Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Цэдэвсүрэн сайд журам нэрээр ардын хүүхдийг "мөлжиж", хувийн сургуулийг “тэжээх” нь

2021-1-14
0
ЖИРГЭХ

Коронавирусний цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа нь хамгийн их тасалдаж, хоцрогдож буй нь боловсролын салбар гэдэгтэй маргах хүн ховор биз. 2019-2020 оны хичээлийн жилд сурагчид хоёрхон улирал хичээллээд “амралт”-ын горимд шилжсэн.

Салбар яам нь теле хичээлийг цахимаар зааж байгаа ч үр дүн нь төдийлөн хангалттай биш байгаа. Үүнийг ч хэлэх хүн олон. Ямар сайндаа л бяцхан сурагч “Дэмий теле хичээл үзэж, цаг үрж байхын оронд ядаж гурил зуураад сурч байя” гэж үнэнийг цөөн үгээр “өчих” билээ.

Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрхээ эдэлж буй хүүхдүүдийн хувьд ямар нэгэн төлбөр мөнгөний асуудал гарахгүй учраас нэг талдаа сэтгэл амар суугаа.

Харин хувийн сургуулийг сонгон суралцдаг сурагчдын хувьд танхимын хичээлд суралцаагүй атлаа төлбөрийг бүрэн төлж байгаа нь учир дутагдалтай, асуудал болоод байгаа юм.

Тодотговол, өнгөрсөн жил ганцхан улирал танхимын хичээлд суралцсан сурагчдаас тухайн сургууль бүтэн жилийн төлбөр нэхэж, авсан байдаг. Ингэхдээ сургуулийн захиргаа нь “Эцэг эхтэй хийсэн гэрээ” гэх зүйлээр сүрдүүлж, БШУЯ-наас “Сургууль төлбөрийн асуудлыг дотооддоо зохицуул. Хэрэв сурагчдад онлайнаар хичээл заасан бол төлбөрийг авахыг зөвшөөрсөн” гэх тайлбар. Энэ нь сургуулийн захиргаанд өгөөш болсон нь дамжиггүй. Тэд онлайнаар ганц нэгэн цаг хичээл заасан болчихоод “Бид хичээл зааж, үйл ажиллагаагаа явуулсан учраас төлбөрөө бүтэн авна” хэмээсэн байдаг. Энэ асуудал сургууль, багш нарын дарамт шахалтаас эмээсэн эцэг эхийн амыг “тагласан”.

Тэгвэл дээрх асуудал 2020-2021 оны хичээлийн жилд ч мөн адил давтагдах нь. Хувийн цэцэрлэг, сургуулийн төлбөрийг буцаах эсэх журмыг ойрын хугацаанд боловсруулж, хэрэгжүүлж эхлэх талаар БШУ-ны Сайд Л.Цэдэвсүрэн өчигдөр мэдээлсэн. Тэрбээр "Хувийн сургуулийн төлбөртэй холбоотой асуудал хичээлийн жил эхлээд л яригдсан. Засгийн газраас үүнийг журамлахыг үүрэг болгосон. Зарим цэцэрлэг, сургуулиуд төлбөрөө буцаасан бол зарим нь хөнгөлөлт өгч, ирэх жилд нь шилжүүлсэн байсан. Энэ долоо хоногтоо журмаа батлах ба тус журамд төлбөрийг ямар тохиолдолд буцааж эсвэл хөнгөлж, дараагийн хичээлийн жилд шилжүүлэх, ямар үед эцэг эхтэй хийх гэрээг шинэчлэн төлбөрийн уян хатан зохицуулалттай болгох талаар тодорхой тусгасан байх болно" хэмээсэн.

Түүний мэдээлж буйгаар өнгөрсөн жил хувийн сургууль, цэцэрлэг төлбөрөө буцаасан, зарим нь хөнгөлж, дараа жилийнх нь сургалтын төлбөрт шилжүүлсэн гэх. Гэтэл байдал яг хөрсөн дээрээ эсэргээрээ дээр мэдээлсэн шиг л байгаа. Үүнийг Л.Цэдэвсүрэн сайд нэг анхааралдаа авахад илүүдэхгүй биз.

Түүнчлэн БШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн “Энэ хичээлийн жилийн сургалтын төлбөрийг журмаар зохицуулна” гэх сайхан үг хэлжээ. Үнэндээ журам нь хэний талд, хэрхэн гарах уу гэдэг нь ч өнөөдөр олны анхаарлыг татаж буй.

Харин олон нийт “Хувийн сургуулийн дийлэнх нь эрх мэдэл, албан тушаалтнуудын “оролцоотой" хувь эзэмшсэн байдаг. Тиймээс ч сургалтын төлбөрийг зохицуулах журам нь хувийн сургуулийн “талд” гарна байх хэмээж байна. Шуудхан хэлэхэд ч энэ нь үнэний ортой байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “American school of ulaanbaatar” гэх монголын хамгийн өндөр өртөгтэй хувийн сургуульд хувь эзэмшдэг. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Аварга” нэртэй дээд болон дунд сургуультай бол Ерөнхий сайд асан Р.Амаржаргал “Санхүү эдийн засгийн их сургууль”-ийн эзэн. Энэ мэтээр эл тоо хөвөрч өгнө.

Тиймээс ч хувийн сургуулиудын төлбөрийн асуудал сургуулийн талд гараад байна гэх хардлага олон нийтийн дунд хөвөрч буй юм. Л.Цэдэвсүрэн сайд журам нэрээр ардын хүүхдийг "мөлжиж", хувийн сургуулийг  “тэжээх” эсэх нь ирэх долоо хоногт тодорхой болох нь.

Б.Баатар 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (192.82.70.174)
    Өндөр хураамж төлдөг дандаа шуналта хүмүүс улсаас хувьсах зардал авдаг. Бүх их дээд хувийн дунд бага сургууль цэцэрлэгийг болиод хаагаад өгөөч. Аян ядуугийн ялгаа хүүхдүүдийн дунд гаргаж байна. Томчууд ихэнх нь сургуультай хувьдаа Лүндээжанцаж Шихихутаг Бат Эрлэнэ Баянмөнх Аса Давагдорж гээд цуварна даа. Хаагаад өг.
    2021 оны 01 сарын 15 | Хариулах
  • хэхэ (66.181.186.163)
    ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ДОРВИТОЙ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУД ПОПУУДЫН ҮГЭЭР ЯВСААР СӨНӨХ НЬ
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Тиймээ, маш бага төлбөртэй байж чанар нэхээд байгааг ойлгохгүй л байна. Хүн болгон дээд боловсролтой байх шаардлагагүй. Онлайн хичээлийн чанаргүй байна гэж байгаа оюутнууд жилийн чөлөө авч болно ш дээ.
      2021 оны 01 сарын 14
  • зочин (66.181.166.134)
    Луйварчид ардыг хүүхдийн сургалтын төлбөр нэрээр шудах нь тодорхой
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.191.57)
    Лоби гэсэн үг үү. Тэрэнтэй тэрэнгүй төсөв нь тарчиг, олон хүүхэд нэг ангид сурдаг улсын сургуулиудын төсвөөс шомбодох нь уу.
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
  • Иргэн (66.181.190.23)
    хүрэлсүхийн гай
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
  • ard (192.82.68.75)
    Tegeed yu gej malaa chi huuchin kommunist uzleesee salaagui yam uu ugui bol ter hoid solongosdoo ochij amidar mongol undsen huulindaa tur huviin umchiig alagchlahgui geed zaachihsan baidag yam tegeedch uls, huviin surguuliin alind ch ardiin huuhed surch baigaa tsar tahald adilhan nervegdej baigaa tiim bolohoor ardiin huuhdiig alagchlahgui shuu
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (59.153.115.60)
    Ene balai said sav l hiivel jurmaar shidne geh ym. Huuli, Zasgin gazrin shidverig davsan juram gej uy baidag ym. Saidin tushaalaar balai juram gargaj dalduur ym shiideh ni l dee
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Аргагүй ш дээ боловсролын чиглэлээр мэргэшихээгүй, эрх зүйч мэргэжилтэй хүн
      2021 оны 01 сарын 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    12 цаг 19 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    17 цаг 22 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    18 цаг 51 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    18 цаг 59 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    19 цаг 29 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    19 цаг 49 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    20 цаг 4 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    20 цаг 42 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    20 цаг 56 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    21 цаг 8 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    21 цаг 19 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    21 цаг 20 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    21 цаг 23 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    21 цаг 49 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    21 цаг 52 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    21 цаг 52 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    21 цаг 54 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Уржигдар 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК