Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Чимид: Ерөнхийлөгч бол улс төрийн хүчнүүдийг татах төв нь юм

2020-1-13
0
ЖИРГЭХ

“Эцэг хууль”-ийн эх баригч Б.Чимид агсан нэгэнтээ ийн тодотгож байжээ. Мөн “Тагнуулын байгууллагын хийдэг хамгийн гол ажил нь Үндсэн хуулийн байгууллагыг хамгаалах явдал байдаг юм шүү” ярьж байсан удаатай. “Хулганы хамраас ч цус гаргаагүй” хэмээх ярьж, бичиж ирсэн 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг тайван замаар хийсэн монголчууд түүнээс хоёр жилийн дараа хүмүүнлэг Ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш 27 жилийн хугацаа өнгөрчээ. Хүнээр бол шинэ Үндсэн хууль эрийн цээнд хүрчээ. Гэвч хүмүүнлэг гэсэн тодотголтой Үндсэн хуулиа “эх барьж”, засаглал хоорондын эрх мэдлийн хуваарилалтаа тодорхой болгосноос хойш 28 жилийн хугацаанд Монгол Улсад юу болж өнгөрөв. Ололт нь юу байв. Бид Үндсэн хуулиа ягштал мөрдсөн үү, эсвэл гажуудсан уу. Энэ талаар Үндсэн хуулийг баталж, “эх барих”-д голлох нөлөөтэй оролцсон доктор, профессор Л.Дашням, УИХ-ын гишүүн асан Л.Цог нартай ярилцлаа.


-Ардчилсан Үндсэн хуулийг баталсан өдөр удахгүй тохиох гэж байна. Шинэ Үндсэн хуулиа баталж, түүнийг дагаж мөрдсөн өнгөрсөн 27 жилийн ололт нь юу байв. Гажуудсан, гажуудуулсан зүйл бий юу. Үндсэн хуульдаа тусгасан үзэл баримтлалыг хэрэгжүүлэх асуудал яг ямар төвшинд явж байна вэ?

Л.Дашням: Жил жилийн энэ өдөр Үндсэн хууль тогтоогчдын хувьд баяртай өдөр. Нөгөө талаас Үндсэн хуулийг тогтоон баталснаас хойш хэрхэн хэрэгжүүлж ирэв гэдгийг ярьдаг юм. Бидний үзэж байгаагаар Ардчилсан Үндсэн хуулийг баталснаас хойш хуулийнхаа чадамж, тэрхүү хэмжээндээ явуулж чадаагүй юм. Олон ч шалтгаантай. Мэдээж Үндсэн хуулиа тогтоож, батлахгүйгээр Монголын өнөөгийн хөгжил шинэчлэл явах ямар ч боломжгүй. Гагцхүү энэ бүгдийн тулгуур багана нь Үндсэн хууль өөрөө. Үндсэн хуулийн гажуудал үүсээд байгаа нь эх хуулиа болоод байгаа юм биш. Уг нь Үндсэн хуулийг анх тогтоохдоо одоогийн төрийн түшээд шиг байна гэж огт бодоогүй юм. Олон намын тогтолцоо бий болсон ч гэсэн хоорондоо ийм байдлаар хамтран ажиллана гэж бодоогүй.

Хүмүүсийн өмнөө тавьсан зорилгоос болоод магадгүй намуудын бие биенээсээ давамгайлах асуудлаас үүдэж Үндсэн хууль өнөөг хүртэл гажуудсаар ирлээ. Хамгийн том гажуудал нь “Дордуулсан долоон өөрчлөлт”.

Эрх мэдлийн тэнцвэржилт, төрийн институцуудын харилцан хяналтыг Үндсэн хуульд зааснаар явуулсангүй. Органик хуулиудаа зарим талаар зөрчилтэй байна. Хамгийн харамсалтай нь, тэдгээр хуульд улс орны эрх ашиг, төрийн бодлогыг шингээсэн тал нь үргэлж дутагдалтай явж ирсэн. Бодит амьдралд бүрэн харуулж байна. Төрийн түшээд нь жинхэнэ түшээ байж чадсангүй. Ард түмэн үүнийг хэлэхээр барахгүй УИХ-ын гишүүд өөрсдөө энэхүү алдаа дутагдлаа орж хараад өөрчлөх, шинэчлэх, шударга байдлын төлөө дуугарч эхэллээ. Бодлогын төлөө тэмцэж эхэлсэн нь нэг талаараа дэвшилтэд алхам юм.

Л.Цог: Дашням гуайн ярьсан олон зүйлтэй санал нэг байна. Үндсэн хууль гэдэг бол 1990 онд бидний мөрөөдөж байсан эрх зүйн шинэчлэлийн хамгийн том суурь. Гэтэл түүнээс гажсан олон юм бий болсон тухай ярьж болно. Үндсэн хуулийн ач холбогдол нь 70-80 жил бий болсон тогтолцоог орвонгоор нь өөрчилж, хүн, нийгэм нь сайхан, азтай, хүмүүнлиг байх, хүний эрх чөлөө баталгаатай, төрийн дарангуйллын эсрэг байх зэрэг үндсэн суурь ойлголттой байсан юм. Бидний зорьсон гол асуудал нь хүмүүнлиг ардчилсан нийгмийг байгуулах байсан. Нийгмийн амьдралын бүх хүрээнд энэ нь шингэсэн байх ёстой гэж бодсон. Хамгийн гол нь төрийн эрх барих байгууллагаа ард түмэн өөрсдөө сонгох, тэдгээр нь тэдний төлөө үйлчилдэг, түүнд нь нам гэсэн төрийн бус байгууллага тусалж байх үзэл санааг оруулсан.

Нэг намын тогтолцоонд бид олон жил явж ирсэн. Түүнээсээ уйдсан, залхсан, үзэн ядсан цаг үе байсан. Олон намын тогтолцоонд шилжиж, олон үзэл баримтлал уралдсан бидний ярьдгаар “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэгтэй адилхан бодож байлаа.

Гэтэл 28 жилийн хугацаанд юу болж өнгөрөв. Үндсэн хуулийн бус замаар явсан нь давж гараад ард түмний гэхээсээ нам бүлэглэлийн эрх ашиг дээгүүр тавигдсан. Монголын ард түмний нийтийн өмч байх ёстой газрын баялаг цөөхөн хүний гарт орж, баян хоосны ялгаа тэнгэрт тулсан. Үндсэн хуулийн бус замаар явсан үр дүнд хүрчихлээ. Өнөөдөр бодох юм бол нийгмээ дахин өөрчлөх уур амьсгал бий болчихлоо. Үүнийг янз бүрээр тайлбарлаж болно. Дашням докторын хэлдгээр УИХ-ын одоогийн бүрэлдэхүүнд байгаа зарим хүн үүнийгээ ухаарч, тэмцэж байна. 1990 онд гарсан ардчилсан хувьсгалын үр дүнгээр 1992 оны Үндсэн хуулиа баталсан. Ардчиллыг баталгаажуулсан хамгийн том эрх зүйн акт нь Үндсэн хууль байсан. Харамсалтай нь, өнгөрсөн 27 жилий хугацаанд Үндсэн хуулиа дагаж мөрдөхгүй байх бүхий л боломжийг харууллаа. Хамгийн гол хүчин зүйл нь хүнээс шалтгаалсан. Хүний үйл ажиллагаанаас үүдсэн гажуудал явлаа. Үндсэн хууль өөрөө буруутай биш. Түнүийг гажуудалсан нь хамгийн том алдаа. Үндсэн хуулиа баталснаас хойш 26 жилийн дараа дахин ухаарах, харах асуудал бий боллоо. Үндсэн хуулийг баталж байх үед төрсөн хүүхэд өнөөдөр 28 нас хүрч байна. Ингээд үзэхээр дахиад шинэ үе бий болж байна. Тухайн үед баталж байсан хүмүүсийн үгийг сонсох ёстой. Бидний туулсан зам дараагийн үеийг зөв залах луужин болоосой гэж хүсч байна.

-Нэг намын тогтолцооноос олон ургалч үзэлд шилжиж, бодлогоор өрсөлдөх, институц хоорондын “уралдаан”-ыг бий болгох нь Үндсэн хуулийн бас нэг үзэл санаа байсан байх. Гэхдээ өнгөрсөн 27 жилийн түүхийг харахаар төрийн эрх мэдэл олон гэхээсээ МАН, АН гэсэн хоёр намын хэмжээнд явж ирсэн байгаа шүү дээ?

Л.Дашням: Нийгэмд бий болж байгаа нэг өөр үзэгдэл нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай ярьцгааж байна. Төсөл нь хүртэл УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлэн болчихлоо. Үндсэн хуулийнхаа хэрэгжилт, давуу, сайн тал нь юу байна. Юуг нь өөрчилж, шинэчлэх ёстой юм, прагтик амьдралтайгаа холбож судалгаа шинжилгээ, дүгнэлт гаргасангүй. Тэгсэн мөртлөө тодорхой хүчин, хүмүүсийн, олон эрх ашиг шингэсэн байдлаар хэлбэрдэх маягаар өөрчлөлт оруулах гэж байгаа нь буруу.

Үндсэн хуулийг огт өөрчлөхгүй гэдэг асуудал мэдээж байхгүй.

Гэхдээ тэр болгонд бидний саналыг тусгахгүй, оруулахгүй байна. Уг нь олон намын тогтолцоогоор бодит амьдралд хэрхэн явах талаар тухайн үед арай өөрөөр төсөөлж байсан юм. Гэтэл өнгөрсөн хугацаанд тэрхүү үзэл баримтлал нь тэс ондоо болчихлоо. Сонгуулийг гэхэд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах замаар булааж авдаг боллоо.

Энэ нь эргээд Үндсэн хуулийн гажуудал руу аваачиж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд нийгмийн бүх төвшний оролцоо байх ёстой. Нэг нам, хэсэг гишүүний хийх ажил биш. Үндсэн хууль бол Монголын ард түмний оюуны хамгийн нандин өв болсон түүхт хууль. Түүнийг нь хадгалахын сацуу алдаа дутагдлыг нь засч залруулах чиглэл рүү явах ёстой. Намуудын давамгайлал, зарим тохиолдолд түрэмгийлэл бий болчихоор төрийн үйл ажиллагаа хэвийн явж чадахаа больж байна. Намын эсвэл хэсэг бүлгийн эрх ашигт нийцсэнээр явдаг боллоо. Аливаа нам гэдэг нийгмийн, хүн ардын нэг л хэсэг. Нэг хэсгийн үзэл бодол. Нийт ард түмний, намуудын улс орноо хөгжүүлэх үзэл санаа шингэсэн хөтөлбөр өнөөг хүртэл гаргаж чадаагүй байна. Сонгуульд ялсан намын голдуу амлалт буюу гал унтраах маягийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Зарим тохиолдолд түүнийгээ хэрэгжүүлж чадахгүй байна.

Л.Цог: Өнөөдөр Монголд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 30 орчим нам байна.

-Саяхан 31 дэх намыг бүртгэсэн байна лээ?

Л.Цог: 28 жилийн түүхийг үзэхэд энэ олон намаас хоёрхон нь иргэдийн санаа бодлыг хувааж, улс орныг удирдаж ирсэн байна. Ний нуугүй хэлэхэд нам гэдэг бүлэглэл Монголыг хувьчилж авдаг болчихлоо. Байгуулсан Засгийн газар нь, УИХ нь тухайн намынх гэж ярьдаг. Уг нь Монголын ард түмнийх байхгүй юу. Нам гэдэг бол Монголын ард түмний нэгээхэн хэсэг. Үүнийг дахин бодох ёстой. Нам өөрөө гэмт бүлэглэл болчихвол яах байсан бэ гэдгээ бодох ёстой байсан юм байна. 1992 онд баталсан Үндсэн хуулийн араас түүнд нийцсэн хуулиуд гарах ёстой байтал эсрэг гарсан. Үндсэн хуулиа зөрчсөн, харшилсан хуулиуд гарлаа. Хоёрдугаарт, нам гэдэг бүлэглэлийг ашгийн төлөө, шунахайн сэдэлтэй хүмүүс маш чадамгай ашиглалаа. Цаашид энэ байдлыг даамжруулахгүйн тулд бүх юмыг бодох ёстой. Үндсэн хуулийн шинэчлэл, өөрчлөлт энэ чиглэл рүү байх ёстой. Хамгийн харамсалтай нь, Монголын ард түмний нийтийн баялаг байх ёстой орд газрууд цөөн хүний гарт очсон гэдгийг бүгдээрээ ярьж, шүүмжилж байна.

Баялгийн тэгш хуваарилтыг бий болгох улс төрийн шинэ хүчний эрэлд гарч байна. Дэмжихэд бэлэн байна. Ард түмний сонгуулиар ашигладаг, эргээд хаядаг балай юм руу бид орчихлоо.

Баян хоосны ялгаа тэнгэрт тулчихлаа шүү дээ. Энэ нь шударга бусын туйл болж харагдаж байна. Үндсэн хуулийнхаа эсрэг яваад байна. Үндсэн хуулиа зөрчөөд байвал бид яах вэ гэдгээ дутуу бодсон юм байна. Үндсэн хууль гэдэг бол манай нийгмийн суурийг зоосон асуудал юм, уг нь. Гэтэл Үндсэн хууль руугаа бүх бурууг чихээд, процесс хийх гээд байгаа нь маш том алдаа. Үндсэн хуульдаа зоохгүй бол ердийн хуулиар өөрчлөөд нэмэргүй гэсэн ойлголт төрүүлж байна. Үүнийг ухаарах ёстой. Үндсэн хууль гэхээсээ ёс зүйн хувьд нийцэхгүй асуудал шүү дээ. Бидний олон зуун жил явж ирсэн нүүдлийн ахуй, соёл үүнд нөлөөлж байна. Орчин үеийн нийгэм, сэтгэлгээ, бүтцийн тухай ярьж байгаа зүйл огт байхгүй. Нөгөө талаас 1990 оноос хойш төрсөн нь өмнөх үеэ таг мартчихлаа. Одоо байгаа дэлхийн ертөнцийн өөрчлөлтийг механикаар дуурайдаг болчихлоо. Нийгмийг, хүнийг хөтөлж байгаа зүйл шал өөр болсон.

-Төрийн дээр нам гарчихлаа гэж ярьж, шүүмжлээд байгаа шүү дээ. Хэсэг бүлэг хүний зөрчил, тэмцлээс үүдэж төрийн ажил гацдаг, гацаадаг зүйл бий болчихоор ингэж ярьж, бичих нь оргүй биш ч юм шиг?

Л.Цог: Нам өөрөө гэмт бүлэглэл болчихоор төрийн дээр гарчихаж байгаа юм. Дөрвөн жилийн хугацаанд тухайн намын хэсэг бүлэг хүний эрх ашиг л явдаг. Зээл авбал, тусламж авбал тэдэн төгрөг гэх зэргээр. Уг нь Монголын ард түмний Засгийн газар, УИХ байх ёстой биз. Нам гэдэг бол өөрөө төрийн бус байгууллага. Засгийн эрх барихын төлөө ард түмний эвлэлдэн нийлсэн ТББ төрийнхөө дээр гарчихдаг энэхүү механизмыг маш сай бодох хэрэгтэй.

Л.Дашням: Төрийн эрх мэдэл гагцхүү ард түмний мэдэлд байна гээд Үндсэн хуульд тусгачихсан. Ард түмэн тэрхүү эрхээ хэрэгжүүлж УИХ-ын гишүүдийг сонгодог. Гэтэл ард түмний сонгосон эрх мэдлийг намын эрх ашигт автуулаад, намын заавраар УИХ-ын гишүүд нь ямар ч бодлогогүй, бодолгүй болчихоод байна. Намын жолоодлого, эрх мэдлийн дор орчихсон хэрэг. Үүнийг нам төрийн дээр гарчихлаа гэж яриад байгаа юм. Худлаа юм биш.

Л.Цог: 1990 онд 70 жил болсон намын дарангуйллыг устгана гэж Үндсэн хуулиасаа авч хаясан шүү дээ. Одоо эргээд харахаар сонгуульд ялсан хоёр, гурван намын дарангуйлалд ордог асуудал бий болчихлоо. МАН, АН гэсэн хоёр нам 28 жил төрийн эрхийг ээлжилж, хамтарч барилаа. Үндэстэн дамнасан гэдэгтэй адил нам дамнасан гэмт бүлэглэл бий болж, тэрийгээ яаж ч чадахүй байдал бий боллоо.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг энэ парламентаар хэлэлцэж баталлаа. Нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах гэхээсээ Ерөнхий сайдынхыг нэмэгдүүллээ. Энэ нь өөрөө сонгодог парламентын тогтолцоо руу шилжих ахиц болсон гэж байна?

-Л.Дашням: Үндсэн хуулийн өөрчлөлтийг тайлбарлах, ойлгуулах нэг асуудал. Үндсэн хуулийнхаа гол үзэл баримтлалтай нийцэж байна уу гэдэг нь өөр асуудал. Үндсэн хуулийг энэ онд багтааж нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг байж болохгүй асуудал гэж бодож байна. Үндсэн хуулийг өөрчлөх нь битгий хэл УИХ нь өөрөө байх уу, үгүй юу тухай асуудал яригдаж байна шүү дээ. Тэрний гол шалтгаан нь төрийн эрх мэдлийг хэсэг бүлэг хүн гартаа авчихсантай холбоотой.

Л.Цог: Засгийн эрхийг хууль бусаар авсан гэж том асуудал байна. Энэ нь мөнгөний сонуулийг хэлж байгаа юм. Ард түмнээ мөнгөөр хуурч авсан бүх сонгууль хүчингүй болох ёстой. Ингэж гарсан Засгийн газар, УИХ болгон хууль бус байх ёстой юм уг нь, Үндсэн хуулиар. Луйврын Засгийн газар, мөнгөний сонгуулийн тухай өнөөдөр бид яриад сууж байна. Хамгийн аюултай ийм байдлаас үүдэж ард түмэн төрд итгэхээ больж байна, нэр хүнд нь шалан дээр унасантай адил боллоо. Энэ бүгдийн идээ бээрийг шахах, шударга ёс тогтоохын төлөө тэмцэж байгаа хүмүүсийг ард түмэн дэмжихэд бэлэн болсон байна. Долдугаар сарын 1-нд таван хүнийг буудаж ард түмнийг нам дарсан гашуун түүх бидэнд байна. Эргээд төрдөө итгэх итгэл төрөхөд хугацааа хэрэгтэй байдаг юм байна. Өнөөдөр яг тийм найдсан асуудал бий болчихлоо. Хаашаа явах вэ гэсэн зааг дээр бид зогсч байна.

Л.Дашням: Болохүй бүтэхгүй асуудлын талаар түмэн 30-аад жил ярьж байна. Буруу тийш залах болгонд нь хэлж байгаа. Өмнө нь ард түмэн хүчгүй байлаа шүү дээ. Амьдрал өөрөө харуулаад эхлэхээр ард түмнийг өөрсдийг нь эрх мэдлээ хэрэгжүүлэх зүйл рүү явуулж байна.

-Эрх мэдлийн тэнцвэржилт гэснээс Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хоорондын харилцааг Үндсэн хуульдаа тодорхой тусгасан байгаа шүү дээ. Гэтэл Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдтайгаа нийлж УИХ-аа хүчгүйдүүлдэг эсвэл УИХ нь Засгийн газраа барьцаалдаг эрх мэдлийн төлөөх тэмцэл, Үндсэн хуулиа өөрсдөө гажуудуулдаг байдал бодитоор ард түмний нүдэнд ил болчихлоо?

Л.Дашням: Энэ нь ард түмний хувьд энгийн төвшний ойлголт. Уг нь энэ асуудлыг Үндсэн хуульд маш тодорхой заасан. УИХ нь хууль тогтоох дээд байгууллага. Хуулийг батлахдаа улс орны хөгжлийг явуулах тодорхой асуудлыг суулгах ёстой. Засгийн газрынхаа төсөл, хөтөлбөр, түүнийг нь хэрэгжүүлэх асуудлыг нь баталж өгнө. Түүндээ хяналтаа тавиад явах ёстой юм. Гэтэл тэр ажлаа хийхгүйгээр УИХ-ын гишүүд нь гүйцэтгэх засаглалтайгаа хутгалдчихсан. Хаана мөнгө байна тэнд гүйж явдаг боллоо. УИХ-ын гишүүн биш Засгийн газрын ажилтан, сумын албан хаагч шиг явж байна. Ажил үүргийн хуваарилалт, харилцан биенийгээ хянах асуудал нь алга болсон. Энэхүү гажуудал нь явсаар өнөөдрийн байдлыг бий болгосон. Төрийн дотор намын бүлэг орчихсон нь өнөөдөр ямар гацаанд оруулж байна. Төрийн дээр нам гарсныг өөрсдөө хүлээн зөвшөөрч эхэллээ. Янз бүрийн хуульд үүнийгээ оруулж, гажуудал бий болгосноо их мундаг болгож яриад байна.

Л.Цог: Төр гэдэг нийгмийг жолооддог, барьдаг, чиглүүлдэг шийдлийг хэлдэг. Цогц байгууллагыг хэлж байгаа юм. Энэ дотор гурван том цөм эрх байдаг. Бодлогоо тодорхойлохыг хууль тогтоох дээд байгууллага гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн хууль бодлого болж гардаг. Энэхүү бодлогыг авч явах, гардан хэрэгжүүлэх байгууллага нь Засгийн газар. Их хурал нь ард түмнээс бүрддэг. Ард түмнээс бүрдсэн УИХ Засгийн газраа хянадаг. Ийм л тогтолцоо бий болгосон. Хууль тогтоох эрх мэдэл нь мэдээж тусдаа. Бас нэг институц Ерөнхийлөгчийн эрх мэдэл. 1992 оны Үндсэн хуульд үүнийг маш тодорхой хийж өгсөн. Гэтэл 2000 онд хийсэн “Дордуулсан долоон өөрчлөлт”-өөр хутгаад хаячихсан юм. Хамгийн гол асуудал нь УИХ-ын гишүүн сайд болох асуудлыг оруулсан. УИХ-ын гишүүн сайд болж болдоггүй юм, Монголын нөхцөлд. Яагаад гэвэл хоёр том эрх мэдэлд сандайлаад суучиж байгаа юм. Засгийн газар уналаа УИХ-ын гишүүн хэвээрээ байж л байдаг. Ухаан нь бодлого боловсруулах байгууллагын, хяналт тавих эрхтэй хүн гүйцэтгэх эрх мэдэл рүү гүйж ороод холилдож болохгүй. Гүйцэтгэх эрх мэдлийн хүн УИХ руугаа гүйж орж болохгүй. Хамгийн болдоггүй хоёр эрх мэдэл холилдсон гэсэн үг. Ажлын үүрэг л юм. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Засгийн газар руу хутгалдаж орсон. Хэн сайд байхыг нь би мэднэ. Миний хүн байх ёстой гэж явсаар байгаад Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танаж хассан. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх талаар санал авдаг байсныг болиулсан. Намын бүлэг гээчийг гаргаж ирсэн. Энэ бүх нүгэл тэрхүү “Дордуулсан долоон өөрчлөлт”-өөр явсан. Үүнийг нарийн тайлбарлавал лекц шиг юм болно. Тэр болгон толгойд нь буухгүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэхээсээ “Дордуулсан долоон өөрчлөлт”-өө засчихвал асуудлыг шийднэ гэсэн үг үү?

-Буцааж сэргээхийн оронд тэс өөр юм руу явах гээд байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа миний хүн сайд болох ёстой гээд дарамтлаад байж болохгүй гэсэн үг. Нэг хүний буруу араншингаас болж Үндсэн хуулиа нурааж байна. Ийм байж болох уу. Ингэж л том гажиг үүссэн. Энэ асуудал нэгээс хоёр жилийн дотор бий болчихоогүй. Ерөөсөө л 28 жилийн дотор тэр дундаа 2000 оны нэмэлтээс бий болсон. Өнөөдөр бүгдээрээ яаж ч чадахаа байчихлаа. УИХ нь Засгийн газраа боомилдог. Тэгэхгүй бол сайд нарыг нь огцруулна гэх зэргээр. Эргээд Засгийн газрын сайд нар нь УИХ-аа боомилдог асуудал руу орчихлоо. Бас нэг асуудал нь Үндсэн хуулийг нэг мөр ойлгоод яс мөрдөх ёстой л юм. Гэтэл Үндсэн хуулийг салаа утгаар, өөрийнхөөрөө ойлгож ярьж, тайлбарладаг, эрх ашигтаа нийцүүлдэг балай юм бий болчихоод байгаа юм. Салаа утгатай хууль гэж байдаггүй. Дутуу зохицуулсныг нь бид хуулийн цоорхой гэж яриад байгаа хэрэг. Давхар дээл гэдэг чинь энгийн л үг. Давхар дээл ч гэж байхгүй. Хоёр том эрх мэдлийг сандайлаад суучихаар яаж ажил явах юм. Би сайд явсан хүн. Гэхдээ УИХ-ын гишүүн биш байх үеийн сайд. УИХ-ын гишүүн сайд болчихоор парламент, яам хооронд тэлээ хурга шиг аль ч үгүй болдог. Зүгээр дүр эсгээд явдаг юм. Нэг харахаар сайд ч юм шиг, УИХ-ын гишүүн ч юм шиг. Үүнийгээ уялдаа холбоо сайн байна гэж яриад байдаг юм. Тийм биш л дээ. УИХ-ын дээд байгууллага түүний хуулийг хэрэгжүүлэх албанд захирагдах ёстой. Түүнээсээ урган гарч байх ёстой юм.

-Уг нь Үндсэн хуулийн гажуудал үүсэхээс сэргийлэх, ард түмний эрх ашиг зөрчигдөхөөс хамгаалах газар нь Цэц биз дээ?

Нэгдүгээрт, төр өөрөө хуулиа мөрдөх ёстой. Хууль мөрдөхгүй байх нэг ч хүн байх ёсгүй. Ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн иргэн хуулиа мөрдөх ёстой. Төр өөрөө хуульд бичээгүй юмыг хийж болдоггүй. Хуульд бичсэнийг дагаж мөрдөх ёстой. Тэгэхгүй бол эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан болно. Төрийн бус байгууллага гэж байна. Энэ бол хуулийн хүрээнд ажиллах ёстой. Жирийн иргэдэд хуульд хориогүй юм бүхэн нээлттэй байх ёстой. Ийм гурван том ялгаа байгаа юм. Гэвч бүгд арилсан. 26 жилийн үр дүнд практик зүйлийг хутгаад хаячихсан. Тогтох ёстой юм нь тогтсонгүй. Даргын, намын үгээр явдаг дэглэм тогтлоо. Улс төрийн дэглэм нь даргын, мөнгөтэй хүний үгээр явдаг боллоо. Ард түмэн яаж ч чаддаггүй юм байна. Худлаа бухимдана, тараасан мөнгөнд нь хууртаад ямар ч хүнийг сонгож байгаагаа мэдэхгүй байна. Дараагийн хугацаанд үүнийг ухаарч байна.

-Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах шаардлагатай юу. Эсвэл Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь одоогийн хямралыг шийдэх гарц юм уу?

-УИХ, олон нам хоорондоо хутгалдаад эрх ашиг, сандал ширээний төлөө үзэлцээд байгаа энэ үед зохицуулалт хийх шаардлага гарч байгаа. Уг нь 31 намтай өөр хоорондоо эвлэхгүй байсан дор бол босоо удирдлагатай болох тухай ярьж байна. Байж болно. Гэхдээ цаагуураа дарангуйлал үүсэх, нэг хүний дохио зангаагаар хөдлөх учраас болгоомжлол байгаа. Аливаа юманд дандаа хоёр тал байдаг. Сайн, муу гэсэн. Тэгэхээр Монголын нийгэм юу хүсч байгаа юм гэдгээ сайн бодож байж гаргах ёстой шийдэл. Мэдээж үүнийг нэг хоёр үгээр хэлж болохгүй. Хамгийн гол нь Ерөнхийлөгч нь ямар хүн байх ёстой вэ гэсэн шалгуур байхгүй зөвхөн мөнгөөр сонгогдож байгаа учраас асар осолтой. Ямар хэмжээний мэдлэг, чадвар, дадалтай, дотоод сэтгэл, тархинд нь юу байна гэдгээр нь хүнийг сонгож чадаж байна уу гэвэл үгүй. Ний нуугүй хэлэхэд мөнгөөр л явж байна. Үүний ард дарангуйлал тогтоох вий гэсэн айдас байна. Олуулаа хэлэлцэж шийдвэр гаргадаг тогтолцоогоо гажуудуулаад хаячихаар яах юм. Үүнийг зохицуулдаг гол шалгуур нь хууль. Нийгэм хэн хүн, хэсэг бүлгийн зоргоор явж болохгүй. -Хоёр том гүрний дунд байгаа улсын хувьд босоо удирдлагатай болох нь аль нэгнийх нь нөлөөнд автана гэсэн болгоомжлол бас бий? -1990 онд үүнийг ярьж л байсан. Хаант засаглалтай болъё гэж ярьж л байсан. Үндсэндээ нэг намын удирдлагад олон жил явсан хүмүүс чинь арай өөр юм бодох юм байна шдээ. Эцэст нь төрийн эрх барих дээд байгууллагынхаа хүмүүсийг ард түмэн өөрсдөө сонгоё л гэсэн. Гэхдээ сонгож чадаж байна уу гэвэл үгүй. Эрх мэдлийг урвуугаар ашиглаад баяжих хэрэглсэл болгоод явчихлаа. Энэ л бидний гутамшиг, аюул.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.187.109)
    MONGOLIG YLNA BISHEE ALNA
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • mongol er hun (182.160.38.135)
    ERUNHIILEGCH ARD TUMNEE, AHMADUUDAA YALGAVARLASAN HUULI GARGASNAARRAA UNDSEN HUULIIN HAMGIIN GOL ZAALTIIG ZURCHSUN, BAS ERUNHIILUGCHIIN TANGARAGAA ZURCHSUN, ODOO TUUND SHIVSHIGTEIGEER OGTSOROH SONGOLT L ULDSEN, TUUNII HUVID ULS YORIIN KAREER N DUUSSAN SHUU
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    5 цаг 11 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    5 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    6 цаг 15 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 22 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    7 цаг 5 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК