Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ковид-19-ийн эсрэг вакцин болон Монгол улс

2021-2-18
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Манай улсын хувьд ДЭМБ-ын гэрчилгээ, баталгаатай вакциныг товлолт дархлаажуулалтдаа хэрэглэдэг. Улс орнууд, өөрийн вакциныг тухайн улсынхаа эм, хүнсний агентлагийн хүрээнд баталгаажуулдаг ч манай улс ДЭМБ-ын баталгаатай үйлдвэрээс вакцинаа авч хэрэглэдэг гэдгийг тодотгох ёстой. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Монгол улсын Засгийн газар ДЭМБ-ын төлөөлөл ОХУ-ын эрдэмтэн судлаачидтай вакцины талаар мэдээлэл авч, хамтран судалж байна. Тиймээс гэрчилгээ өгсөн бол аль ч орны вакциныг авахад бэлэн.  

ЭШЛЭЛ 2

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Манай улс вакциныг бүртгэх журмаа түргэвчилсан  байдлаар боловсруулан энэ долоо хоногт баталсан. Үүний дагуу Дархлаажуулалтын Үндэсний хороо, Хүний эмийн зөвлөл өргөтгөсөн хурлаа хийж, дэлхий нийтэд гараад байгаа үндсэн гол 3 вакцин болох “Файзер” болон "АстраЗенека”, “Модерна” үйлдвэрийн вакцинуудыг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн.                                                                           

ЭШЛЭЛ 3

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан: Ковакс хөтөлбөрийн хүрээнд манай улс 20 хувь дээрээ нэмэх нь нийт хүн амын 40 хувь буюу 1.32 сая иргэнийг дархлаажуулах вакцины тунг Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авах яриа хэлэлцээрийг эхлүүлсэн. Үндсэндээ Монгол Улс эхний ээлжид нийт хүний амын 60 хувь буюу 2 сая орчим иргэнээ вакцинжуулахаар төлөвлөж байгаа юм. Хэрэв 1.3 сая хүүхдийг вакцинд хамруулахгүй гэж тооцвол дээрх тоо үлдсэн 2 сая орчим насанд хүрсэн иргэдэд хангалттай хүрэлцэх хэмжээ юм.

ЭШЛЭЛ 4

Шадар сайд асан Я.Содбаатар: ДЭМБ, Европын Комисс болон Францын Засгийн газраас анх санаачлан  дэлхийн улс орнуудад Ковид-19 өвчний эсрэг вакциныг тэгш хүртээх зорилгоор хэрэгжүүлж буй Ковакс хөтөлбөрийн эхний шатанд түгээх вакцины дийлэнх нь буюу 336 сая нь Астразенека компанийн вакцин байгаа бол ердөө 1.2 сая нь Файзер компанийн вакцин байна. Харин Астразенекагийн вакцины дийлэнх нь буюу 240 сая нь хөгжиж буй орнуудын зах зээлд зориулж, Энэтхэгт үйлдвэрлэсэн вакцин байгаа юм.  

ЭШЛЭЛ 5

Манай улсын хувьд уг хөтөлбөрийн хүрээнд Файзер компанийн вакциныг хүлээн авах 18 улсын тоонд багтаж эхний ээлжинд Файзер вакцинаас 25,740 тунг, АстраЗенека вакцинаас 163,200 тунг буюу нийтдээ 188,940 (276, 000) тун вакцин хүлээн авахаар төлөвлөгөөнд тусгагджээ. Энэ хоёр вакцин нь нэг хүнд хоёр тунг хийж байж дархлаа тогтоох заалттай тул оны эхний хагаст хүлээн авах вакцин 94,470 хүнийг хамруулахад хүрэлцээтэй гэсэн үг юм.

ЭШЛЭЛ 6

Хүн амынхаа үлдсэн 40 хувийг манай улс өөрсдийн санхүү төсөв, худалдан авалтын зарчмаар вакцинжуулахаар зохицуулна. Бүх зардал төсөв Сангийн яаманд батлагдаж шийдэгдсэн. Дийлэнх вакцин 18-аас дээш насны хүнд хийх зөвлөмжтэй байгаа учир хоёр сая хүнийг вакцинжуулна. Одоо бол худалдан авалт, тээвэрлэлтийн асуудал яригдаж байна.

ЭШЛЭЛ 7

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээ хийж эхэлсэн. Нийт 411 мянган өрхөөс  авах шинжилгээ дуусмагц буюу энэ сарын 23-ны өдрөөс иргэдээ үе шаттай вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байна.

ЭШЛЭЛ 8

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Дэлхийн Банкны Mонгол Улсад Ковид-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төслийн хүрээнд 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилт, Сангийн яамнаас 226 тэрбум төгрөг хуваарилсан.

ЭШЛЭЛ 9

Сангийн сайд Б.Жавхлан: Монгол улсад "заавал хийх", "нөхөн", "нэмэлт" болон "сайн дурын" гэсэнвакцинжуулалт 4 хэлбэр байдаг. Коронавирусээс сэргийлэх вакцин "заавал” хийх вакцинд орохгүй. “Монгол улсын Дархлаажуулалтын тухай хуульд зааснаар иргэдийг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулдаг.

ЭШЛЭЛ 10

Аймаг, дүүрэгт вакциныг хадгалах, түгээх зохицуулалт журмаар явагдана. Хамгийн гол нь вакциныг тээвэрлэхдээ цагдаагийн байгууллагын хамгаалалтад явуулна. Эрүүл мэндийн байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэнд вакциныг хүлээлгэж өгнө. Улсын хэмжээнд дархлаажуулалтын 548 гаруй нэгжээр дамжуулж вакцинжуулахаас гадна зай талбай томтой сургууль, цэцэрлэгийн заалыг ашиглаж вакцинаа хийнэ. Мөн хүрч ажиллах боломжгүй газарт явуулын баг ажиллуулна”.

ЭШЛЭЛ 11

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Манай улс вакцин хүлээж авсан даруйдаа вакцинжуулалтыг эхлүүлснээр халдвараас сэргийлэх ажилд үр дүн гарна гэж үзэж байна. Иргэд зай барих, халуунаа үзүүлэх, эмчийн үзлэг хийлгэх зэрэг маш нарийн дарааллын дагуу вакцин хийлгэх эсэх нь тодорхой болно. Вакцин тарьсны дараа хариу урвалыг эхний 15-30 минут ажиглалтад байлгах шаардлагатай. Тиймээс нэг өрөөнд хэдэн хүн оруулах, зай барих, ажиллаж буй хүний нөөц, байр савны хүрэлцээ зэрэг асуудлууд бий. Урьдчилсан тооцоогоор дархлаажуулалтын нэг цэг өдөртөө хамгийн багадаа  50-80 хүнд вакцин хийхээр төлөвлөсөн.

ЭШЛЭЛ 12

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Вакцин бүр өөрийн хэрэглэх заавартай ирдэг учир бид зааврын дагуу хийнэ. Тухайн хүн халуунгүй, үзлэгээр эрүүл, тухайн үедээ халдварт өвчин буюу цочмог халдвар өвчнөөр өвдөөгүй байх зэрэг шалгуурыг эмч үзэж байгаад вакцинд хамруулах эсэх зөвшөөрөл өгнө.

ЭШЛЭЛ 13

АстраЗенека", "Файзер"-ийн вакциныг эмийн болоод бусад эмийн төрлийн бүтээгдэхүүнээс харшлын суурьтай хүмүүст хариу урвал өгөх магадлал байна гэж үзэж байгаа.  "АстраЗенека", "Файзер" вакциныг жирэмсэн эхчүүдэд тарих судалгаа хангалттай биш байгаа учраас эхний ээлжид жирэмсэн эхчүүдэд хийхгүй. Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүнд  гурван сарын дараа вакцин хийх, мөн нэг тунгаар дархлаажуулахыг зөвлөмж болгож байгааг дагана.  

ЭШЛЭЛ 14

ДЭМБ-ын шинжээчдийн баг коронавирусийн халдварт хэн хамгийн их өртөж байна вэ гэдгээс хамаарч, вакцинд хамрагдах зорилтот бүлгийг тодорхойлсон. Тухайн улс орон бүр зорилтот бүлгээ өөрийн улс орныхоо халдварын нөхцөл байдалтай уялдуулан эрэмбэлнэ. Манай улсын хувьд коронавирусийн тусламж, үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд тэргүүн эгнээнд вакцинд хамрагдаж өөрсдийгөө хамгаалахаар эрэмбэлсэн.

ЭШЛЭЛ 15

Эмнэлгийн ажилчид халдвар авахаас сэргийлснээр иргэдэд тусламж үйлчилгээг хэвийн үзүүлэх боломжтой болно. Дараагийн ээлжинд цар тахалтай тэмцэж байгаа бусад салбарын алба хаагчдыг урьдчилан сэргийлэх зорилгоор хийнэ. Мөн халдварт өртөж байгаа эрсдэлт бүлгийг насаар нь ангилж хамруулна. Вакцины дараа илрэх урвалууд гэж байдаг. Ямар ч вакциныг тарьсны дараа тухайн хэсэгт өвдөх улайх шинж илэрдэг. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч халуурах, хариу урвал үзүүлэх, жихүүдэс хүрэх шинжүүд илэрдэг. Энэ урвалуудыг тандаж, тухайн хүн өөрийгөө сайтар ажиглаж, хүндрэл болгохгүй байх нь чухал. Коронавирусийн вакцинд хамрагдагсад 18-аас дээш насныхан байх учраас биед ямар өөрчлөлт гарч байгааг мэдэх боломжтой. Тиймээс хариу урвалуудыг байнга тандан судална. Хариу урвалаас гадна ямар нэгэн хүндрэлүүд үүсвэл хариу арга хэмжээг цаг алдалгүй авч, сэргийлэх эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэсэн.

ЭШЛЭЛ 16

Монгол улс АстраЗенека, Модерна, Файзер гэсэн гурван вакциныг бүртгэж авч, иргэдээ вакцинжуулахаар төлөвлөөд байна.

ЭШЛЭЛ 17

Файзер- Нийт зургаан улсын 43,5 мянга гаруй хүнийг хамруулж судалгаа хийсэн тус вакциныг Америкийн эмийн үйлдвэрийн томоохон компани болох “Pfizer” болон Германы “BioNTech” компаниуд хамтран гарган авсан. ДЭМБ-аас өнгөрсөн 2020 оны сүүлийн өдөр буюу 12 дугаар сарын 31-нд Файзерийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакцин хэмээн баталгаажуулжээ. Гурав дахь шатны эмнэлзүйн туршилтуудын үр дүнд үндэслэн Файзер вакцин нь коронавирусийн халдвараас 90 хувийн үр дүнтэй хамгаалах чадвартай гэгдээд буй. Цельсийн -75 градуст хадгалах ёстой учир тээвэрлэхэд хүнд байх бололтой.  Файзер вакцины 30 микрограмм хэмжээтэй хоёр тунг 21 хоногийн зайтай тарина. 16-гаас дээш насныханд хийх заалттай бөгөөд энэ онд 2 тэрбум тунг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. 

ЭШЛЭЛ 18

Их Британийн Оксфордын их сургууль, Шведийн AstraZeneca компанийн хамтран гаргасан АстраЗенека вакцины боловсруулалт 2020 оны нэгдүгээр сард эхэлж дөрөвдүгээр сар гэхэд хүн дээр туршсан.  Оксфордын эрдэмтэд COVID-19-ийн вакциныг 10 сарын дотор буюу маш хурдан гаргаж авсан. Нийт 20 мянга гаруй сайн дурынхныг хамруулсан уг вакцин нь хүмүүст халдварын шинж тэмдэг илрэхээс 70 хувь хамгаалдаг болохыг эмнэлзүйн олон удаагийн туршилтын дүн харуулаад буй. АстраЗенека вакциныг олноор үйлдвэрлэж болох төдийгүй цельсийн 2-8 градуст хадгалах боломжтой. Цар тахлын үед ашиг харж үнэ нэмэхгүй гэж AstraZeneca компани амласан учир нь үнэ нь; харьцангуй хямд байгаа юм. Вакцины хоёр тунг 4-12 долоо хоногийн зайтай тарина. 18 болон түүнээс дээш насныханд хийхийг зөвшөөрнө. 2021 онд 3 тэрбум тун вакциныг  Энэтхэг улсад үйлдвэрлэхээр төлөвлөсөн.

ЭШЛЭЛ 19

АНУ-ын биотехнологийн Moderna компанийн боловсруулсан шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг mRNA-1273 буюу Модерна вакцины гуравдугаар шатны клиникийн туршилтад 30 мянган хүн оролцсон.  Эхний 95 хүнд хийсэн ажиглалтын үр дүнд таван хүн Ковид-19-ийн халдвар авсан. Тиймээс вакцины хамгаалах чадварыг 94.5 хувьтай гэж дүгнэжээ. Уг вакциныг цельсийн -20 хэмд буюу гэрийн хөлдөөгчтэй ижил хэмд хадгалах боломжтой. Вакцины нэг тунг 32-37 ам.доллараар үнэлсэн ч захиалгын хэмжээнээс хамааран үнэ буулгах хэлэлцээр хийнэ гэдгийг компанийн зүгээс мэдээлсэн. 100 микрогамм хэмжээтэй хоёр тунг 28 хоногийн зайтайгаар 18 болон түүнээс дээш насныханд хийхийг зөвшөөрнө. 2021 онд 1 тэрбум тунг үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байна. 

ЭШЛЭЛ 20

Үнийн хувьд Модерна вакцины нэг тун 25 ам.доллар буюу хоёр тун нийлээд 50 ам.доллар гэк тооцвол манай улс 2 сая иргэнээ энэхүү вакцинаар дархлаажуулахын тулд 100 сая ам.долларыг төсвөөс гаргах шаардлагатай. Энэ нь Монгол Улсын ДНБ-ийн 0.21 хувьтай тэнцэнэ.

ЭШЛЭЛ 21

Харин 2 сая иргэнд зориулж “BNT162b2” буюу Файзер вакциныг худалдан авахад төсвөөс 38.6 сая ам.доллар, АстраЗенека вакциныг худалдан авахад 7.9 сая ам.доллар, Спутник-V вакциныг авахад 15.6 сая ам.доллар тус тус шаардагдах юм. Товчхондоо Монгол Улс хүн амынхаа 60 хувийг Ковид-19-ийн эсрэг вакцин хамруулахын тулд 7.9-99 сая ам.доллар зарцуулна гэсэн бүдүүн бараг тооцоо байна.

ЭШЛЭЛ 22

Монгол Улс хангалттай хэмжээний вакцины тунг хүлээн авах хүртэл нэлээд урт дарааллын ард зогсох шаардлагатай. Учир нь хөрөнгө оруулалтын “CITI” банкны тооцоолсноор АНУ, Их Британи, Канад, Япон болон Европын холбооны хөгжингүй орнууд дэлхийн хэмжээнд амжилттай яваа туршилтын вакцинуудын нийт урьдчилсан захиалгын 85 хувийг худалдан авч, баталгаажуулсан. Үүгээр ч зогсохгүй Австрали улс нийт хүн амынхаа 267 хувь, Европын холбоо 246 хувь, Израиль 110 хувь, Мексик, Индонез тус бүр 83 хувьд ногдох вакцины тунг баталгаажуулах зэрэг ажилд төвлөрөөд байгаа учир манай улс 2 дахь ээлжийн вакцинтайгаа золгоход чамлахааргүй хугацаа шаардагдах бололтой.

ЭШЛЭЛ 23

Одоогийн байдлаар дэлхийн 78 улсад 176 сая тун вакцин хийгдсэн гэсэн тооцоо байна. Өдөрт дэлхийн дээр зургаан сая хүн коронавирусийн вакцин хийлгэж байгаагаас Изриаль улс хүний амынхаа 74 хувийг вакцинжуулсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Вакцин хийж байгаа улс орнуудад коронавирусийн өвчлөлийн нөхцөл байдал 17-22 хувиар буурсан нь хүн амаа вакцинжуулж, дархлаа тогтоосноор тухайн иргэнээ халдвараас сэргийлээд зогсохгүй, хүн амынхаа дунд халдварыг хязгаарлаж, зогсоох боломжтой болж буйн илрэл юм.

ЭШЛЭЛ 24

Хамгийн эхний тунг хийлгэж, иргэддээ уриална. Хоёрдугаар эмнэлэг, Төрийн тусгай алба гээд олон хүн Ерөнхий сайдын аюулгүй байдлыг хянадаг системтэй юм билээ, үүнийг саяхан би ойлгосон. Тийм учраас Ерөнхий сайд хийлгэнэ гэдэг нь бусад хүнд асуудалгүй, манай эрүүл мэндийн систем мэдээж 100 хувь баталгаа өгч байж хийлгэнэ. 

image

Дэлхий нийтийг хамарч, хүн төрөлхтнийг түгшээгээд буй Ковид-19 цар тахлын эсрэг вакцинууд амжилттай туршигдаж эмнэлзүйн өндөр үр дүн үзүүлж эхлээд байна. Олон улс иргэдээ тус цар тахлын эсрэг вакцинжуулалтанд хамруулж эхэлсэн бол манай улсын хувьд ирэх долоо хоногоос эхний ээлжийн вакцинаа хүлээн авч, иргэдээ хамруулахаар болсон. Монгол улсын Засгийн газраас ямар вакциныг хэрхэн авч байгаа болоод эдгээр вакцинуудын талаар хэн юу гэв?

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • зочин (43.228.129.20)
    Ямарч улс хүн өөрийнхөө эрүүл мэндийг хамгаас түрүүнд анхаардаг учраас ямарч баталгаагүй хүнсний болон эм тариаг ард иргэддээ хэзээч хэрэглэж болохгүй хэрвээ ямар нэг муу зүйл болбол тухайн цаг үед шийдвэр гаргаж байсан этгээдүүд шууд хүлээнэ хэрэг хэзээч хуучирдаггүй,хариуцлагатай байх хэрэгтэй Баталгаагүй вакцинийг хэрэглэх хэрэглэхгүй байх нь тухайн орны ард иргэдийн шийдэх асуудал,байх ёстой ,ямар нэг дарамт шахалт үзүүлэх нь гэмт хэрэг болно.
    2021 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (64.119.23.249)
    ХААНАХЫН ВАКЦИН ХИЙЛГЭХ ТАЛААР ОДОО ЗАХИАЛГА БҮРТГЭЛЭЭ АВЧ ХИЙЖ ЭХЛЭЭЧЭЭ ЦАХИМ БҮРТГЭЛЭЭ ЭХЛҮҮЛЭЭД СУДАЛГААГАА ХИЙЖ БАЙСАН ДЭЭР ШҮҮ ДЭЭ ЗЭРЭГЦЭЭД ОРООД ИРВЭЛ БОГИНО ХУГАЦААНД ХИЙГЭЭД ДУУСГАВАЛ ИРСЭНИЙ ДАРАА ХАДГАЛАНА ГЭДЭГ ХЭЦҮҮ БАЙНА БАЙХДАА БҮРТГЭЛЭЭ ЭХЛҮҮЛ ЭЭ.
    2021 оны 02 сарын 22 | Хариулах
    • ДҮҮРЭГ ХОРООН ДЭЭР НЬ СУДАЛГААГАА АВААРАЙ ЯАРАЛТАЙ
      2021 оны 02 сарын 22
  • Зочин (31.165.212.34)
    Mongol tor gadnii gart oroo yu ????? yagaad oros vakzin orosuud ogie geed baihad odoo boltol avahgui jil garan bolj bna??!! Astrazeneka baruunii ornuud zogsooson tyr, angliin vakzin shyydee baruund emch nar hiilgehees tatgalzsan...ta nar zaaval ersdeltei ynetei vakzin avah geed baigaa chin yamar uchirtai um be ???? Baruunii ornuud bygd oros vakzin zahilasan....oorsdiin muu vakzinaa mongol metiin archaagui tortei ornuudad ogch bna, Latin amerikiin ornuudiin tor ni ilyy uhaantai uchraas horsh amerikaas avahgui orosiin vakzin avaad boon bayar bolj bna .. bod bod irgedee
    2021 оны 02 сарын 20 | Хариулах
  • иргэн (64.119.21.233)
    Орос вакцин спутник авбаас цаана нь америк европын холбооны улсуудын Оростоо э/з гадаад бодлогоор хавчих үйл явдал манайд ч цаагуураа явагдаж байна гэж харагдаад байна.Орос вакцин авахад бидэнд ххамгийн ойрхон тэгээд ч вакцин 90% дээш дархалаа тогтоох чадвартай гэж буй .Орос вакциныг захиалагч улсуудын тоо нэмэгдэж байгаа г манай улс төрчид мэдхийн дээдээр мэдэж байгаа.Энэ вакциныг хийлгэх хүний тоо Монголд олон байх гэдэгт би итгэж бна.
    2021 оны 02 сарын 20 | Хариулах
  • Иргэн (202.9.46.217)
    Заавал -70 градуст тээвэрлэх, хадгалах. зориулалттай вакцин авахын тулд 300- аад сая төгрөгөөр хадгалах сав худалдаж авахаар боллоо гэсэн үү, хажууханд Оросод хэвийн хөргөгчинд хадгалах боломжтой, илүү баталгаатай вакцин хямдхан өгнө гээд байгаа бишүү, иргэдээрээ сонголт хийлгэнэ гээд байсан яасан бэ, Оросын спутникVвакциныг хийлгэмээр байна
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • Яаралтай оросын вакциныг оруул!!! (188.62.227.194)
    Оросын вакцин Астра Зеникагаас хамаагүй дээр байхад яагаад оросын вакциныг оруулахгүй байгаа юм бэ? Яаралтай оросын вакциныг оруул!!!
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • zochin (202.179.24.17)
    tegeed Orosiin vaccine baichgui umuu???
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    57 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    1 цаг 19 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    1 цаг 35 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    2 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    2 цаг 42 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    2 цаг 48 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    4 цаг 20 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    4 цаг 22 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    4 цаг 53 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    5 цаг 7 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    5 цаг 29 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    5 цаг 32 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    5 цаг 52 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    6 цаг 4 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    6 цаг 13 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    6 цаг 18 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    6 цаг 30 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    6 цаг 36 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    19 цаг 7 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    19 цаг 13 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК