Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэбат нэг бол 2-8 жилийн ял авна, эс бөгөөс төр, түмнийхээ төлөө дахин зүтгэнэ

2020-7-02
0
ЖИРГЭХ

Төрийн хууль цааз хэн байхаас үл хамаарч адил тэгш үйлчлэх учиртай. Гэвч цагийн эрхэнд эл зарчим, эл ёс суртахуун албан тушаал, эрх мэдэлтэнд үйлчлэх нөлөө буурсаар нохойд барьдаг мод төдийхнөөр үнэлэгдэх болж.

Тиймдээ ч авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хэрэгт холбогдсон төрийн томчуудад холбогдох хэрэг нэг бол хөөн хэлэлцэх хугацаагаар хаагддаг, эс бөгөөс албан тушаалын далбаан дор хуулийн хараанаас мултарсаар иржээ. Энэ ч зарчмаар аавын хаалга таталгүй, алдар нэр, эд хөрөнгөндөө туйлж амьдарч буй нь олон.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль өмнөх долоон удаагийн сонгуулиас онцлогтой гэхэд дэндүү онцлогтой сонгууль болсон. Иргэдийн мэдэж буйчлан зургаан нэр дэвшигчийг цагдан хорьсон. Тэдэн дундаас нэг нь Их хуралд сонгогдсон боловч УИХ-ын гишүүний тангарагаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй цагдан хориход саатуулагдсан хэвээр байна.

Ийн улстөрчид болоод иргэдийн дунд талцал үүсгээд буй хэргийн эзэн хэнгэргийн дохиур бол Сэлэнгээс номер нэгээр тодорч гарч ирсэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат.

Цагтаа Улсын Ерөнхий сайдаар томилогдож, төр түшилцэж явсан ч авлига, ашиг сонирхлын зөрчилтэй гэх хэрэгт холбогдсоноор яллагдагчаар татагдсан. Яллагдагчаар татагдсан ч Их хуралд нэр дэвшиж, бүр ялалт байгуулсан. Ийм л Сэлэнгэ нутгийн жаатай хүү.

Өнөөдөр түүний гэм бурууг хэлэлцэх шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Эл процессоос урьтаж, түүний ээж Сэлэнгээс ирж Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах гэж энэ сарын 1-ний өдөр буюу өчигдөр бүтэн өдөржин Төрийн ордон дахь өрөөнийх нь үүдийг сахисан.

Гэсэн ч Төрийн тэргүүний ажлыг цаг зав, ачааллаас болж уулзалтыг өнөөдөр 09.00 цаг хүртэл хойшлуулсан юм. Хэдий өрөвдүүлэх тактик мэт харагдах ч эх хүн болсон хойно үрийнхээ төлөө сэтгэл зовниж, шаналж суугаа нь ойлгомжтой.

Тиймдээ ч яг энэ мөчид Ж.Эрдэнэбатын ээж Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж байна. Тэдний сэдэв нь Ж.Эрдэнэбат, улс төрийн бохир тоглоом.

Гэм буруугийн шүүх хурлаас урьтаж, Төрийн тэргүүнтэй уулзах болсон нь шүүх процесст ямар нэг байдлаар нөлөөлөхгүй гэж найдая.

Гэвч УИХ-ын анхдугаар чуулганыг нээж, Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ “УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр үнэмлэхээ гардан авсан нэр дэвшигчийг шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорьсон атал Сонгуулийн ерөнхий хороо ямар ч тайлбар хийсэнгүй. Тиймээс СЕХ-ны удирдлагууд нэн даруй огцрохыг шаардаж байна” гэж хатуухан хэлсэн үг нь Ж.Эрдэнэбат гишүүнийг чиглэсэн үг байхыг үгүйсгэхгүй.

Ялангуяа нэр дэвшигчдийг цагдан хорьсны цаад эзэн нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг гэх хардлага багагүй явсан ийм нөхцөлд чуулганы индэр дээрээс ийн мэдэгдсэн нь үүнийг батлах мэт.

Ж.Эрдэнэбатын ээж Ерөнхийлөгчтэй уулзахдаа чухам юу гэж ярьсан, юу хэлсэн нь тодорхойгүй. Өргөн цар хүрээгээр нь харвал, хүүгээ суллахыг гуйсан нь тодорхой.

Тун удахгүй шүүх хурал эхэлнэ. Шүүгч нарыг Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг. Энэ утгаараа шүүх засаглалын атгадаг гэж хэлж болно. Магад энэ ч үүднээс Ж.Эрдэнэбатын ээж Ерөнхийлөгчийн зүг горьдлого тээж ирсэн байхыг үгүйсгэхгүй.

Аль нь ч бай, хууль бол хууль. Хуулийнхан хуулиа биелүүлж ажилласан гэж мэдэгдсэн. Бүр тодруулбал, Ж.Эрдэнэбатыг 2019 оны сүүлчээр прокуророос яллагдагчаар татсан. Яллагдагчаар татагдсан прокурорын тогтоолтойгоо танилцахгүй болохоор нь албадан ирүүлэх шүүхийн захирамж гаргуулсан. Ингээд шүүх хуралдааныг товлох хооронд сонгуулийн сурталчилгаа таарчихсан. Шүүхээс ийм утгатай тайлбар өгсөн, үүнийг нь ч хуулийн үндэслэлтэй процесс гэж нэр бүхий хуульчид өгүүлсэн.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Уг хуулийн зүйлчлэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг бөгөөд ял шийтгэлийн хувьд нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Эндээс үзвэл, Ж.Эрдэнэбатын гэм буруу нотлогдвол багадаа хоёр жилийн хорих ял, эс бөгөөс 10-40 сая төгрөгөөр торгуулах магадлалтай юм.

Гэхдээ түүнд өөр боломж бий. Энэ нь шүүхээс хэргийг прокурорт буцаах. Ингэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдвал хэрэг хаагдах буюу хэрэгсэхгүй болох боломжтой юм. Харин прокурорт буцаах шүүхийн шийдвэрийг прокуророос эсэргүүцвэл процесс дахиад үргэлжилнэ гэсэн үг. Гэхдээ ийм боломж тун хомс.

Учир нь Ж.Эрдэнэбат нэгэнтээ УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тангараг өргөх эсэх нь цаг хугацааны асуудал. Ийм байхад түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зоригтой аавын хүү байх нь юу л бол. Учир нь өмнөх парламентын түүхэнд ЖДҮ-чин нэр зүүсэн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан УЕП асан Л.Энх-Амгалан суудлаа тавьж өгөхөд хүрч байв. Энэ ч утгаараа УЕП Б.Жаргалсайхан ийм хуумгай зүйл хийх нь юу л бол.
 

Ямартай ч хэдхэн цагийн дараа шүүх хурал эхэллээ.

Дээр хэлсэнчлэн төрийн хууль цааз хэн байхаас үл хамаарч адил тэгш үйлчлэх ёстой. Энэ ч утгаараа Ж.Эрдэнэбат гишүүн гэм буруутай бол хариуцлагаа хүлээх нь зүйн хэрэг. Харин гэмгүй бол УИХ-ын гишүүний тангарагаа өргөж, төр, түмнийхээ төлөө зүтгэх нь зүйн хэрэг биз ээ. Гагцхүү мөрөөрөө, хуулиа бариад ажиллаж буй хуулийн байгууллагын алба хаагчид улс төрийн бохир тоглоомын золиос болж ашиглагдах вий гэхээс эмээнэм.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (192.82.74.61)
    Шүүх нэг хүний хувийн өмч мэт л санагдаж бна. Ингэж болохгүй. УИХ с хяналттай томилдог болмоор бна. Өөрийн талын хүнээ хэн ч сонгоно. Маш өндөр шалгууртай болохгүй бол
    2020 оны 07 сарын 05 | Хариулах
  • А цэвэлмаа (192.82.70.88)
    Монгол наадмаа хийх нь зөвөө харин Ж Эрдэнэбат гэмтэй юм бишүү албан тушаалын хариуцлагыг өндөржүүлмээр бн. Ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлсэн нь хуулиар батлагдвал ерөнхийлөгч битгий хэл бурхан гуйсан бүү сулла
    2020 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.40.118)
    Сэлэнгэд гэ мин цэргийн үлдээсэн эрлииз их бна даа
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.47.26)
    Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх эхнэрийн дүү Б.Отгонбаатар буюу нөгөө Ц.Элбэгдоржийн найз хар Отгоо чинь хамсаатан нь байна шүү дээ.
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (64.119.17.222)
    Монголд эрх мэдэл албан тугаалтай мөнгөтэй нэг нь хэрэг хийсэн хэрнээ ямарч шийтгэл ноогдуулдаггүй нь үнэхээр шударга бус. Тэгш бмаар бна. Энэний гишүүнээр сонгогдсон блаа гээд яаадгийн. Буруу зүйл хийсэн бол харицлагаа хүлээх хэрэгтэй.
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Unshihch (31.164.60.21)
    Aluurchin elbegdorj gazriin naimaachin enhbold geh 2 aluurchin hulgaichiin bogsiig doloogch togloomon tavium Mongolchuudaas urvaj Hyzyygyi aluurchin elbegdorjid yilchilsen hulgaich erdenebat shorondoo yalaa edel. Erdenebat hulgaich aluurchin elbegdorjid erdenet yildveriig huvidaa avah gadaad ezedteigee hamtarch tom tom tolgoi orduudiig huvidaa avahad ni tusalj gardan ajillasan Ene hulgaich shorondoo daldar
    2020 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (79.163.240.17)
    Hulgaich gishuuniig haraad ard tumen hamtran azillah humuus yaz huleez avah vee HULGAICH shorond baih jostoi
    2020 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.46.121)
    8 жилийн ялы нь өгөөд нэгмөсөн явуул
    2020 оны 07 сарын 02 | Хариулах
  • Үнэн (66.181.161.52)
    Ж.Эрдэнэбат улс төрийн золиос болж бна.Түүнд хүчээр ял тулгаж, өрсөлдөгчөө ямар ч хамаагүй аргаар улс төрөөс холдуулж дураараа дургихаар зэхэж бна.Ингэх нь хэнд ашигтай хэнд хортой вэ.Ятгах тусам нягтал
    2020 оны 07 сарын 02 | Хариулах
  • Иргэн. (66.181.189.69)
    Эрдэнэбат буруутай бол ,ял шийтгэл өгч болно. Тийм юм болохын урьд нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь "түдгэлзүүлэх" саналаа УЕ Прокурор УИХ-д оруулах ,УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж УИХ-ын нэгдсэн чуулганд оруулан хэлэлцүүлж шийдвэр гаргуулах хуулийн заалттай.Үүнийг зөрчсөнд л иргэд сонгогч дургүйцээд байгаа юм.Мөн нэр дэвшигчийг саатуулах бол СЕ Хорооноос зөвшөөрөл авах учиртай.Гэтэл эдгээрийн алийг ч хийгээгүй,нэр дэвшүүлсэн.Сонгуулиар Эрдэнэбат хоригдсон ч иргэдийн саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Хуулийн дагуу яваагүй,ард иргэдээр тоглоом хийж тохуурхаж байгаад дургүйцэж байна.Түүнээс Эрдэнэбат буруутай байсан юм бол өмнө нь юу хийж байсан юм.УИХ-д оруулаад татуулаад ,бурууг нь нотлоод шоронд хийж байхгүй юу хүлээсэн юм бэ.Энэ улс яагаад байна.Цаг цагийн Ерөнхий Сайд нар шоронд.Энхсайхан,Энхбаяр ,Баяр,Сайханбилэг,Эрдэнэбат. гээд.Шоронд оруулахгүй хянаад цагдаад байж чаддаггүй ТӨР үү.Шоронд орох гэж Ерөнхий Сайд хийдэг хэрэг үү? Засгийн Газрын шийдврийг ШҮҮХ хянаад шоронд хийдэг тогтолцоо ч ямар байдаг юм.бүү мэд.
    2020 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.123.59)
    Эхлээд гишүүдийн дархан эрх гэдэг хуулиа Үгүй бол ? хууль зөрчиж баривчилсан хуулийнхнийг юу гэж үзэх юм
    2020 оны 07 сарын 02 | Хариулах
  • иргэн (49.0.156.21)
    Эрдэнэбатад хариуцлага тооцож чадахгүй бол Монгол мянган хуультай байгаад хэрэггүй. Хууль ч хэрэггүй хууль үйлдвэрлэж суудаг УИХ ч хэрэггүй. Хүй нэгдлийн журмаар амьдрах хэрэгтэй
    2020 оны 07 сарын 02 | Хариулах
    • зочин
      Чи хүн хэлмэгдүүлэх санаатай юу Хууль зөрчиж баривчилсан Сонгогчдын эрхэнд халдсан сонгуульд нөлөөлөхийг оролдсон нь зөв юм уу Шүүгчид яагаад хуулиа өөрсдөө зориуд зөрчихөд хүрэв Бусдын нөлөөнд автсан гэмээр үндэслэл ажиглагдаад байна шүү дээ Ийм хүмүүс шудрага шийдвэр гаргаж чадах уу Манай ардчилагчид анх шудрага үнэний төлөө гэж гарч ирсэн Одоо хэлмэгдүүлэгчид гүтгэгчид болсон юм биш биз
      2020 оны 07 сарын 02
  • Зочин (66.181.185.27)
    гэм буруутай бол УИХ-ын гишүүн байх нь ямар хамаатай билээ, жирийн иргэнтэй эрх үүрэг хариуцлага адил тэгш бх ёстой бусуу. УИХ-ын гишүүдийн дархан эрх гэдгийг авч хаях ёстой, тэгж байж энэ нийгэм цэвэршинэ
    2020 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.107.101)
    Ж.ЭРДЭНЭБАТ ГЭХ ӨМХИЙГ ХУЖАГ ЯЛЛА..
    2020 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    3 цаг 11 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 36 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    3 цаг 38 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 41 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    5 цаг 19 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    5 цаг 35 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    5 цаг 56 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    5 цаг 59 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    7 цаг 0 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    7 цаг 10 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    8 цаг 4 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    8 цаг 7 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    8 цаг 23 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    9 цаг 8 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    9 цаг 55 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    10 цаг 10 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    10 цаг 51 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    11 цаг 15 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    11 цаг 18 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    11 цаг 24 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК