Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Ганхуяг: Зарим албан газрыг нэгтгэчихвэл төрийн албан хаагчдын давхардал арилж, төсөв хэмнэгдэнэ

2020-10-19
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа. 


-Оюутолгойд Рио-Тинтогийн удирдлагууд яллагдагчаар татагдсан талаар мэдээлэл явж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эрх зүйн ялгааны л асуудал бий. Манай улс татвар авна гээд заачихсан. Татварыг зөвшилцдөггүй. Рио Тинтогийн хувьд зөвшилцье гэсэн санал тавьсан юм байна лээ.

Түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барьсан байгаа. Ингэхдээ Монголд хөрөнгө оруулалт хийсэн байгаа аж ахуйн нэгж тухайлбал, Рио тинто зэрэг компаниудйн хүндрэлийг хэрхэн багасгах, хоёрдугаарт, дотоодын аж ахуйн нэгж гадаадад IPO хийх, бүртгэлтэй болох. Өөрөөр хэлбэл, монголын аж ахуйн нэгж гаднаас шууд хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх, гадаад худалдынхаа бодлогыг сайжруулах чиглэлээр ажиллана. Хойд хөршөөс 1.3 тэрбум ам.долларын импорт хийдэг хэрнээ буцаагаад 100 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолдог. Тиймээс бараа бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадвар, худалдаагаа ашигтай болгох бодлогод төвлөрч ажиллана.

-Засгийн газартай хэлэлцээр хийх гэж байгаа энэ нөхцөлд хэлэлцээрийн процесс удаашрах болов уу?

-Маргаан эцэслэгдэж байж шийдэгдэх байх. Шүүхээс татвар өгнө, өгөхгүй гэсэн шийдвэр гарах байх.

-2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газраас өргөн баригдсан төсөв дээр татвар хураалтаа сайжруулах, эрүүл мэнд, боловсрол зэрэг хүнээ хөгжүүлэх чиглэл рүү төсөв илүү сууж байна.

Шүүмжлэлтэй хандах зүйл нь нэг биш гурван төсөвтэй болчихсон мэт харахдахаар байна. Учир нь төрийн өмчит компаниудын засаглал шилэн биш учраас тусдаа төсөвтэй юм шиг харагдаад байдаг. Төрийн өмчийн компаниудын хөрөнгө оруулалтын хэмжээ их. Дээр нь нэмээд зээл авчихдаг. Уг нь зарчмын хувьд Их Хурлаар батлуулах ёстой дур мэдэн зээл аваад байна. Энэ асуудлыг нэг тийш нь шийдэх ёстой. Тухайлбал, төмөр замаа оптик гэрээгээр барааныхаа мөнгийг урьдчилж аваад төмөр замынхаа ажлыг санхүүжүүлж байна. Хоёр асуудал байна. Тухайлбал, мөнгөө урьдчилаад авчихаар нөгөө талдаа тодорхой хэмжээний үнийн хөнгөлөлт үзүүлдэг. Үнийн хөнгөлөлт нь зохистой хэмжээнд байна уу гэдэг нь нэгдүгээр асуудал. Саяхан авсан мэдээллээр 47-52 ам.доллараар нүүрсээ зарж байна. Гэтэл тийм чанарын нүүрсний зах зээлийн үнэлгээ нь 75-76 ам.доллар байна. Дээр нь 2021 оны төсөвт нүүрсээ 75 ам.доллараар зарахаар тусгасан. Энэ нь нөгөө оптик буюу урьдчилж мөнгөө авч байгаагийн төлөөсөөр зах зээлийн үнээс багаар худалдаж байна. Хоёрдугаарт, төмөр замаа дуусгахад дахин 1 тэрбум ам.доллар хэрэгтэй. Үүний тулд зээл авна. Зээлээ хэдий хугацаанд төлөх, нөхцөл нь тодорхой бус байдал үүсээд байна. Улсын төсвийн хэдэн хувийг эзлэх билээ. Эдгээрийг бодож үзэх ёстой.

-Төрийн өмчийн компаниуд үр ашиггүй ажиллаад байгаа учраас зарим гишүүд цаашид байх шаардлагатай эсэх талаар хэлэлцэх ёстой гэсэн саналтай байсан. Ер нь төрийн өмчийн компани гэж байх шаардлагатай юу?

-Төрийн өмчийн компани байх зайлшгүй шаардлагатай. Бүх л улсад байдаг. Гэхдээ аль аль салбарт байх эсэхийг шийдэх ёстой. Дээр нь засаглалаа шийдэх шаардлагатай. Төрийн өмчийн компаниудын хуулийг шинэчлэхээс өөр аргагүй. Нэг компанийн захирал, ТУЗ-ын хэдэн нөхөр 3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдээд яваад байж болохгүй.

-Ирэх оны төсөвт нүүрсний экспортыг өөдрөгөөр харсан талаар эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байна?

-Нүүрсний орлого өөдрөг байхаар харагдах нь харагдаж байгаа. Гэхдээ Эрдэнэс тавантолгой компани 47-52 ам.доллараар нэг тэрбум ам.долларын гэрээ хийх гэж байна. Ирэх жил өндөр үнэтэй зарах нүүрсээ өнөөдөр 47-52 ам.доллараар гэрээлээд зарчихвал ирэх онд нүүрснээс өгөөж хүртэхгүй л гэсэн үг. Ийм нөхцөл байдал үүссэн.

-УИХ Засгийн газраас оруулж ирсэн төсвийн зарлагыг нэмэгдүүлж болохгүй. Харин бууруулж болно. Төсвийн алдагдлыг бууруулах ямар боломж байна вэ?

-Төсвийн зардлыг бууруулах хэд хэдэн боломж байна. Тухайлбал, төрийн албан хаагчдыг давхардлыг бууруулах боломж бий болж байна. Хоёрдугаарт, миний бодлоор Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар нарыг нэгтгэчихмээр байгаа юм. Нэг ажлыг хоёр том агентлаг хийдэг. Компаниудаас татвар авдаг. Нэг ажил хийхийн тулд нийгмийн даатгал дээр 1400 гаруй хүн, татвар дээр 1800 орчим хүн ажиллаж байна. Ийм давхардал бий. Хоёул утасдаж компаниудаа дарамтална, битүүмжилнэ. Гэтэл татварын балансан дээр ганцхан багана нэмэхэд аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалтай холбоотой асуудлаа тайлагнах боломжтой. Цалингийн сангаар нь бодоод үзвэл жилд 20 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой.

-Яг хэд орчмоор бууруулах боломжтой байна вэ?

-Бид хэмнэлт хийж болох бүхий л зүйлийг харж байна. Хоёрдугаарт мөнгөний бодлоготой уялдуулж бууруулах талаас нь харж байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Zochin (192.82.77.45)
    Asuultaa oilgoogui yumu eswel medehgui bna uu hha. Rio darga narig yallagdahcaar tatsan chin sahl uur asuudal yum shig bhin
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.31.105)
    Зи Орос бeлорусаас элдэв бараа хүнс татахаа яаралтай зогсоогоочээ жолооч нар нь халдвартай гараад монголд эмчлүүлээд байгаа биздээ Баглаа боодлоос вирус илэрч байна гэнэ
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Zochin (66.181.170.73)
    Zuv n' zuv. Gekhdee ekhleed kheregtei khereggyi khurungu oruulalt, yalanguya erunkhiilugch, erunkhii saidiin nutagt khuvaarilagdaj bgaa tusviin asuud;iig khasakh tukhai yarisan bol ilyy ach kholbogdoltoi baikh bailaa.
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (192.82.68.155)
    ЭНЭ ОЛОН тӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИУДАА ЦӨӨЛӨӨЧЭЭЬ ДЭЭР НЬ ЭНЭ ОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДЭЭ ӨГДӨГ ГАЗАР ХЭЛТЭС АЛБАН ТУШААЛТНУУДАА ЦӨӨЛӨӨЧЭЭ. ИРГЭД ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БИШ БАЯЛАГ БҮТЭЭГЧ БОЛОХЫН ТӨЛӨӨ УРАЛДДАГ БАЙЖ ГЭМЭЭН НЬ УЛС ХӨГЖИНӨӨ.
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • DB (202.72.243.212)
    zov zov zov
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • irgen (202.179.25.168)
    ene arai bishee
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Irgen. (70.181.124.42)
    Iim utsan tenegyydiig turiin tyshee geed songoj baidag my ch uujuuhan ard olon shyy.ard olnoo songuuli uguh surgaltand suralcah heregtei yum bishyy
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • лхам........... (103.212.116.204)
    Хүний ам харахгүй ярих л хэрэгтэй.Бор төлөг шиг суугаад яана. 2 том газрыг нэг болгох нь зөв.1400 хүн орлогогүй болох нь гээд асуудал гарна.
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.171.34)
    mal ymaa. medehgyi bol yadahdaa huuli ynsh
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Мэдээ уншигч (202.21.127.165)
    "... хүн дуугүй байхдаа сүртэй" гэж. Мэдээ унших гэхээр л энэ нэг нөхөр гараад ирэх юм. Салбар бүрээр ярина. Мэдэхгүй ч юм гэж байхгүй.
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.91.115.51)
    Олон улсын гэрээ эрх зүй гэж юм мэдэхгүй дур зоргоороо ярих хүүхэд бна аа . Статус нь шал өөр 2 байгууллага мэдлэгтэй чадвартай байж дуугараач
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Болд (64.119.21.253)
    Энэ санаа бол зов торийн алба хэтэрхий данхар байгаа шуу
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын хөрөнгийн биржээр алтанд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн (ETF) арилжаалагдаж эхэллээ
    7 цаг 38 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр болох “Halftime show”-нд Шакира, Модонна, BTS хамтлагууд дуулна
    8 цаг 51 мин
  • Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    9 цаг 16 мин
  • Монголын цахим спортын шинэ соёлын давалгаа PGL Astana 2026 тэмцээнийг дайлаар мордсон нь
    9 цаг 18 мин
  • Элсэлтийн шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-нд дуусна
    9 цаг 42 мин
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 8 хоног үлдлээ
    10 цаг 36 мин
  • Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
    11 цаг 51 мин
  • Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
    12 цаг 36 мин
  • “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал болно
    12 цаг 39 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    13 цаг 21 мин
  • Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
    13 цаг 21 мин
  • Филиппиний Сенатын ордонд буун дуу гарч, улс төрийн нөхцөл байдал хурцдав
    13 цаг 27 мин
  • УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа
    14 цаг 36 мин
  • “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнөөдөр 42 нас хүрлээ
    14 цаг 50 мин
  • Энэтхэгт “тарвасны үхэл” нэрээр алдаршсан гэр бүлийн нууцлаг хэрэг тайлагдаагүй хэвээр байна
    14 цаг 58 мин
  • Ж.Энхбаяр: Засгийн газар бүх шатандаа хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа
    15 цаг 3 мин
  • “Төрийн банк” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    15 цаг 12 мин
  • АНУ 2026 оны ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдэд тавьсан визийн өндөр барьцааны шаардлагаа цуцаллаа
    15 цаг 22 мин
  • Аялал жуулчлалын ОНЦЛОХ зургаан бүс нутаг
    15 цаг 26 мин
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
    15 цаг 35 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК