зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Virtuoso Gala Concert-2020/2021” энэ сарын 8-нд болно

2021-12-06
0
ЖИРГЭХ

Гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso Gala Concert-2020/2021” нэгдсэн тоглолт 2021.12.08-нд 19:00 цагт Улсын филармонийн концертын танхимд эхэлнэ.

Virtuoso Academy-аас 18 дахь жилдээ зохион байгуулж буй уг тоглолтод 2020 болон 2021 онд амжилт гаргасан уран бүтээлчдийг урилаа.

2021 онд олон улсын 18 уралдаанд оролцож,  гуравт нь III, гуравт нь II, аравт нь I байр эзэлж, хоёрт нь гран при шагнал хүртсэн Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 5-р ангийн сурагч З.Амин-Эрдэнэ, мөн энэ онд олон улсын 18 уралдаанд оролцож, дийлэнхэд нь тэргүүн байр эзэлж, гран при шагналтан болсон тус сургуулийн 7-р ангийн сурагч О.Нандин нарыг энэ удаагийн гала концертын онцлох өсвөрийн уран бүтээлчээр нэрлэж байна.

Энэ онд олон улсын таван уралдаанд оролцож гуравт нь тэргүүн, хоёрт нь дэд байр эзэлсэн Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Эрдэнэбаяр болон энэ оны есдүгээр сараас эх орондоо, төрөлх сургуульдаа ажиллаж эхэлсэн, Япон улсад олон жил амьдрах хугацаандаа монгол үндэсний лимбэ хөгжмийн дуугаралт, тоглолт, төрөл зүйлийн баяжуулалт,  урлал талд бүтээлчээр ажиллан, уг зэмсгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, одоо ч оруулж буй гоцлол хөгжимчин, багш, судлаач М.Лхагвагэрэл нарыг энэ удаагийн гала концертын онцлох уран бүтээлчээр нэрлэж байна.

Энэ цаг үеийн шилдэг өсвөрийн сонгодог хөгжимчдийн төлөөлөл болон чадварлаг, шалгарсан үндэсний болон сонгодог хөгжимчид дэлхийн суутнууд, алдартнуудын цагийг эзэлсэн сор бүтээлүүдээс болон Монголын хөгжмийн зохиолчдын шилмэл туурвилаас сонордуулах болно.

Эрхэм хүндэт үзэгчдээ урьж байна. Таалан соёрхоно уу.

 

Уран бүтээлчдийн танилцуулга, тоглолтын хөтөлбөр

Үндэсний хөгжимчид

  1. Х.Батням

Баялаг бишгүүрч. Үндэсний урлагийн их театрын хөгжимчин

батням(2018 онд Узбекистан улсын Ташкент хотод болсон олон улсын ардын хөгжимчдийн “NAVRO’Z SADOLARI” уралдаанд хамтлаг хөгжмийн төрөлд “Халх Монгол” хамтлагаар тэргүүн, 2019 онд ОХУ-ын Улаан-Үд хотод болсон ‘Зимняя соната’ олон улсын урлагийн наадам-уралдаанд гоцлол хөгжмийн төрөлд тэргүүн байр эзэлж, Сочи хотод болсон олон улсын шилдэг хөгжимчдийн цугларалтад уригдсан)

А.Пончелли, гобой хөгжимд зориулсан каприччио

(A.Ponchielli – Capriccio for Oboe and Piano)

Төгөлдөр хуурч Э.Номин

(Х.Батням нь Монгол Улсын Гавьяат багш Г.Ширчинбаатарын удирдлага дор Монгол Улсын Консерватори төгссөн юм)

 

2. Э.Цэндсүрэн

Хуучирч. Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, Үндэсний их найрлын концертмейстер.

цэндс(Гавьяат жүжигчин, дэд профессор С.Цэвэлмаагийн нэрэмжит Өсвөрийн хуучирчдын улсын анхдугаар уралдааны тэргүүн, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн улсын II уралдааны дэд тэргүүн, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын нэрэмжит Үндэсний хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдааны III,  ОХУ-ын “Надежда” олон улсын Х уралдааны тэргүүн, 2019 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон “Гуо Еин Бэй” өсвөр, залуучуудын олон улсын хөгжимчдийн уралдааны тэргүүн байрын шагналтан)

Ли Бо Чан, “Хайр ба дайн”. (Li Bo Chang, “Ode to Hero, Ode to love”)

Төгөлдөр хуурч Б.Золзаяа

(Э.Цэндсүрэн Монгол Улсын Консерваторийг хуучир хөгжмийн багш, СТА, БТА П.Мөнгөнцэцэгийн удирдлагад төгссөн. Шанхай хотын Консерватори дахь мэргэжлийн багш нь профессор Ван Ён Дэ (Wang Yong De))

 

3.Б.Эрдэнэбаяр

Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин

FB_IMG_1577725720955(2021 онд БНСУ-ын Сөүл хотод болсон тус улсын Урлаг, соёл, боловсролын сайдын нэрэмжит олон улсын бүжгийн А зэрэглэлийн уралдааны этник төрөлд тэргүүн, мөн онд тус улсын Бусан хотод болсон олон улсын “2021 BIDF The 3rd Korea Dance Grand Prix”  уралдаанд дэд, харин “17th Busan International Dance Festival 2021” уралдаанд тэргүүн, тус улсын Тэгү хотод болсон олон улсын зургаа дахь удаагийн уралдаанд дэд, мөн БНСУ-д болсон “Internatoinal Art Korea Tanz Dance Competition” олон улсын гоцлол бүжигчдийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. Мөн энэ онд БНХАУ-ын Шанхай хотод болсон олон улсын А зэрэглэлийн уралдаанд тэргүүн байр эзэлж, гран при шагналын эзэн болсон).

Бүжиг дэглээч, Гавьяат жүжигчин А.Батхүүгийн бүтээл “Уулын залуу”

Хөгжимчид: Баян хуурч, Гавьяат жүжигчин Г.Тэрбиш, цохивор хөгжимчин, Үндэсний урлагийн их театрын хөгжимчин Н.Бямбадорж.

(Б.Эрдэнэбаяр нь Консерваторийн ардын бүжгийн ангийг Гавьяат жүжигчин Ц.Алтангэрэл, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Оюун нарын удирдлагад төгссөн. Мөн тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар, Гавьяат жүжигчин А.Даваахүү, Гавьяат жүжигчин Ш.Одонтуяа, Гавьяат жүжигчин А.Батхүү, Соёлын тэргүүний ажилтан А.Баярсайхан, Ц.Мөнхдэлгэр, Х.Хашхүү, Н.Болор нарын ч шавь юм).

 

4.М.Лхагвагэрэл

лхагвагЛимбэчин, Монгол Улсын Консерваторийн багш, Токиогийн Урлагийн их сургуулийн зөвлөх багш

(Монгол үндэсний лимбэ хөгжмийн дуугаралт, тоглолт, төрөл зүйлийн баяжуулалт, урлал талд бүтээлчээр ажиллаж, уг зэмсгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй гоцлол хөгжимчин, багш, судлаач. Тэрбээр уран бүтээлийн “Дөрвөн улирал”, “Идэр жинчин”, “Silk road” гэсэн гурван цомогтой. Эдгээрт монгол болон олон үндэстний лимбэ хөгжимд зориулсан хөгжмийн бүтээл 40-ийг багтаасан хөдөлмөрч уран бүтээлч)

Хөгжмийн зохиолч О.Чинбат, “Талын салхи” лимбэний гоцлол

(М.Лхагвагэрэл нь Монголын лимбэ хөгжмийн сургалтын мастерууд Н.Жамбалжамц, Л.Цэрэндорж, Д.Энхтайван, М.Бадам нарын шавь юм. Шанхайн Консерваторийн багш нар нь БНХАУ-ын алдарт лимбэчид Жанюү, Юүсүнфа. Харин Осакагийн их сургуулийн Утга уран зохиолын хүрээлэнгийн харъяа урлаг судлалын салбарт удирдаж, урлаг судлалын магистр цол хамгаалуулсан багш нь профессор Нобүхиро Ито юм).

Өсвөрийн сонгодог хөгжимчид

  1. Ж.Азжаргал

Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 9-р ангийн сурагч

азаа(Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Өсвөрийн хөгжимчдийн олон улсын 11 дэх уралдаанд тусгай байр, Итали улсад болсон Өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд 3-р байр эзэлсэн. 2019 онд ОХУ-д болсон С.Рахманиновын нэрэмжит олон улсын Залуу төгөлдөр хуурчдын 2-р уралдаанд амжилттай оролцсон. Улаанбаатарт хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн суут хөгжмийн зохиолч Ф.Шопены нэрэмжит Төгөлдөр хуурчдын олон улсын III уралдаанд амжилттай оролцож, II шатанд шалгарсан)

Тоглох зохиол: Ф.Шопен, Фантазия экспромт (F.Chopin Fantaisie Imromptu)

Мэргэжлийн багш Консерваторийн багш, Мэргэжлийн хөгжмийн академийн тэргүүн Н.Мөнхтуяа

 

  1. Э.Хануй

Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 8-р ангийн сурагч

хануй(2018 онд Чех улсад болсон тус улсын алдарт хийлч Ярослав Косианы нэрэмжит Өсвөрийн хөгжимчдийн олон улсын 60 дугаар уралдаанд III байр эзэлсэн. 2020 оны наймдугаар сард Лондон хотод зохион байгуулсан “New talent” олон улсын залуу хөгжимчдийн онлайн уралдааны тэргүүн байрын шагналт)

Ф.Мендельсон, хийлийн концерт, III анги

(F.Mendelssohn, Concerto in E minor, III part)

Мэргэжлийн багш Консерваторийн зөвлөх профессор, Боловсролын болон Соёлын тэргүүний ажилтан Ж.Энх

Төгөлдөр хуурч С.Номин

 

7.Г.Амина

Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 9-р ангийн сурагч

амина(Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдааны III байрын шагналт, Испани улсын Мадрид хотод болсон олон улсын IV уралдааны хүрэл, мөнгөн медальт, ОХУ-ын Улаан-Үд хотод болсон “Найдал” уралдааны III байрын эзэн, Монгол Улсын Консерваториос зохион байгуулсан И.С.Бахад зориулсан уралдааны D ангиллын III байрын шагналтай. Итали улсын Милан хотод 2020 онд болсон “Piano Talents” олон улсын онлайн уралдаанд III байр эзэлсэн. 2021 онд Ф.Шопены нэрэмжит Төгөлдөр хуурчдын олон улсын III уралдаанд амжилттай оролцож, II шатанд шалгарсан)

Ф.Шопен, Тарантелла ор.43

Мэргэжлийн багш СТА Ц.Мягмарцэрэн

 

8.М.Нарансоёмбо

Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 5-р ангийн сурагч

Наранс(АНУ-ын Нью-Йорк хотын “Карнегги холл” (GARNEGIE HALL)-д болсон Өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд II байр эзэлсэн. Чех улсын Хераны нэрэмжит олон улсын морин хийлчдийн XV уралдаанд III байр эзэлсэн. Тэрбээр 2020 онд Их Британи  улсад зохион байгуулсан Өсвөрийн хөгжимчдийн олон улсын онлайн уралдаанд алтан медаль хүртсэн)

А.Айвазян “Гүрж бүжиг” (Ara Ayvazyan “Georgian dance”)

Мэргэжлийн багш Монгол Улсын Гавьяат багш, дэд профессор Ш.Дуламсүрэн

Төгөлдөр хуурч, Консерваторийн багш  Д.Саран

 

 

З.Амин-Эрдэнэ

Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 5-р ангийн сурагч

амин-эрд(2016 оноос төгөлдөр хуураар суралцах хугацаандаа олон улсын  олон уралдаанд оролцож, өөрийн насны ангилалд амжилт гаргаж ирсэн шилдэг сурагч. Зөвхөн 2021 онд АНУ, ХБНГУ, БНХАУ, Итали, Серб, Финланд, Польш, Испани, Украин, ОХУ, Швейцар, Их.Британид зохион байгуулсан хөгжимчдийн олон улсын уралдаанд оролцож, гуравт нь III байр, гуравт нь II байр, аравт нь I байр эзэлж, хоёрт нь гран при шагнал хүртсэн. Нэг уралдааных нь тухай дурдахад АНУ-д зохион байгуулсан,  24 орны өсвөрийн хөгжимчин оролцсон “V Future International Piano Competition Stars” онлайн уралдааны 10 хүртэлх насныхан өрсөлдсөн “YOUNG TALENTS” ангилалд тэргүүн байр-гран при шагнал хүртсэнээр 2022 онд Америкийн хоёр хот болон Польш улсад тоглох эрхээр шагнуулсан)

Ф.Шопен, 1. Ноктюрн, оп.15/1. Фа мажор, 2. Этюд  оп.25/2 “Зөгийнүүд” (The bees)

Мэргэжлийн багш төгөлдөр хуурч, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дэд профессор С.Саянцэцэг

О.Нандин

Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 7-р ангийн сурагч

нандин 2(2020-2021 онд өсвөрийн хөгжимчдийн олон улсын онлайн уралдаануудад оролцсоор, амжилтын буухиагаа үргэлжүүлсээр буй юм. Хоёр жилийн хугацаанд Швед, АНУ, Их Британи, Итали, БНХАУ, Серби, Финланд, Польш, Украин, ОХУ, Швейцар, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 13 улсын, 18 удаагийн уралдаанаас гран-при, тэргүүн, дэд байруудын шагнал хүртэж, үнэмлэхүй амжилт үзүүлсэн. 2020 оны 1 дүгээр сарын 15-нд Швед улсын Стокхолм хотноо “Төгс билэгт” төвөөс зохион байгуулсан “Сонгодог хөгжмийн үдэш” концертод С.Саянцэцэг багшийн хамт уригдан тоглосон. 2020 оны хоёрдугаар сард ОХУ-ын Москва хот, С.Рахманиновын нэрэмжит II уралдаанд 2 дахь удаагаа оролцож өмнөх амжилтаа нэг шатаар ахиулж II байр, мөнгөн медалийн эзэн болсон. Oнцлох уралдааныг дурдъя. 2021 онд Украин улсын “Звезды выходъят на цену” олон улсын урлагийн наадам, Канад улсын “Red Mapple” хөгжмийн онлайн уралдаанд тус тус гран при шагнал хүртэж, Торонто хотноо шагналтнуудын концертод оролцох урилгаар шагнуулсан)

Ф.Шопен, 1. Ноктюрн, до диез минор, 2. Этюд оп.25/9 Эрвээхэй (Butterfly)

Мэргэжлийн багш төгөлдөр хуурч, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дэд профессор С.Саянцэцэг

Ц.Гүнбилэг

Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 10-р ангийн сурагч

гүнб(Итали улсын “Ibla Grand Prize 2018” олон улсын уралдааны II байр, мөн “Kabalevsky” уралдааны тусгай байрын шагналтан. Монгол Улсын Консерваторийн “И.С.Бах-д  зориулсан ХХI зууны хөгжмийн өргөл” уралдааны 2017 оны дэд, 2019 оны тэргүүн байрын эзэн. 2018 оны цөөхүүл хөгжмийн фестивалийн “Төгөлдөр хуурын шилдэг хоршил” шагналтай. Консерваториос зохион байгуулдаг “Виртуозо” техникийн уралдааны 2018 оны дэд, 2019 оны тэргүүн байрын эзэн. 2020 онд ОХУ-ын Москва хотод болсон С.Рахманиновын нэрэмжит Төгөлдөр хуурчдын уралдаанд насны ангилалдаа тусгай шагнал хүртсэн.

Улаанбаатарт хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн суут хөгжмийн зохиолч Ф.Шопены нэрэмжит Төгөлдөр хуурчдын олон улсын III уралдааны өсвөрийн хөгжимчдийн ангилалд тэргүүн байр эзэлсэн)

З.Хангал, Монгол ардын дуунаас сэдэвлэсэн найруулга

(Z.Khangal, Variation on a theme of mongolian folk song)

Мэргэжлийн багш Монгол Улсын гавьяат багш Ч.Тунгалаг

Сонгодог хөгжимчид

12. Хийлч М.Номужин, эрдүү хийлч З.Орчлон

Номуж(М.Номужин Улсын филармони, ОХУ-ын Улаан-Үд хотын Дуурь, бүжгийн эрдмийн театрт хөгжимчнөар ажиллаж байсан. Өдгөө чөлөөт уран бүтээлч. АНУ-ын Нью-Йорк хотын “Карнегги холл”-д болсон Өсвөрийн хөгжимчдийн “Крешендо” олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Улсын филармонийн хөгжимчдийн “Чембер мюзик” тоглолтоор хамтрагч З.Орчлонгийн хамт дуэт гоцлон тоглож үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан амжилттай).

Эрдүү хийлч З.Орчлон  Улсын филармонийн симфони найрлын хөгжимчин.

(Ардын  жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдааны II, ОХУ-ын олон улсын “Найдал” уралдааны II байрын шагналтай. Улсын филармонийн хөгжимчдийн “Чембер мюзик” тоглолтоор хамтрагч М.Номужингийн хамт дуэт гоцлон тоглож үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан амжилттай).

Й.Халворсен, “Пассакалиа”

(Halvorsen, Johan, Passacaglia for Violin and Viola)

М.Номужин Монгол Улсын Консерваторийг зөвлөх профессор, Боловсролын болон Соёлын тэргүүний ажилтан Ж.Энхийн удирдлага дор төгссөн. Эдүгээ тус сургуульдаа хийлч, Консерваторийн багш Д.Галбадрахын удирдлагад магистрын зэрэг хамгаалахаар суралцаж буй.

З.Орчлон Монгол Улсын Консерваторийг тус сургуулийн багш, докторант Б.Энх-Амгалангийн удирдлагад суралцаж төгссөн.

Т.Энхмаа

Виолончельч. Улсын филармонийн хөгжимчин

энхм(БНСУ-ын Урлагийн үндэсний их сургуулийг виолончельч мэргэжлээр төгсөж ирээд эх орондоо ажиллаж байна. Тэрбээр Хөгжим бүжгийн коллежид суралцаж байхдаа Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит болон ОХУ, БНЧУ, Франц улсад болсон өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаануудад өндөр амжилт гаргаж байсан бөгөөд тухайн, тухайн үеийн үзүүлэлтээрээ Virtuoso Gala Concert-д 3 удаа уригдан тоглож байсан уран бүтээлч юм)

Надя Буланж, “Гурван жижиг аяз: Адажио, модерато, аллегро

(Nadia Boulanger – Trois Pièces pour violoncelle et piano)

Төгөлдөр хуурч Г.Болормаа

Т.Энхмаа Монгол Улсын Гавьяат багш, дэд профессор Ш.Дуламсүрэнгийн удирдлагад Хөгжим бүжгийн коллеж төгссөн. БНСУ-ын Урлагийн үндэсний их сургуулийг профессор Ии Ган Хугийн удирдлагад дүүргэсэн. Эдүгээгийн багш нь Монгол Улсын Консерваторийн багш Д.Амармэнд.

14.УДБЭТ-ын цохивор хөгжимчин С.Хүлэгбаатар ба түүний нөхөд

Цохивор хөгжимчин Т.Хастөр, Э.Түвшинсайхан, О.Билгүүн

С.Хүлэгб(Шинэ бүтээл төрүүлж, гар нийлэн хамтран тоглож, хөгжмийн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч байдаг уран бүтээлчдийн тоглохыг энэхүү тайзнаас дахин сонсохыг хүссэн байнгын  үзэгчдийнхээ хүсэлтийг биелүүлж, тус цохивор хөгжмийн дөрвөлийг Virtuoso Gala Concert-ын тайзнаа дахин урьж байна)

Минору Мики, “Маримбын гайхамшиг”

С.Хүлэгбаатар, Т.Хастөр, Э.Түвшинсайхан, О.Билгүүн нар нь Монгол Улсын Гавьяат багш Б.Зоригтын шавь нар юм.

 

 

 

Эрхэм хүндэт үзэгч, сонсогчид оо!

“Virtuoso Gala Concert-2020\2021” тоглолтод морилон саатна уу.

Мэдээллийг 88037007, 99776917

Тасалбарыг ticket.mn

2021.12.08-ны үдэш Улсын филармонийн концертын танхимд уулзацгаая.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
“Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
POETRY: Намрыг угтах найман шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
    27 мин
  • 30 сая төгрөгийн шагналын сантай "Ахмад бөхчүүдийн барилдаан" болно
    1 цаг 26 мин
  • Улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна
    1 цаг 40 мин
  • Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг боловсруулахад олон нийтийн оролцоог хангана
    1 цаг 55 мин
  • ЭМЯ: Тарваган тахлын улмаас 1 хүн нас барж, 96 хүнийг тусгаарласан
    2 цаг 3 мин
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
    2 цаг 15 мин
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
    2 цаг 51 мин
  • Улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа
    3 цаг 10 мин
  • Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн түүхэн товчоо
    3 цаг 29 мин
  • Олимпын спортын эрх зүйн орчныг сайжруулав
    3 цаг 31 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдыг дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов
    3 цаг 52 мин
  • Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол энэ сарын 11-ний өдөр болно
    4 цаг 8 мин
  • Төмөр замын авто зогсоол орчмын замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна
    4 цаг 17 мин
  • Олон улсын бичиг үсгийн өдөр болж байна
    4 цаг 56 мин
  • Онцгойнхон дөрвөн иргэний амь насыг авран хамгаалжээ
    4 цаг 58 мин
  • Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрэгтэй тамирчид эх орноосоо мордлоо
    5 цаг 27 мин
  • Улаанбаатар хотын ногоон бүсийн 2169 га талбайгаас нийт 31 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ
    5 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13471 болжээ
    6 цаг 5 мин
  • Бороотой, цастай сэрүүн өдрүүд айсуй
    6 цаг 31 мин
  • УИХ-ын намрын чуулган энэ сарын 15-нд нээнэ
    6 цаг 35 мин
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
24 баримт
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК