
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар өчигдөр /2026.05.22/ Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс Эдийн засгийн байнгын хорооны даргаар Батжаргалын Заяабалыг нэр дэвшүүлснийг тус байнгын хороо дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж ийнхүү хэлэлцүүлжээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабалыг Байнгын хорооны даргаар сонгохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.9 хувь нь дэмжсэн тул түүнийг Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгож, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийг уг үүрэг ажлаас чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцсон байна.

























































