Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Испани улсын Засгийн газар иргэдийг ковидын халдварт дасан зохицож амьдрахыг уриаллаа

2022-1-13
0
ЖИРГЭХ

Дэлхийн 140 орчим улсад коронавируст халдварын Омикрон хувилбар тархаад байна. Зарим улс орны халдварын нөхцөл байдлын мэдээг хүргэе.


БНХАУ-д Омикрон хувилбар шинж тэмдэггүйгээр тархсан байж болзошгүй

БНХАУ-ын Тяньжин хотод 2022 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр коронавирусний халдварын зургаан тохиолдол батлагдав улмаар 08-ны өдөр 20 тохиолдол батлагдсаны дотор хоёр тохиолдол нь ОМИКРОН хувилбар болох нь батлагдсан тухай тус улсын эрх баригчид мэдээлэв. Тус хотын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн Орлогч дарга Жан Ин мэдэгдэлдээ “тохиолдлууд болон халдварын гинжин хэлхээний хоорондын хамаарлыг авч үзвэл коронавирусний халдвар шинж тэмдэггүйгээр иргэдийн дунд тархсан байж болзошгүй” гэв. ОМИКРОН хувилбарын батлагдсан хоёр тохиолдлыг яаралтай тусгаарлаж геномын дараалал тогтоох шинжилгээ хийж 2021 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн 03:30 цагт ОМИКРОН хувилбар болох нь дахин батлагдсан талаар холбогдох байгууллагаас мэдээлэв.

Батлагдсан иргэдтэй нэгдүгээр хавьтагч болох 814, хоёрдугаар хавьтагч болох 553 иргэнийг илрүүлж яаралтай тусгаарласан. Хотын захиргаанаас яаралтай мэдэгдэл гаргав. Тус мэдэгдэлд “Шаардлагагүй бол тус хотоос гадагшаа гарахгүй байх, халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл ойролцоо байгаа эмнэлэгт хандах” тухай байв. Мөн хаалттай бүсүүдийг зарлав. Үүнд тус хотын хөл хөдөлгөөн их цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хаав. Мөн тухайн батлагдсан тохиолдлуудын ажил болон байрыг хаалттай бүс болгов. Одоогоор айл бүрээс шинжилгээ авахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

АНЭУ-д Ковид “Флюрина” хавсарсан тохиолдол эрсдэл өндөртэй байна

АНЭУ-д сүүлийн өдрүүдэд ханиад, КОВИД хосолсон “Флюрина”-ны тархалт өндөр байгааг мэдээлэв.  Илрэх шинж тэмдэгийн хувьд: +39-өөс дээш хэм халуурах, бие зарайх, хоолой өвдөх, хамар битүүрэх, бие өвдөх зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрч байна. Тус халдварт хийсэн эхний судалгаагаар  Флюрина нь эсрэг биетийн хариу урвалыг дарангуйлдаг, томуугийн болон Ковид-ийн вирусээр нэгэн зэрэг халдварласан тохиолдолд  вирусийг цэвэрлэхэд илүү их хугацаа шаарддаг болохыг тогтоогоод байна. Мөн халдвар авснаас нэгээс дөрөв хоногийн дотор ханиадны шинж тэмдэг илэрдэг бол 14 хоногт ковид-ийн шинж тэмдэг илэрдэг, удсан тохиолдолд амь насанд халтай гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Францад тахлын дэгдэлттэй холбоотой 10 мянга орчим сургуулийг хаажээ

Франц Улсад 24 цагийн дотор 368.148 ковидын тохиолдол бүртгэгдэв. Албаныхан энэ тоо удахгүй 500.000 давна гэж харж байна. Сүүлийн үед цар тахлын дэгдэлттэй холбогдуулан эрх баригчид 10,000 сургуулийг хаажээ.  Түүнчлэн Засгийн газраас иргэдийг вакцинд хамрагдахыг уриалж байна.  Тус улсын нийт хүн амын 80 орчим хувь болох 53 сая гаруй хүн вакцинд бүрэн хамрагдаад байгаа ба 29 сая гаруй бүүстэр тун хийгээд байна.  Мөн нэгдүгээр сарын дунд үеэс эхлэн вакцин хийлгээгүй хүмүүсийг ресторан, баар зэрэг битүү газар зохион байгуулагдах үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцохыг хориглоно гэж засгийн газар мэдэгдэв.

АНУ: Хэзээ нэгэн цагт бүх хүн тусна, харин вакцинтай хүмүүс хөнгөн тусах магадлал өндөр

АНУ-д 24 цагийн хугацаанд 1.5 сая орчим ковидын тохиолдол бүртгэгдэж байна. АНУ-ын Цагаан ордоны эрүүл мэндийн зөвлөх Фаучи: Омикрон вариант эрт орой хэзээ нэгэн цагт хүн бүрт халдана, харин энэ үед вакцинтай хүмүүс л харьцангуй хөнгөн тусна.

Европын орнууд ковидыг “Эндимек” өвчин болох магадлалтай гэв

Европын Эмийн агентлагийн (EMA) вакцины стратеги хариуцсан дарга Марко Кавалери мягмар гарагт сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлд, өндөр хурдтай халдварлаж буй омикрон омгийн байгалийн дархлаа нь "эндемик" рүү хурдтай чиглэн явааг хэлжээ. Эндемик гэдэг нь тодорхой нэг бүс нутагт амьдарч буй ард иргэдийн дунд алга бололгүй дахин гарч ирсээр байх өвчнийг нэрлэдэг ба Ковид нь эндемик өвчин болж, ХДХВ шиг дэлхийгээс хэзээ ч арилахгүйгээр үлдэж магадгүй аж.

Испани улс иргэдийг дасан зохицож амьдрахыг уриаллаа

Испани улс Ковид-19-ийг ханиад зэрэг "эндемик" өвчин гэж үзэхийг уриалж байгаа ба хүмүүсийг үүнтэй хамт амьдрахыг санал болгож буй Европын анхны томоохон үндэстэн болоод байна.

ОХУ-д өдөрт 40 мянган тохиолдол бүртгэгдвэл хөл хорио тогтооно

ОХУ-ын Төрийн Думын эрүүл мэндийг хамгаалах хорооны тэргүүн Дмитрий Хубезов өдөрт 40.000 тохиолдол ОХУ-д бүртгэгдэж эхэлбэл хөл хорио тогтоох бүрэн боломж нөхцөл нь бүрдэнэ гэж мэдэгдсэн байна. ОХУ-д омикрон хувилбарын вирус 14 бүс нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Москва, Москва муж, Санкт-Петербург, Ростов муж,Пермь хязгаар, Ленинград, Мурманск, Орел, Оренбург, Рязань, Нижний Новогород Эрхүү мужууд болон Ингушет, Башкортостан БНУ-дад бүртгэгдсэн байна.

2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 305 омикрон хувилбарын вирус бүртгэгдээд байсан бол 12-ны өдрийн байдлаар хоёр дахин өсч 698 болсон байна.

Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Засгийн газрын гишүүдтэйгээ нэгдүгээр сарын 12-ны өдөр цахимаар хуралдан хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн байна. Тухайлбал, Урт хугацааны шинэ жилийн баярын амралт дууссан учир коронавирусын шинжилгээ, дархлаажуулалтын ажлыг нэмэгдүүлэх, омикроны эсрэг авч хэрэгжүүлэх шинэ арга хэмжээг боловсруулан танилцуулах зэргийг үүрэг болгосон байна.

Туркд хөл хорио тогтоохгүй

Туркийн эрүүл мэндийн сайд мэдэгдэл хийв. Турк улсын ковидын халдварын өдрийн тохиолдол өмнө нь байгаагүйгээр дөрөв дахин нэмэгдсэн байна. Эмнэлгүүдийн ачаалал үлэмж нэмэгдэж байна. Омикрон хувилбарын эсрэг дотоодын Турковак вакцин хийлгэсэн хүн боломжит дархлаанд хүрч байна. Халдвар авсан хүн долоо хоног тусгаарлагдаж сөрөг шинжилгээгээр нийгмийн үйл ажиллагаанд оролцох эрх нь нээгдэнэ. Нийтийг хамарсан хөл хорих асуудал одоогоор яригдаагүй байна.

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    13 цаг 8 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    13 цаг 15 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    14 цаг 49 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    15 цаг 44 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    15 цаг 52 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    16 цаг 6 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК