Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Энхтүвшин: Малчид өөрсдөө татвартай болохыг хүсэж байна

2020-10-26
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингээс зарим зүйлийг тодрууллаа.


-Төсвийн алдагдлыг 2.1 их наядын алдагдалтай оруулж ирсэн. Урьдчилсан тооцооллоор 2024 он хүртэл төсвийн алдагдлыг 10 их наяд гаруй төгрөг байхаар тооцоо гарч. Гишүүд төсвийн алдагдлыг бууруулах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Тийм. Гэхдээ энэ удаагийн төсөв орлого нэмэгдүүлсэн өөдрөгөөр харсан төсөв. Учир нь Гашуунсухайт- Тавантолгой чиглэлийн төмөр зам ашиглалтад орно. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орно. Тэгэхээр ганц автомашин нүүрс тээвэрлэх биш төмөр замаар нүүрс тээвэрлэх бололцоотой болж байна. Дээр нь Эрээн хотоор дамжуулан нүүрс тээвэрлэх, босоо тэнхлэгээр холбогдож байгаа учраас ОХУ болон европын орнууд руу тээвэрлэх боломжттой болж байгаа юм. Тиймээс орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг тэлсэн нь зөв гэж харж байна. Дэлхий нийтэд дэгдсэн коронавирустэй холбогдуулан бүх зүйлээ агшаагаад сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн салбартаа оруулах хөрөнгө оруулалтаа багасгаас улс орон хөгжихгүй шүү дээ.

-Танай аймагт хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр туссан бэ?

-Дорноговь аймгийн хувьд өөр. Өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг онцлогтой. Энэ удаад улсын төвлөрсөн төсвөөс дөрвөн объект 2021 онд эхлүүлнэ. Бусад объектыг орон нутгийн орлогыг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэгийнхээ засвар, дотуур байр, зам талбайн асуудлаа шийднэ.

-Төмөр зам ашиглалтад орсноор өдөрт хэчнээн цуваа гарах боломжтой гэж харж байна вэ?

-Төмөр зам тавьсан нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх гэж л тавьж байгаа гол зорилготой шүү дээ. Өдөрт 1500 машин гарч байгаа. Тэгвэл төмөр замын ажил дууссанаар өдөрт 12, 13 цуваа гарах боломжтой. Өөрөөр хэлбэл, 720 вагон урагшаа гарах боломжтой болно гэсэн үг. Энэ хэмжээгээр нүүрсний экспорт нэмэгдэхээс гадна төмөр зам олон жил хэрэглэгдэнэ. Эко, байгаль орчинд ээлтэй. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам гэхэд ирэх оны нэг, хоёрдугаар сард ашиглалтад орох гэж байна. Үүгээр нүүрс тээвэрлэгдэж Эрээн хот руу гарна. Урд хөршийн эдийн засгийн өсөлт 4.3 хувьд хүрсэн байна лээ. Тиймээс манай улсын эдийн засаг нэмэгдэх байх гэж өөдрөгөөр харж байна.

-Ирэх оны эдийн засгийг ОУВС-аас 6.4 хувийн өсөлттэй байна гэж урьдчилан тооцож байгаа юм байна лээ. Манай улс бол арай өөдрөгөөр харж байгаа. Таныхаар энэ хэмжээнд хүрнэ гэж тооцож байна уу?

-Тийм. Нүүрсний экспорт нэмэгдэхтэй холбогдуулан эдийн засгийн өсөлт сайжрах болов уу гэж харж байна.

-УИХ дээр 1 тэрбум ам.долларын зээлийн асуудал яригдаж байгаа юм уу. Экспортоп гаргах нүүрснийхээ мөнгийг урьдчилж авахаар ярьж байгаа. Дэлхийн зах зээлийн бага мөнгөөр арилжаалснаар нүүрснээс ямар ч ашиг гарахгүй гэж зарим гишүүд ярьсан?

-Мэдэхгүй байна. Гэхдээ хямралын үед эдийн засгаа тэлэх нв хамгийн зөв арга. Хямралын үед харин ч төмөр зам, авто зам зэрэг дотооддоо бүтээн байгуулалтаа нэмэгдүүлэх ёстой гэж боддог. Ингэж байж олон аж ахуйн нэгж ажил, орлоготой байна.

-Малын хөлийн татвар тогтоох асуудал яригдаж байгаа. Та хувь гишүүнийхээ хувьд татвар тогтоох шаардлагатай гэж үзэж байна уу. Юу гэж харж байгаа вэ?

-Татвар тогтоох нь зөв. Дорноговь аймаг гэхэд говийн газар. Малын хөлийн татвартай байх ёстой. Малчид өөрсдөө татвартай болохыг хүсэж байгаа.

-Нэг ижил татвартай байх нь зөв үү, эсвэл ялгамжтай тогтоох нь зөв үү?

-Ялгамжтай тогтоох нь зөв. Тухайлбал, газар тариалан, говийн бүс, хангайн бүс, талын бүсэд өөр өөр тогтоох ёстой. Малын хөлийн татварын УИХ гэхээс илүү аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ нь иргэдээсээ санал авч, хэлэлцүүлэг явуулж өөрсдөө тогтоох хэрэгтэй. Харин татвараас орж ирсэн орлогоор бэлчээрийнхээ ус хангамж, үйлдвэр угсааг нь сайжруулах зэрэг дээр тухайн ИТХ өөрсдөө захиран зарцуулах нь зүйтэй. Ер нь бол сум, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэж ярьдаг. Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэж байгаа бол татвар тогтоох, хураах, захиран зарцуулах эрхийг нь өөрсдөд нь өгөх ёстой.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • irgen (66.181.161.86)
    uildver gene u
    2020 оны 10 сарын 27 | Хариулах
  • магадлалын онолоор шүү (192.82.75.227)
    Малчид хэдийгээр боловсрол багатай ч биднээс татвар аваад өгөөч ,атвартай болгоод өгөөч гэх тэнэг малчин арай л баййхгүй ээ
    2020 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.195.93)
    Малын үүлдэр угсаа гэж бичнэ, сэтгүүлч ээ
    2020 оны 10 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын хөрөнгийн биржээр алтанд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн (ETF) арилжаалагдаж эхэллээ
    6 цаг 29 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр болох “Halftime show”-нд Шакира, Модонна, BTS хамтлагууд дуулна
    7 цаг 43 мин
  • Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    8 цаг 8 мин
  • Монголын цахим спортын шинэ соёлын давалгаа PGL Astana 2026 тэмцээнийг дайлаар мордсон нь
    8 цаг 10 мин
  • Элсэлтийн шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-нд дуусна
    8 цаг 33 мин
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 8 хоног үлдлээ
    9 цаг 28 мин
  • Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
    10 цаг 43 мин
  • Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
    11 цаг 27 мин
  • “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 31 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    12 цаг 12 мин
  • Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
    12 цаг 13 мин
  • Филиппиний Сенатын ордонд буун дуу гарч, улс төрийн нөхцөл байдал хурцдав
    12 цаг 19 мин
  • УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа
    13 цаг 28 мин
  • “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнөөдөр 42 нас хүрлээ
    13 цаг 41 мин
  • Энэтхэгт “тарвасны үхэл” нэрээр алдаршсан гэр бүлийн нууцлаг хэрэг тайлагдаагүй хэвээр байна
    13 цаг 50 мин
  • Ж.Энхбаяр: Засгийн газар бүх шатандаа хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа
    13 цаг 54 мин
  • “Төрийн банк” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    14 цаг 3 мин
  • АНУ 2026 оны ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдэд тавьсан визийн өндөр барьцааны шаардлагаа цуцаллаа
    14 цаг 13 мин
  • Аялал жуулчлалын ОНЦЛОХ зургаан бүс нутаг
    14 цаг 18 мин
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
    14 цаг 26 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК