Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Улаан сайд монополь үйлдвэрүүдийн “атганд орчихсон уу”, эсвэл..?

2020-4-06
0
ЖИРГЭХ

Монгол Улсын парламентад төлөвшсөн, туршлагатай гээд хэлчихээр улстөрч гарын арван хуруунд багтахаар цөөн. Тэдний нэг нь парламентад зургаан удаа сонгогдохдоо Сангийн сайдаар хоёр удаа томилогдож, улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг толгойлж буй Ч.Улаан сайд.

Цагтаа Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль санаачилж явснаас эхлээд хариуцсан салбараа шаггүй сайн мэддэг хүн гэж түүнийг дүгнэж болно. Гэвч “Их санасан газар есөн шөнө хоосон” гэгчээр салбарын сайд болсноос хойш ганцхан асуудлыг шийдэж чадахгүй байсаар жил гаруй өнгөрч байна. Энэ нь сүү бэлтгэн нийлүүлэгч фермерүүдэд жилд ганцхан удаа ингэхдээ өвлийн улиралд сааж, сүүний үйлдвэрт тушаасан сүүнд нь олгох нийт дөрвөн тэрбум төгрөгийн урамшуулал.

Цаг хугацааны тооллоор нь авч үзвэл, өнгөрсөн 2018 онд анх яригдаж эхэлсэн эл асуудал 2019 оноос ажил хэрэг болох гараагаа тавьсан байдаг. Гэхдээ хэн нэгэн улстөрчийн манлайлал түүчээллээр бус малчид өөрсдөө ийм санаачилга гаргаж, төрөөс дэмжлэг хүсэж царай алдсан нь энэ.

Албан бус мэдээллээр улсын хэмжээнд 2500-3800 орчим сүү бэлтгэн нийлүүлэгч байдаг гэх. Албан бус гэсний учир нь, мал аж ахуйн салбар тэр дундаа эрчимжсэн мал ахуйн хөгжил Монголд хөгжөөд хэдийнэ 10 гаруй жил болсон. Гэтэл салбар толгойлж ирсэн сайд нарын урагшгүй үйлдлээс үү, эс бөгөөс улс төрийн ашиг сонирхол нөлөөлсөн үү. Ямар ч яг тэд гээд хэлчих нарийн тоо байхгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм. За энэ ч яахав гэж бодоё. Монгол Улсын хүнсний стратегийн дөрвөн гол бүтээгдэхүүний нэгд сүү, сүүн бүтээгдэхүүн ордог.

Гэтэл энэ салбарын нөхцөл байдалд бодит байдалд уялдсан, шат дараалсан, шинжлэх ухаан ч бусаар хандаж ирснээс болж Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүнээ гаднаас имптлох дээрээ тулахад ойрхон ирээд байна.

Учир нь жил ирэх тусам малын тэжээл, шатахууны үнэ өсөх боловч малчдын бэлтгэн нийлүүлдэг сүүний үнэ нэгж тутамдаа өсөхгүй байсаар байна. Энэ нь нэг талаасаа сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг монополь үйлдвэрүүдтэй холбоотой гэдгийг малчид болоод салбарын холбооноос хэлсэн юм.

Учир нь өөрийн бэлтгэсэн сүүгээ литр тутмыг нь 500 эсвэл 1000 төгрөгөөр худалдана гэж хэлэх эрх малчдад огт байхгүй. Гагцхүү сүүний компани хэдэн төгрөгөөр худалдаж авна гэнэ, тэрүүгээр нь худалдахаар өөр замгүй болдогт гол учир оршиж буй аж. Гэтэл дээр хэлсэнчлэн малын тэжээлийн үнэ ханш жил ирэх тусам нэмэгдэхийн сацуу бэлчээрийн доройтол ихэссэж буйгаас болж малчид сүү бэлтгэж зараад ашиг олохоосоо илүүтэй алдагдал хүлээх нь ихэсчээ.

Адаглаад л Улаанбаатар хотын хойд захад байрлах Партизан сангийн аж ахуй, Ногоон толгой, Аргүнт, Батсүмбэр дэх эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид бүгдээрээ арилжааны банкнаас зээл авах замаар шархаа нөхөж сууна.

Ганц тэд ч биш, Зүүн хараа, Баруун хараа гээд сүү бэлтгэдэг фермерүүд өдөр хоногийг арай чүү өнгөрөөж байна. Өнгөрсөн 2019 оны намар, өвөл боодол өвс газар дээрээ 3500-4000 төгрөг, тээвэрлэлтийн хөлс орсон тохиолдолд дунджаар 6000 төгрөг байсан бол өнөөдөр 13 мянгад хүрсэн гэдгийг фермерүүд хэлсэн. Өвс тэжээлийн үнэ ийн тэнгэрт хадсан ч сүүний үнэ огтхон ч өссөнгүй.

Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр “Сүү”, “АПУ” зэрэг компаниуд малчдаас нэг литр сүүг 1200 төгрөгөөр бодож авч байсан бол сарын сүүлч гэхэд үнээ 100 төгрөгөөр буулгасан аж. Фермерүүдийн хэлснээр цаг дулаарах тутамд сүүний ханш унасаар зуны улиралд бүр 600 төгрөг болдог гэсэн. Хамгийн хэцүү нь тухайн сүүний үйлдвэр үнээ буулгах гэж байгаагаа малчдад урьдчилан хэлдэггүй бөгөөд тайлбарлахыг шаардахад “Захирал ингэж тушаасан” гэдгээс өөрийг огт хэлдэггүй гэнэ. Эндээс үзвэл, сүү бэлтгэн худалдан авдаг компаниудыг буруутгах ёстой мэт боловч асуудлыг ухаад үзвэл л бас ч тийм биш аж.

Өөрөөр хэлбэл, зах зээлийн тогтолцоо эрэлт, нийлүүлэлтийн зарчим дээр тогтдог нь үнэн. Энэ ч утгаараа өвлийн улиралд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ иргэдийн дунд нэмэгддэг бол зуны улиралд энэ хэрэглээ 40 орчим хувиар хумигддаг байна. Ийм нөхцөлд үйлдвэрлэгчид шингэн сүү хэрэгцээнээсээ хэтрүүлэн худалдаж авах нь ашиггүй юм.

Гэхдээ нэг асуудал бий. Энэ нь....?????

МОНГОЛ УЛС ЖИЛД 2000 ТОНН ХУУРАЙ СҮҮ ИМПОРТЛОДОГ

Энэ тоог та хараад лав итгэхгүй байх. Гэхдээ гаалийн байгууллагаас мэдээлснээр ийм гэдгийг Монголын сүүний нэгдсэн холбооноос хэлсэн юм. Энэ тоо үнэн байлаа гэхэд 60 сая малтай монголчууд яагаад хуурай сүү гаднаас худалдаж авна гэж та гайхах байх. Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүндээ хуурай сүү ашигладаггүй гэдэг ч эх сурвалжуудын хэлснээр асуудал арай өөр гэсэн. Үүний нэг баталгаа нь гаднаас ийм хэмжээтэй хуурай сүү импортлодог асуудал юм байна. Нөгөө талаасаа сүү, сүүн бүтээгдэхүүний хадгалах хугацаа урт байх тусам хуурай сүүний найрлагатай байх магадлал өндөр гэдгийг мөн л хэлсэн. 

Хамгийн хачирхалтай нь сүү бэлтгэн нийлүүлдэг фермерүүд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад шаардлагатай сүүний ердөө 30-хан хувийг хангадаг гэх.

Тэгэхээр үлдсэн 70 хувийг юугаар орлуулдаг байх вэ. Хуурай сүү юү эсвэл...?

Энэ асуултын хариулт өнөөдрийг хүртэл тодорхойгүй. Магадгүй нэг хэсэгтээ, бүр нэлээд хэдэн жилдээ тодорхой болохгүй байх. Учир нь бизнесийн эрх ашиг цаана нуугдаж болоод тэр шүү дээ.

Энэ асуудлыг түр хойш тавиад үүнтэй адил нэг сэдвийг цухасхан дурдая. Одоогоос хэдхэн жилийн өмнө хүнсний ногооны импортыг зогсоохгүй бол дотоодын тариалан эрхлэгчид дампуурах нь гэсэн давалгаа үүссэн билээ. Үүний дараа ХХААХҮЯ болон бусад холбогдох албанаас багагүй ажил өрнүүлж, импортын ногоонд оногдуулах татвараас эхлээд хилээр оруулах хэмжээнд хатуу квот тогтоосон юм.

Үр дүнд нь тариаланчдын нуруу бага ч гэсэн тэнийсэн гэхэд болно. Тэгвэл сүү бэлтгэн нийлүүлэгчдийн нуруу хэзээ тэнийх бэ.

Фермерүүд их зүйл хүсээгүй. Ерөөсөө Засгийн газраас олгохоор болсон сүүний дөрвөн тэрбум төгрөгийн урамшуулалыг цаг алдалгүй олгохыг хүссэн. Гэвч урамшуулал олгох журам гээчийг нь салбар яам өнөөдрийг хүртэл боловсруулж дуусаагүй л байна. Журам батлагдаагүй юм чинь урамшуулал олгохгүй нь дамжиггүй. Аргаа барсан фермерүүд салбарын холбоондоо хандаж, холбооноос журам боловсруулах ажилд гар бие оролцсон аж. Гэвч төрийн хүнд суртал гаргаж, цааргалах тохиолдол их гарсан гэдгийг мөн хэлсэн.

Монгол Улсад яг хэчнээн фермер байдаг талаар нэгдсэн тоо судалгаа байдаггүй гэж дээр хэлсэн. Үүнээс болж дөрвөн тэрбум төгрөгийг хэдэн фермерт, хэрхэн, яаж хувааж өгөх учраа олохгүй ХХААХҮЯ-ныхан мунгинаж суугаа бололтой. Түүгээр зогсохгүй сонгуулийн дараа буюу ирэх наймдугаар сараас л урамшлуулалын мөнгө олгох байх гэсэн бүрхэг зүйл хэлсэн аж. Эндээс сонгуулийн дараа сүүний урамшуулал олгох асуудал даший шог болох вий гэж фермерүүд эмээж байна. Учир нь сонгуулийн дараа улс төрийн байдал ороо бусгаа болж, өмнөх Засгийн хийсэн, гаргасан шийдвэрийг үгүйсгэдэг уламжлал тогтоод удаж буй. Энэ ч утгаараа фермерүүд “шилний цаанаас чихэр долоохтой” адил зүйл болох вий гэдгээс эмээж суугаа нь үнэн юм.

Угтаа бол дөрвөн тэрбум төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгохдоо нэг литр сүү тутамд 500 төгрөг олгох шийдвэр гаргасан юм билээ. Малчдад 500 төгрөг гэдэг бага мөнгө биш. Энэ хэмжээгээр урамшуулал олгоно гэж үзвэл, хүйтний дөрвөн сарын хугацаанд нэг фермер дунджаар 24 мянган  литр сүү бэлтгэдэг гэвэл жилд нэг удаа 12 орчим сая төгрөг авна. Энэ мөнгөөрөө малын тэжээлээ бэлтгэхээс эхлээд фермерийн аж ахуйдаа нэмэрлэх, цаашлаад өрхийн үйлдвэрлэлтэй болоход нь дэмжлэг болох сайн талтай.

Гэвч аль 2018 оноос яригдаж эхэлсэн асуудлыг шийдэж, хөрсөн буулгах ганцхан журмыг ХААХҮ-ийн яамныхан боловсруулж чадахгүй суусаар.

Эл байдлаас нь харвал, тэдний мэдлэг хүрэхгүй байна уу, эсвэл Засгийн шийдвэрийг биелүүлэхийг хүсэхгүй байна уу гэж бодохоор. Эс бөгөөс сонгуульд эл мөнгийг зарцуулах гээд ч байгаа юм шиг, эсвэл наана нь зориулалтын бусаар зарцуулчихсан ч юм шиг. Ингэж хардсны учир нь төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг, бүр сонгуулийн процесст ашигласан тохиолдол цөөнгүй удаа гарч байсан болохоор өөрийн эрхгүй ийн хардав.

Хэрвээ эдгээр нь биш юм бол Ч.Улаан сайдыг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч монополь компаниудын атганд орчих вуу гэж хардахад хүргэж байна. Учир нь сүүний урамшуулал олгох шуумтай зэрэгцээд дээрх дөрвөн тэрбум төгрөгийн багагүй хувийг сүү үйлдвэрлэгч компаниуд тоног төхөөрөмжөө сайжруулахад ашиглах зориулалтаар авахыг санаархсан байна гэдэг шуум тухай үед цахимаар нэг цацагдаж байсан юм. Харин төрийн зөв бодлогын ачаар зөвхөн фермерүүд гэдэг дээр тогтсон нь энэ юм.

Эцэст нь хэлэхэд, манай улс Нийт дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрт 166.3 тэрбум төгрөг зарцуулах “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сард баталсан билээ.

2019-2023 оны хооронд хэрэгжих уг хөтөлбөрийн үр дүнд

  • Хот суурин газрын хүн амын сүүний хангамжийн улирлын хамаарлыг үе шаттай бууруулж, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын ашиглалтыг 35 хувиар нэмэгдүүлнэ
  • Эрчимжсэн аж ахуйд өсгөн үржүүлэх үхрийн тоог хоёр дахин, нэгж малаас авах сүү, махны гарцыг 20 хувь, үйлдвэрийн аргаар боловсруулах сүү, махны хэмжээг 30 хувиар тус тус өсгөнө
  • Шингэн сүүний импортыг тэглэж, хуурай сүүний импортыг 30 хувь, бусад сүүн бүтээгдэхүүний импортыг 15 хувиар тус тус бууруулна

зэргээр сүүний бэлтгэх, үйлдвэрлэх салбарт олон эерэг үр дүн, өөрчлөлт гарна гэж үзжээ. Гэвч хөтөлбөр батлагдаж, дөрвөн тэрбум төгрөгийн урамшуулал олгох чимээ дуулдсанаас хойш бүтэн жил гаруй өнгөрлөө. Малчид шилний цаанаас чихэр долоосоор ирэх сонгуультай золгох нь. Эндээс л урамшуулал олгохгүй байх санаархал хэнд байна вэ.

Салбар яамныхан ганцхан журам баталчих мэдлэг боловсролгүй юү, эсвэл салбарын сайд монополь үйлдвэрүүдийн атганд орчих вуу гэж асуухад хүрч байна.

Тэднийг ийн мунгинаж суух зуур фермерүүд зовлогоо зовоож саасан хэдэн литр сүүгээ сүүний компаниудад бага үнээр худалдаж, эцэстээ арилжааны банкны зээлээр шархаа нөхөж, зарим нь дампуурлаа зарлаж байна. Тэд төрөөс дэмжинэ гэсэн үгэнд итгэж энэ салбарт хөл тавьсан. Эцэстээ наашаа ч цаашаа ч үгүй болчихлоо. Ийм байдал удвал сүү бэлтгэж нийлүүлдэг фермерүүд зайгаа тавих нь лавтай. Эхнээсээ ч дампуурлаа зарлах нь зарлаад, замын голоос буцах нь буцаж байна. Эцэстээ Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүнээ гаднаас импортлогч улс болж түмний шившиг болох вий. Даанч дээ, 60 сая малтай Монгол Улс шүү дээ. Тиймээс л эрчимжсэн мал аж ахуйг дэмжинэ гэж бүхэл бүтэн 166.3 тэрбум төгрөг зарцуулахаар болсон юм бол ажлаа хийхийг ХХААХҮЯ-ныханд хандаж хэлье.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.88.46)
    Залуу хүмүүс фөрм байгуулан их гарч байна энэ хүмүүсийг сайн дэмжих хэрэгтэй байна
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    8 цаг 16 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    8 цаг 41 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    8 цаг 42 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    9 цаг 46 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    10 цаг 24 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    10 цаг 40 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    11 цаг 1 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    11 цаг 4 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    12 цаг 5 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    12 цаг 15 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    13 цаг 9 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    13 цаг 12 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    13 цаг 28 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    14 цаг 12 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    15 цаг 0 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    15 цаг 15 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    15 цаг 56 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    16 цаг 20 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    16 цаг 23 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    16 цаг 29 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК