Коронавирусын шинэ хувилбар IHU Франц улсад бүртгэгдээд байгаа. Тус улсын Марсель хотоос 100-гаад зм зайтай орших Фокалкьед арванхоёрдугаар сарын 10-нд илрүүлсэн энэ хувилбарыг ДЭМБ судлагдаж буй хувилбарын жагсаалтад оруулаад байгаа юм.
Одоогоор Францад коронавирусын уг хувилбараар 12 хүн халдварлаад байгаа юм. IHU-г Камерун улсаас гарвалтай байж магадгүй гэж үзэж байгаа. Энэхүү судлагдаж байгаа шинэ хувилбарыг вакцины дархлаанаас илүү тэсвэртэй, тархах чадвар өндөр гэдгийг нь урьдчилан тогтоосон байна.
Б.Жаргал