болоод та хэнийг загнаж байна гэж шилбэлзсэнээ шалан дээрх ам хүрээгүй өдий төдий зүсэм талхнуудыг шүүрдсээр хогийн хувин руу тар тар хийж байв. Жигмэдийн царай хачин болж уур зэвүүцлээ эс барьж чадав бололтой үйлчлэгч эмэгтэйн мөрөн дээрээс татан хацрыг нь алгадаж орхив. Гэтэл үйлчлэгч дуу алдан гал тогооны өрөө рүү гүйв.Тэндээс нэг залуу үсрэн гарч ирээд өвгөнийг заамдан авав. Хүмүүс шуугилдан зарим нь залууг зарим нь өвгөнийг барьж авав. Өвгөн Жигмэд овойтол шүүрдсэн хогон дотроос талхны зүсэмүүдийг сагсайтал утган аваад:

-Харж байна уу? Ямар байна дээ, энэ чинь тэр хэвээрээ алт шүү дээ гэж үзүүлээд, Энэ талхыг хүн хөлс, хүчээ шингээн явж буй болгосон юм гэж хэлэв. Удалгүй сэргийлэгч ирэв.

Цагдаа: -Чимээгүй нөхөдөө. За та намайг дагаад ийшээ явна даа гэж Жигмэдэд тушаасан байртай хэлэв. Зочид буудлын сэргийлэх хэсгийн өрөөнд залуу дэслэгчийн ширээний өмнө Жигжид сууна.

-Та томоотой хүн байж ийм буудлын газар зөрчил гаргаж ажлаа хийж яваа эмэгтэй хүний эрх чөлөөнд халдсан байна.

-Тэр миний буруу.

- Танай энэ хэрэг бага ч гэсэн та хэдий улсад олон жил ажилласан гавьяатай ч гэсэн бид хууль ёсоор л авч үзнэ дээ, Жигмэд: 

- Гэхдээ талх гэдгийг ойлгооч. Тэр хогтой хамт шүүрдэж байгаа нь дан талх шүү дээ. Цагдаа:

-Хүн идээд үлдээсэн юмыг яахыгаа тэд мэднэ шүү дээ. Манай буудлын үйлчлэгчид сайн ажилтай улс. Та тэдний дотоод хэрэгт оролцох хэрэг ердөө ч байхгүй.

Жигмэд: -Эндхийн дутагдлыг хэлж болохгүй юу.

Цагдаа: -Танаар хэлүүлж болно. Гэхдээ үздэг, хянадаг газартай удирдлагатай юм.

Жигмэд: -Сэргийлэхийн цагдаа хүн ийм ойлголттой байхаар яах ч юм билээ дээ. Цагдаа (уурлан) -Та битгий хүн доромжлоод бай. Ингэж хандах юм бол бид бас өөрөөр ярина шүү. Таны үйлдсэн хэрэг эрүүгийн хуулийн зохих зүйл ангитай холбогдож байгааг ойлгож байна уу?

Жигмэд: -Шийтгэлээс айх юм алгаа. Гадаа байгаа хогийн савны дэргэдүүр хөглөрсөн талх бас энэ рестораны хог биз?

Цагдаа бичингүүт: -Та үнэмлэхээ үзүүлж байгаад манай ажлыг шалгаарай. Жигмэд: - Мөн дөө. Та нар ганцхан үнэмлэх л гэж юмны учрыг олохын оронд ам тагладаг вий. Би чамаас хамаагүй залуу байхаасаа эхлээд талхны зовлонг үзсэн хүн гэв. Энэ үед гаднаас хижээл насны хурандаа орж ирэв. Цагдаа үсрэн босч ёслоод хэрэг явдлыг тоочин танилцуулж рапорт өгөв. Дэд хурандаа холбогдох хүмүүсийг цөмийг нь дууд гэв. Цагдаа ёслоод гарч одов.

Дэд хурандаа: -Жигмэд гуай та аль аймаг вэ?

Жигмэд: Хэнтий аймаг.

Дэд хурандаа: - Аан та Чандаганы аж ахуйгаас ирэв үү?

Жигмид: Тэглээ.

Дэд хурандаа: Нэгдүгээр бригадын Далантайн Жигмэд, агрономич. 1978 оны хөдөлмөрийн аварга та мөн биз дээ? гэж инээв.

Жигмэд: -Нэг их агрономчсоод байх юу байхав, тариачин хүн л дээ. Бүх насаараа хөрсний шим өнгө дагаж газар үнэрлэж явсан хүн дээ. Миний аав Далантай гэдэг янхигар хөх өвгөн тохмын чинээ газар дээрээ модон анжсаа үүрч ирээд, хайнагийн шар хөллөн газар хагалж тариа тарьж чармай нүцгэн цэлдэн хөх арван нэгэн хүүхдээ тэжээж хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэн юм. Би тэгэхэд шилбүүр барин хайнагийн шарын хойноос дагаж явсаар энэ талх хаанаас яаж ургадгийг биеэр амсаж, үнэ цэнийг нь мэддэг болсон юм. Аав бид хоёр ажлаа зогсоож чилээгээ гаргах, хайрсан гамбираа идэх гэж өнчин хайлаасны сүүдэрт суухдаа аав минь нарийны голын хужаанууд шуудууны маань усыг боочихгүй бол миний хэдэн хүүхдүүд ирэх өвөл хоолтой гэдэгсэн. Гэтэл удсан ч үгүй тариан талбайн хажуугаар урссан нарийхан шуудууны ус татарсаар бүр хуурай болоход хүрэв. Аав минь түүнийг хараад нүүрний гүн үрчлээсний завсраар нүдний нь нулимс татарч байгаа шуудууны урсгал шиг салаалан бөмбөрч, далай данжаадын хужаа нар усаа харамлаж байна. Одоо яана даа, тэр хоёр талбайг услахгүй бол оройтно гэв. Тэгснээ аавын нүд гялалзаж хүрзээ бариад бослоо. Би учрыг дорхноо ойлгож аавыгаа хориглож гарав.

-Ааваа боль, тэдэнтэй зодолдоод дэмий шүү дээ, тэд чинь олуулаа гэв. Аав миний энэ үгийг сонсох янзгүй шуудуу боож байгаа тариачин хужаануудын зүг шууд явлаа. Би ээждээ хэлэх гэж гэр лүүгээ харайлаа. Буцаж ирэхэд аав шуудууны захад хоёр гурван хужаатай хүрзээрээ зодолдож байв. Би яахав нүүрээ халтар болтол уйлчихсан нэг муу жаал юу хийж чадах билээ. Дэмий л «Ааваа, ааваа» гэж орилохоос цаашгүй. Гэтэл нэг нь аавын хүрзийг гараас нь алдуулаад цавчих гээд далайхаар нь би байдаг тэнхээгээрээ чанга орилоход хужаа намайг хараад гараа татан зогсоход аав:

-Чи намайг алах ч яахав. Хэдэн хүүхдийг минь яая гэх бодож байна. Бас хөнөөх санаа байна уу, хаашдаа өлбөрч байгаа юм гэв. Хужаа алмайран гайхаж зогсоно.

Хужаа: -За больё. Чи бид хоёр адилхан өлбөрч байж хэн хэнийгээ алах билээ гэж этгээд хазгай аялгаар хэлээд: -За наад усаа орой болтол ав, харин өөрөө энд зогсоно шүү. Далайн данжаад үзэгдвэл өөрийнхөө шуудууг бушуухан хаагаарай гээд хүрзээ үүрэн явцгаав. Аав намайг тэвэрч, үртэй хүн сайхан юм гээд үнсэж билээ. Иймэрхүү зодоон нүдээн ч зөндөө л байдаг билээ. Тэр үедээ энэ бол ердийн явдал байсан юм даа. Арай гэж ургуулснаа гараараа хадаж сарлагаар гишгүүлэн цайруулж хэдэн хүүхдээ тэжээх гэсэн жаахан будаагий маань долоон тамгын тогоогоор хэмжээд аваад явчих нь даанч хэцүү даанч харамсалтай байж билээ. Ингэж тариа будаатай ноцолддог хүн тэр үед хуруу даран тоолохоор цөөхөн байлаа... гэж ярьж байтал залуу цагдаа өндөлзөн босож:

-Даргаа, би хотын сэргийлэх рүү явах уу даа, өнөөх асуудал? гэж нам дуугаар хэлэв. Дэд хурандаа: -Хүлээж бай энэ хүний яриаг сонс, чамд хэрэгтэй шүү.

Жигмэд яриагаа үргэлжлүүлэн: -Атрыг эзэмшихэд бид бас зүгээр очоод эзэмшээгүй юм шүү, мянган бэрхшээл түмэн саадыг давж явж эзэмшсэн юм. Атар гэдэг чинь эзгүй хоосон тал газар шүү дээ. Yүнийг эзэмшинэ гэдэг энэ сайхан хялгана өвсөөр халиурсан хивс, шиг талыг хага зүснэ гэсэн үг. Энд сургууль, клуб, улаан булан, хоршоо байгуулж хүний хэрэгцээтэй юм болгоныг буй болгоно. Дөрвөн зүг найман зовхисоос олон аавын хөвгүүд охид цугларна. Тэд энд шинэ амьдралаа зохиосон юм. Манайд Бавуужав гэж ажил амьдралын халуун чулуу долоосон сайн дарга байж билээ. Тэр маань хэлдэгсэн:

-Манай тариачид дан залуучууд. Залуу хүн нойр ихтэй байдаг. Шөнийн ээлжинд нойрмоглож явж элдэв явдалд гарчих вий, зохион байгуулалтаа сайн хийх хэрэгтэй. Yргэлж эргэж тойрч байх хэрэгтэй гэдэгсэн. Нээрэн ч тийм явдал гардаг л байлаа. Манайд Содном гэж залуу тракторч байлаа. Шөнө явж байгаад нойрмоглоод урдаа явсан тракторын хойноос очиж анжсан дээр нь трактораа мордуулаад хамаг юмаа эвдэж билээ. Иймэрхүү явдал гараад байхад нь зохион байгуулалтаа өөрчилж тракторчдыг мөр даруулан явуулдгийг болиулж зайтай, зайтай зэрэгцүүлэн явуулдаг боллоо. Тэгсэн нэг ийм явдал боллоо. Тэр жил Эмгэнтийн хөндий тэр аяараа нижигнэж байлаа. Би тракторуудаа эргэн, шогшуулж явтал талбайн захад нэг трактор зогсоод байдаг. Хүрээд очсон чинь нэгдүгээр бригадын Бужгар Очир гэдэг залуу мотор дороосоо хар тарлан нүүрээ гаргаж цав цагаан шүдээ яралзуулан инээгээд:

-Онцын юм болоогүй зүгээр Жигмэд гуай. Зоволтгүй би зүгээр карбюратораа цэвэрлэсэн юм аа гэв. Гэтэл Очирын бужгар үс нь цантаж бууралтан дэрийтэл хөлджээ. Би дэвтрээ гаргаж тэмдэглэлээ харсан чинь сүүлийн долоо хоногийн норм нь хэдийн биелсэн байлаа.

Жигмэд: -Ажлын бүтээл дээгүүр байна шүү дээ, чи одоо явж амраач, биеэ дэндүүлж болохгүй шүү гэлээ.

Очир: Зүгээр, одоо хөдөллөө. Энүүхэн хэсэг газрыг дуусгаадхая гээд тэр дороо трактораа асааж хөдөлсөн юм. Би ч өөр талбай руу шогшуулахдаа залуу насаа гэж юм бүхнийг давж гарна гэж бодох нь сайхан юм даа гэж залуу нөхрөө хайрлаж билээ. Тэгээд талбайнуудаа эргэж тойрсоор яваад орой буцаж ирсэн чинь гэр майхнуудын дэргэдүүр а мьтан хүн бужигналдаад нэг л өөр болчихсон байв. Холоос бараа хараад сэтгэл түгшиж мориндоо ташуур өгч шалавхан ирсэн чинь уйлаан майлаантай, зарим нь инээдтэй байцгаалаа. Бужгар Очир дунд нь хувхай царайлаад зогсож байв. Тэгсэн чинь ийм юм болжээ. Оройхон хоол болж газар зуухны дэргэд хүмүүс цугларан хоол цай болж жижүүрийн тогооч хүүхнүүд тогоо шанагаа хангинуулан хоол цай аягалж байж. Гэтэл алсаас тракторын дуу гарч нэг трактор айсуй гэнэ шүү.

Зарим нь -Бужгар ах маань ч ирлээ дээ, манай Долгорсүрэнгийн харц өөр болоод ирэх нь тэр гэж тоглоом тохуу хийж, Долгорсүрэн ичсэн нүүрээ хийх газраа олж ядан байж гэнэ. Гэтэл трактор ойртон ойртсоор байлаа. Хүмүүс мань Бужгар Долгорсүрэнтэйгээ золгох гэж сүр далайлгаж явна гэлцэнэ. Тэгсэн харин Очирын трактор гал тогоо, зуух, тогоотой хоол, 40 литрийн бидон цөмийг нь дайраад өнгөрч гэнэ. Харин тэнд байсан хүмүүс тракторын араас хөөж урт модоор кабины нь балбаж байж сая нэг нойрноос нь сэрээн зогсоож гэнэ. Тэгсэн Бужгар маань мотороо ухаж байж даараад дараа нь трактораа чиглүүлэн тавьчихаад явж байтал халуун мотороосоо дулаацаад унтаж орхихгүй юу. Удирдаж байгаа, удирдуулж байгаа аль нь ч туршлага үгүйлэгдэж байсан биз. Иймэрхүү явдал болдог байлаа. Атар биднийг мөн ч их юманд сургасан даа. Одоо энэ танай хогтой холиод байгаа цагаан талхны гурилыг тариа будаанаас ялгаж авдаг юм. Тэгэхээр нэг зүсэм талханд хичнээн олон цагийн хөдөлмөр зарцуулсан нь мэдээж шүү дээ. Тариа будааны зовлонг мэддэг хүн талхны хэрчим өдий төдийгөөр үрэгдэж байгааг харахад сэтгэл хачин болох юм байна шүү дээ гэхэд дэд хурандаа:

-Жигмэд гуай та, манай рестораны нийт хүмүүст энийгээ ярьж өгөхгүй юу, маш хэрэгтэй байна гэв.

Жигмэд: -Өө тэр бололгүй яахав. Цаг минутаа л тохиръё. Би тариа будааныхаа л амьдралыг ярина шүү дээ. Өөр мэдэх юм байхгүй.

Дэд хурандаа: -Тэгэлгүй яахав. За Цэрэнлхам аа. Чи чи ахмад хүнтэй хэг ёг буруу харьцсан байна. Юу гэж бодож байна. Алгадуулсандаа гомдолтой юу.

Цэрэнлхам: -Тийм ээ, миний буруу. Одоо бодоход эцэгтээ л алгадуулсан юм шиг сайхан санагдаж байна. Юуны гомдол байх вэ гээд ичсэндээ доошоо харж харин би Жигмэд гуайгаас уучлал гуйя гэхэд Жигмэд баярлахдаа сандран:

-Чи ууртай хөгшин ахыгаа бас уучлаарай! гэв.

Ц.Зандраа

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.185.118)
    Энэргэ
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    5 цаг 50 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    5 цаг 56 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    16 цаг 22 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    19 цаг 43 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    19 цаг 48 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК