Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюутолгой төслийн ирээдүй бүдгэрч, монголчуудад ашиггүй болох уу?

2020-3-05
0
ЖИРГЭХ

Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум доллараар хэтэрснийг Засгийн газар хүлээн зөвшөөрч буйг илтгэсэн тод гэрч нь “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Рио Тинто” компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Жан Себъястиан Жак нар “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд Дубай хотноо гарын үсэг зурсан явдал байв. Ингэснээр “Рио Тинто” компани, Монголын Засгийн газар хооронд үл ойлголцол үүсэх жимийг зассан гэхэд болно.

Цаг хугацааны эрхэнд асуудал намжиж, төсөл цааш үргэлжилсэн ч далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал тооцооллосноос 1.2-оос 1.9 тэрбум ам.доллароор дахин хэтрэх эрсдэл үүссэн тухай “Financial times” мэдээлсэн нь өнгөрөгч оны явдал. Уг мэдээлэлд далд уурхайн зэсийн бүтээгдэхүүн гаргалт 2023 оны дунд үе хүртэл хойшлох тухай дурдсан бол харин “Рио Тинто” группийн баруун Австрали дахь “Winu” хайгуулын төслийг 2020 оноос өмнө ашиглалтад оруулах тухай мэдээлэл дурдагдаж байсан юм.

Хэвлэлээр юу гэж шуурахаас үл хамаарч УИХ-аар Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, Оюутолгойн төслийн шүүсийг шахаж эхэлсэн юм.  

Ажлын хэсгийн дүгнэлтэд Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр ашиг, өгөөж буурсан, хөрөнгө оруулалтын дүнд тавих хяналт байхгүй, төслийн төлөвлөгдсөн болон авсан зээлийг бүрэн ашиглаагүй зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөөд байсан.

Хөрөнгө оруулалтын зардал хэтрэх болсон шалтгаан нь Монголын улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй гэх шуумтай зэрэгцэн төслөөс ашиг хүртэхгүй нь гэх асуудал яригдаж, үүн шиг хэрэггүй төсөл алга, зогсоо, хаа гэх зэргээр шүүмжилж эхэлсэн байдаг. Тэгвэл монголчуудын хүссэнчлэн Оюутолгой төсөл гацаанд орох эрсдэлтэй тулгарч мэдэхээр болоод буй аж. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар “Далд уурхайн бүтээн байгуулалтын уулын ажлын төлөвлөгөөнд асуудал үүссэн” гэдгийг энэ сарын 5-нд мэдэгдэсэн юм.

Уг мэдэгдлийг сийрүүлбэл, “Чулуулгын хатуулгын хэмжээ тооцоолж байснаас тодорхой хувиар зөөлөрсөн. Хөрсний бүтэц нь зөөлөн байсан учраас гүний уурхайд ирээдүйд үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээл, аюул осол дагуулж мэдэх нь гэсэн дүгнэлт гарсан. Энэ хүрээнд ТЭЗҮ-ийг дахин боловсруулж байна. Энэ оны зургадугаар сар гэхэд урьдчилсан ТЭЗҮ бэлэн болно. Үүнээс өмнө татварын асуудал болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүний хувь хэмжээг бууруулах асуудлыг тавина. Миний бодлоор 6.5+лайбор хувь гэхээр бараг 10 хувь болж байна. Тиймээс 6.5-ыг хоёр функтээр буулгаж өгнө үү гэдэг хүсэлт тавьсан. Хэрэв хоёр функтээр буучихвал бидэнд давуу тал бий болно” гэсэн юм.

Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт ид шатандаа үргэлжилж байгаа. Өнгөрсөн онд гүнийн уурхайн хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалт дуусс ашиглалтад оруулаад байсан.

Харин хөрсний нөхцөл байдал төлөвлөснөөс хүнд илүү эрсдэлтэй болсон учир тус төслийн ашиглалтад орох хугацааг хойшлуулж, дахин төлөвлөлт шаардлагатай болсныг “Рио Тинто” компани өмнө мэдээлж байсан юм байна.

Анх төлөвлөснөөр бол тус уурхайг 2022-2023 оны хооронд ашиглалтад оруулах тооцсон ч дээрх шалтгааны улмаас хөрөнгө оруулалтын зардал өссөн учир ашиглалтад оруулах хугацааг 30 хүртэлх сараар сунгасан аж. Хэдийгээр ийм нөхцөл байдал үүсэн ч гэлээ төслийн бүтээн байгуулалтын шинэ төлөвлөлтөд шаардагдах нэмэлт зардлыг дахин тоолж танилцуулах гэж буй нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазарын мэдэгдлээр баталгаажиж буй.

Эндээс үзвэл, Оюутолгойн төслийн далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал хүссэн хүсээгүй нэмэгдэх нь тодорхой бололтой.

Хэрвээ ингэвэл төслөөс үнэхээр монголчуудад ашиг хүртэж чадах уу гэдэг зүйл жинхэнэ утгаараа яригдах нь ойлгомжтой. Төслийн хувьд дэлхийд тэргүүлэх мега төсөл. Энэ утгаараа манай улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг гэхэд болно. Тиймээс ирэх зургадугаар сард бэлэн болох урьдчилсан ТЭЗҮ төслийн болоод бидний ирээдүйн өнгийг тодорхойлох нь лавтай болох нь.

Ташрамд дурдахад, дээр хэлсэн “Winu” хайгуулын төсөл нь баруун Австрали байрлалтай “Рио Тинто” группийн 100 хувь эзэмшлийнх. Австрали, Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, дэлхийн хэмжээний энэхүү уул уурхайн группийн хувьд уг төсөл нь зэсийн дараагийн томоохон орд гэдгийг олон улсын шинжээчид дүгнэж байгаа юм. Энэхүү уурхай нь алт, зэсийн ордууд төвлөрсөн өмнөд Пилбарагийн Ньюкрест Телфер уурхайгаас 130 км-ийн зайд оршдог байна. “Рио”-гоос мэдээлснээр гадаргад 24 өрөмдлөг хийсэн бөгөөд цаашид 250 сая ам.долларын өртөг бүхий хайгуулын хөтөлбөр хэрэгжүүлэх аж.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (122.201.22.120)
    Гэрээг цуцалчихсан нь дээр юм даа. Алдсан дээрээ алдаад яахав. Эдийн засгийн алуурчид зажлахгүй залгах нь. Дээр нь манай авилгачид хувиа борлуулсан байх.
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.109.112)
    Ер нь больчих л доо
    2020 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.141)
    Bidend ingebel dabuu tal uusne geed hebleleer uariad baij boldog um uu, nogoo taltaigaa tohiroh umiig tohirsniihoo daraa l uaridag bmaar um,
    2020 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.36.132)
    Энэ гэрээгээ цуцалчихаач ээ
    2020 оны 03 сарын 05 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Оюутолгойгоос Монголчууд 34 хувийн ч болтугай ашгаа авах тийм боломж бүрдүүлсэн Намд саналаа өгнө. Уул нь 51 байх ёстой. Зах зээлдээ ийм ойрхон, байгалийн нөхцөл сайтай ийм уурхайд тийм их зардал гарах ёсгүй.
    2020 оны 03 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 18 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    1 цаг 56 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 13 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2 цаг 33 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2 цаг 36 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    3 цаг 37 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    3 цаг 48 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    4 цаг 41 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    4 цаг 45 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 1 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    5 цаг 45 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    6 цаг 32 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    6 цаг 47 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    7 цаг 28 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    7 цаг 52 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    7 цаг 56 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 1 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    8 цаг 9 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК