Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Мөнхцэцэг: Сурагчдад хичээлээс гадуур гадаад хэлний давтлага өгдөг байх боломжийг төр бүрдүүлэх ёстой

2020-9-29
0
ЖИРГЭХ

Боловсролын багц хууль УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй. Үүнтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээс тодрууллаа.


-Үндэсний боловсролын тогтолцооны өмнөх хэлэлцүүлгээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гадаад хэлний мэдлэгээр хэлэлцсэн. Төрийн өмчийн сургуулийн сурагчдын гадаад хэлний түвшин ямар байна вэ?

-2020 оны байдлаар ерөнхий боловсролын сургуулиудын ЭЕШ-ын онооны дүнд анализ хийж үзэхэд төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудын төгсөгчдийн онооны зөрүү хамгийн их ялгаатай байгаа нь англи хэл байсан. Тухайлбал, хувийн хэвшлийн сургууль төгсөгчдийн англи хэлний оноо төрийн өмчийн сургуулийн төгсөгчдөөс гурав дахин өндөр байна. Энэ нь төрийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль дахь сургалтын хүртээмж, чанарыг шууд харуулж байгаа юм. Тиймээс уг асуудлаар мэргэжлийн хүмүүстэй нь бодлогын түвшинд хэлэлцсэн.

-Гол асуудал нь юун байна вэ?

-Төрийн хэвшлийн сургуулиудад гол тулгарч байгаа асуудал нь анги танхимын хүрэлцээ буюу нэг ангид суралцах сурагчид их байна. Тухайлбал, гадаад хэлний хичээлийн онцлогоос хамааруулан хэлийг бүлэг, түвшингээр ялгаатай зааж байж тухайн хичээл үр дүнтэй болно. Гэтэл нэг ангид дунджаар 40-50 хүүхэд сурч байна. 2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчит сургуулиудад 80 гаруй бүлэг 41-78 хүүхэдтэй хичээллэжээ. Энэ тохиолдолд гадаад хэлийг үр дүнтэй заах боломжгүй шүү дээ.

-Сургалтын чанарыг сайжруулахын тулд юу хийх шаардлагатай вэ?

-Багшийн цалин, үнэлэмж маш доогуур байна. Тухайн багшийн заах арга, чадварыг үнэлэхийн тулд сурагчдын онооны ялгаатай байдал, түвшинг тогтоох асуудлыг хөндөж байсан. Төрийн өмчийн сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах, тэгш бус хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс бодлогын өөрчлөлтийг хийх ёстой. Хэлэлцүүлэг дараагийн удаад байгалийн шинжлэх ухааны хичээлийн хүрээнд мөн багшийн хөгжүүлэх, боловсролын салбарын санхүүжилт зэрэг тулгамдаж байгаа олон асуудлыг ярилцана.

-Багшийн ур чадвараас хамааран цалин, үнэлэмжийг ялгамжтай олгох санал гарч байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Багшийн цалинг ялгамжтай олгодог байх нь зөв үү?

-Засгийн газрын 2020-2024 оны хөтөлбөрт чадварлаг багш гэсэн хөтөлбөр оруулсан. Хөтөлбөрийн гол зорилго нь багшийн ажлын үнэлэмжийг боловсронгуй болгох, бодитоор үнэлэх, багш давхар хөгжих боломжийг бий болгох зэрэг асуудлыг тусгасан. Өмнөх хэлэлцүүлгээр яригдсан гадаад хэлний хичээлийн хувьд онцлогтой. Намар сурагч орж ирэхдээ хэлний түвшин нь А1 түвшинд байя гэж бодёъ. Хичээлийн жилийн төгсгөлд А2, В1 үнэлгээ рүү орсон уу, үгүй юу. Түвшин нь хэр ахиж байна. Үүнээс улбаалаад багшийн цалин үнэлэмжийг ялгаатай тогтоох санал багш нар дэвшүүлж байсан. Үүнийг авч үзэх шаардлагатай. Боловсролын салбарт ч үүнийг тооцож, хөдөлмөрийн бүтээмжийг нь ялгаатай үнэлэх ёстой. Үүнтэй адилхан мэдээлэл зүй, биеийн тамирын багш зэрэг багш бүрийн салбарын онцлогоос хамааран ачаалал нь өөр өөр байдаг.

Хувийн сургуульд суралцагчийн англи хэлний мэдлэг өндөр байгаа нь хичээлээс гадуур давтлага өгдөгтэй холбоотой. Нэмэлт сургалт авах боломжтой байдаг юм. Энэ боломжийг төрийн өмчийн сургуулиудад бий болгох шаардлагатай байна.

-Англи хэлийг хоёр дахь хэл болгох асуудал яригдаж байсан. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ? 

-Монгол хэл, үндэсний соёл, өв уламжлал монгол төр, үндэсний соёлын дархлаа байх ёстой. Тиймээс монголын боловсролын бүхий л хууль төрийн албаны хуульд монгол хэлээр албан хэргээ хөтлөн явуулна гэж заасан. Англи хэлийг хоёр дагч хэлээр үздэг дэлхийн олон орон байдаг. Монгол Улсад англи хэлийг хоёр дагч гадаад хэл гэдгээр бүхий л боловсролын байгууллагууд өмнө нь зааж зааж явсан учраас боловсролын зөрчилдөх асуудал байхгүй гэж үзэж байна. Дэлхий нийтээр үндэстэн, соёлын хооронд хүчтэй даяаршил явж байна. Тиймээс англи хэлийг хоёр дагч гадаад хэл гэдгээр заагаад явж байгаа боловч ямагт үндэсний эх хэлээ хамт авч явах ёстой.

-Багш бэлтгэдэг сургуульд хамгийн чадварлаг төгсөгч элсэх ёстой. Тэр хэмжээгээр тухайн сургуулийн босго оноо, ажлын байран дээр гараад цалин, үнэлэмж нь өндөр байх ёстой ч манай улсад тийм байж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Энэ талаар төрийн ямар бодлого зохицуулалтууд тусгаж байна вэ. Боловсролын тогтолцоогоо сайжруулахын тулд багш бэлтгэдэг төрийн их, дээд сургуульдаа мөн анхаарах шаардлагатай байх?

-Сайн багшийг бэлтгэх нь Монгол Улсын төрийн өмчийн сургуулийн гол бодлого. Тиймээс сүүлийн 10 гаруй жил МУБИС-д ЭЕШ нь 700-аас дээш оноо авсан төгсөгчийг 100 хувь төрийн зардлаар сургаж байгаа. Энэ оюутнууд сурж байх явцдаа шилдэг байж чадвал дадлага хийж байгаа сургууль нь урилгаар авч ажиллуулдаг. Харамсалтай нь өндөр оноотой сайн төгсөгч хувийн сургууль руу очсон байдаг. Өөрөөр хэлбэл, цалин хангамжийн асуудлаас хамааран төрийн өмчийн сургуульд ажиллах боломжгүй болсон байдаг. Сайн багшийг ажиллуулахын тулд багшийн ахуй хангамж, үнэлгээ, шинээр төгсөгчдийг орон байраар хангах асуудлыг тухайн орон нутгийн Засаг дарга, Тамгын газартай гэрээгээр шийдүүлж байх хэрэгтэй байна. Хөдөө орон нутагт гэхэд гадаад хэл, мэдээлэл зүйн багш нарын орон тоо дутагдалтай байдаг. Тухайн шинээр төгсөж байгаа багш нар нэгээс хоёр ажил ажиллаад төв рүү шилжээд явчихдаг. Тиймээс шаардлагатай салбарууддаа багшийг тусгайлсан нэмэлт хангамж, гэрээгээр ажилуулах шаардлагатай гэж үзэж байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • х (66.181.161.78)
    кембрижээр явбал хэл л сайн сурхаас ерөнхий эрдэм унана шүү гадаадад сурч байгаа хүүхдүүд л лав тийм юм билээ
    2020 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.46.42)
    морин шүдээ нуусаар маш амархан үрчлээтэж эмгэн болох дүр зураг харагдаж бн
    2020 оны 09 сарын 29 | Хариулах
    • Сэтгэцийн эмгэгэтэй мэдрэл гар хүний үрчийсэн үү яасан бна чамд хамаа юу, аягүй бол жижигхэн юмтай, мууран тарихтай гар бгаа даа хааха
      2020 оны 09 сарын 29
  • Зочин (59.153.115.199)
    Kembrij gej tegsn bus baidal bii bolgoj bsnaas l deer bolob uu, er ni tegeed hiih ajlaa neg l onohgui baih snig, gaduur angli helnii surgaltiin tob zondoo l bgaa snuu dee, harin eronhii bolobsroliig une tolborgui olgoh toriin uurgee l cnanartai bieluuleh heregtei bh daa,
    2020 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.194.9)
    Мэдээж 60 сурагчтай ангид хичээл заах, 25 сурагчтай ангид хичээл заах 2 тэнгэр газар шиг ялгаатай. Багш маш их ядарна, бас ажлын үр дүн муу. Тийм болохоор ижил цалинтай байсан ч цөөн хүүхэдтэй анги, сургуулийг л сонгоно шүү дээ
    2020 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.98.182)
    Хувийн болон улсын сургуулийн гадаад хэлний заах арга барил, багшийн хүртээмж маш ялгаатай. Үүнээсээ болоод суралцагчдын хэлний мэдлэгийн түвшин зөрүүтэй байдаг. Иймээс энэ зөрүүтэй түвшинг арилгах, сурах орчинг таатай болгож хүүхдийн сурах эрхийг ижил олгох шаардлагатай байна. Мөнхцэцэг гишүүний хөндөж байгаа асуудлыг дэмжиж байна.
    2020 оны 09 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    58 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 24 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    1 цаг 25 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 28 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    3 цаг 6 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    3 цаг 22 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    3 цаг 43 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    3 цаг 46 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    4 цаг 47 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    4 цаг 57 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    5 цаг 51 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    5 цаг 54 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    6 цаг 11 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    6 цаг 55 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    7 цаг 42 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    7 цаг 57 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    8 цаг 38 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    9 цаг 2 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    9 цаг 5 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    9 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК