ХХБ өнгөрсөн хугацаанд Хуримтлалтай Монгол аянаараа дамжуулан ДОЛООН харилцагчдаа байр бэлэглэж, 20 гаруй харилцагчаа гадаадад аялуулж, 2000 гаруй харилцагчаа урамшуулсан байна. Тэгвэл өнөөдөр /2025.05.14/ Хуримтлалтай Монгол -2025 урамшуулалт хөтөлбөрийн ДӨРӨВДҮГЭЭР сарын азтай 50 харилцагч шагналаа гардан авлаа.
Түүнчлэн Худалдаа хөгжлийн банк ХЯЛБАР ХУРИМТЛАЛ ҮЙЛЧИЛГЭЭ-нийхээ нэг төрөл болох ХАРИУЛТАА ХАДГАЛЪЯ цэсэндээ ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖ-ҮРЖДЭГ САР урамшуулалт хөтөлбөр зарлаад байна.
Урамшуулалд хамрагдахын тулд иргэд та бүхэн TDB online апп-ын Хялбар хуримтлал цэсээс Хариултаа хадгалъя үйлчилгээг 1,000 – 5,000 хүртэл хүссэн дүнгээрээ сонгож, ХҮҮХДИЙНХЭЭ ХАДГАЛАМЖИЙГ холбоорой. Урамшууллын хугацаанд цуглуулсан нийт дүн 25,000₮ хүрвэл банк таны хуримтлалд нэмж 25,000₮-ийн урамшуулал нэг удаа олгох юм.
ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖ – ҮРЖДЭГ САР урамшуулалт хөтөлбөр нь 2025.05.15 – 06.01 дуустал үргэлжилнэ. Иргэд та бүхэн хараахан хадгаламжаа үүсгэж амжаагүй бол ХХБ-ны онлайн банкаар болон ХХБ-ны өөрт ойр салбарт хандан хуримтлалаа үүсгээрэй. Мөн ХХБ-ны харилцагч биш байсан ч TDB online апп-г татаж аваад, харилцагчаар бүртгүүлэн, урамшуулалт хөтөлбөрт оролцоорой.
Ингээд хуримтлалыг дадал болгож, азтан болсон нийт харилцагчдаа ахин баяр хүргэе.
ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК