Орос-Украины нөхцөл байдлаас болж Европын Холбооны болон дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ОХУ-ын эсрэг хориг тавьсаар байгаа билээ.
Тэгвэл Австрали улс Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенко болон түүний гэр бүлийнхнийг ОХУ-ын эзлэн түрэмгийллийг дэмжсэн гэж үзэн хориг тавьж байгаа гэдгийг тус улсын гадаад хэргийн сайд мэдэгдлээ. Мөн уг хоригт Беларусь улсын төрийн тэргүүнээс гадна Орос улсын 22 иргэний нэрсийг багтаасан юм байна. Австрали улс уг мэдэгдэл дээрээ, “Украин улс руу хууль бусаар нэвтэрч бүрэн эрхт улсын тусгаар тогтнолд заналхийлж буй ОХУ-д дэмжлэг үзүүлж буй бүх орны удирдагчдад хатуу хориг тавих болно. Орос-Украины дайн энэ хэвээрээ үргэлжлэх юм бол манай улсын зүгээс одоогийн тавьж буй хоригоо улам нэмэгдүүлэх арга хэмжээ авна” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN