Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бат-Эрдэнэ: “Хүчит шонхор” үйл ажиллагааны зөвшөөрөлгүй, бүх жин хэмжүүр тохирлын гэрчилгээгүй байсан

2021-4-20
0
ЖИРГЭХ

ШӨХТГ-ын дарга Бат-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.


-ШӨХТГ-аас “Хүчит шонхор” захад хяналт шалгалт оруулснаар зохиомол хомсдол үүсгэдэг, үгсэн хуйвалддаг гэдгийг тогтоочихсон. Ямар зөрчлүүд илэрсэн талаар мэдээлэл өгөөч?

-Монгол Улсад цар тахал дэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл өдгөө  тав дахь  удаагаа хөл хорио тогтоогоод байна. Энэ хугацаанд бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхгүй, зохиомол хомсдол үүсгэхгүй, өсгөхгүй байхад ШӨХТГ анхаарч, ажиллаж ирлээ. Гэтэл эх нь хаана байна гэхээр “Хүчит шонхор” бөөний ганц төв дээр байна. 2014 оны зургаадугаар  сарын 14-ны өдөр тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч байсан Э.Бат-Үүл  түгжрэлийг бууруулах зорилгоор “Хүчит шонхор”, “Нарантуул” гэх хоёр захыг үүрийн 05 цагаас онгойх эрх өгсөн байдаг. Гэтэл өнгөрсөн энэ долоон жилийн хугацаанд уламжлал болно гэдэг шиг иргэд тийш л явдаг болсон. Бүх зүйл хэт төвлөрсөн газар зах зээлийн зарчим үйлчлэхээ болино. Тиймдээ ч ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтаар “Хүчит шонхор” захыг давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоочихсон. Үүнийг зах зээлийн байдлаар задлахгүй бол  тэнд үгсэн хуйвалдах, зохиомол хомсдол үүсгэх, үнэ тохирох ийм систем руу орчихсон байгаа. Энэ дагуу хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа. Зөрчлийн хувьд, 2020 оны зургаадугаар сараас хойш үйл ажиллагааны зөвшөөрөлгүй, төвлөрсөн ганц том зах гэхэд бүх жин хэмжүүр тохирлын гэрчилгээгүй явж ирсэн байдаг. Ингээд ярихаар ганц “Хүчит шонхор”-ыг л яриад байна гэдэг. Эх уурхай нь тэнд байгаа болохоор ярихаас аргагүй болж байна л даа.

-Махны үнийг багахан нэмэхэд л энэ нь иргэдийн нуруунд ачаа болж байдаг. Цаашлаад томоохон эзэдтэй худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд танай газрын шаардлагыг хүлээн авахгүй байх тохиолдол бий юү?  

-Үндэсний статистикийн хорооноос гаргасан дүнгээр бол, иргэдийн 29,3 хувь нь ядуу төвшинд оччихсон. Мэдээж, махны үнэд 1000 төгрөг нэмэхээр тухайн гэр бүлд ямар хүндрэл очих вэ. Тиймдээ л энэ бүхэнд зохицуулалт хийх гол үүргийг манай газар хүлээдэг. Нөгөөтэйгүүр, ШӨХТГ маш их мэдээллийг ил гаргаж тавьдаг болсон. Томоохон эзэдтэй сүлжээ дэлгүүр, худалдааны төвтэй холбоотой мэдээллийг ил гаргахгүй бол шалгалтын үйл явцад нөлөөлөх гээд байдаг. Ил гаргачихаар ичдэг юм уу, нэрээ боддог юм уу нөлөөлөл нь бага. Мэдээллээ нээлттэй гаргаж тавиад байгаагийн цаана давхар өөрсдийгөө хамгаалах механизм ажиллаад байна гэсэн үг юм. Томоохон байгууллагууд, тухайлбал, шатахуун, газ, өндөг, махны худалдаа, нийлүүлэлтэд хяналт шалгалтад  заавал иргэний төлөөллөөс хүн оруулдаг. Хэвлэл мэдээллийнхээс ч урьж, оролцуулдаг. Тэгж байж л асуудлыг нийгэмд бодитоор мэдээлдэг гэсэн үг юм.

-ШӨХТГ-аас Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулдаг. Үүнийг байгууллагууд хэр биелүүлдэг вэ?

-2017 оноос хойш Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулдаг болж, заавал прокурорын зөвшөөрөлтэйгөөр процесс өрнөдөг болсон. Манай газраас гаргасан гомдлын  80 орчим хувь нь шүүхэд ялж байдаг. Гэхдээ удаан үргэлжлэх маргаан ч бий.  2020 оны долоодугаар сард И март, Номин худалдааны төвтэй холбоотой торгуулийн маргаан одоог хүртэл үргэлжилсээр байгаа.

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Шударга АРД (192.82.73.79)
    Коронаг дотоддоо алдсан сагсуу сагасан мангар пацааны захыг нэн даруй хаа, наад захын чинь хэрэг байхгүй. Ард түмнээс 30 жил шулсан мөнгө болох нэг тэрбумаар сайд болсон бузартай зах...
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
  • Иргэн (66.181.181.27)
    Тэгш байдлыг хангаж чадахгүй бол танай байгууллага хэрэггүй. Төрийн төмөр нүүрийг хөруулахгүй бол өөх ч биш булчирхай ч биш болно . Шуурхай ажилла. Цаг бол баялаг мөн.
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
  • Амжилт (202.126.88.142)
    Амжилт хүсье, бүх хүнсний зах ижил тэгш байдлыг хангах ёстой
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (124.158.80.245)
    Мэргэжлийн хяналт юу хийж байдаг юм бэ. цалин авдаг энэ байгууллагыг Татан буулгаач.
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
    • Мөнхсайханы өгсөн хахуул хоолой дээр нь тээгэлчихээд юун үг дугарах мантай вэ?ккк
      2021 оны 04 сарын 20
  • Иргэн (103.10.23.131)
    Зөрчил илэрсэн бол арга хэмжээ авч чаддаг байх хэрэгтэй мөнхсайхан бол бяцхан банди биш бсаншүү
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
    • Д.Сарангэрэл
      яг үнэн Мөнхсайханөгсөн хандивт Күүк пологтоод хэнд ч үг хэлж чадахгүй хажуу бөөрөндөө аваад байгаа гэх юм билээ. Хэцүү шүү Бат-Эрдэнээ эхлүүлсэн ажлаа тууштай шантралгүй зүтгээрэй .Амжилт хүсье
      2021 оны 04 сарын 20
  • Зочин (202.55.188.45)
    Ууц өвчүү авахад 3-4 хэл илүү жинэлэсэн байсан
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    20 цаг 12 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    20 цаг 20 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    20 цаг 23 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    20 цаг 26 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    20 цаг 29 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    21 цаг 1 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    21 цаг 4 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    21 цаг 39 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК