Боловсролын яамны албан ёсны хуудсанд үг үсгийн алдаатай нийтлэл орохыг, "ажиллаа" гэж бичдэг хүн одоо ч байдгийг үзлээ.
Төрд ажиллагчид зөв бичгийн дүрэм, найруулга зүйн алдаа зэрэгтээ эмзэг ханддаггүй юм уу.
"Цахимд яаж бичсэн ч яадаг юм" гэсэн ойлголт Боловсролын яамныханд байдаг юм биш биз дээ. Өөрсдөө хариуцлагатай, өөрсдөө манлайлдаг, өөрсдөө үгээ зөв бичдэг болчхоод "иргэдийн боловсрол"-д санаа тавь. Эхлээд тухайн яамныхан боловсролдоо анхаармаар юм байна.
М.Гал