АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Орос-Украины нөхцөл байдалтай холбоотой НАТО, ЖИ 7 гэх мэт олон улсын холбоонуудын уулзалтуудад оролцохоор Европ тивийн орнуудаар айлчлал хийж байгаа билээ.
Тэгвэл тэрбээр өнгөрсөн ням гарагт Польш улсын нийслэл Варшав хотод Хааны цайзын гадна “Бурхны төлөө энэ хүн (Владимир Путин) засгийн эрхэнд үлдэж болохгүй.” гэж хэлжээ. Түүний энэхүү хэлсэн үгсийг ОХУ-ын төр засгийн дотоод эрхэнд гаднаас оролцож байгаа хэрэг хэмээн ОХУ үзэж ихээр шүүмжилж байсан. Харин тэрбээр уг үгсээрээ ОХУ-ын дэглэмийг өөрчлөх бодол агуулаагүй гэдгээ сүүлд мэдэгдсэн ба Цагаан ордны албаныхан мэдэгдэл дээрээ: “Ноён ерөнхийлөгч Жо Байден нь хэлсэн үгсээрээ ОХУ-ын дотоод асуудал болон В.Путины хүч чадлыг өөрчлөх тухай бодол агуулаагүй. Тэрбээр зөвхөн хөрш орнуудынхаа оршин тогтнолд заналхийлж буй ОХУ-ын үйлдлийг шүүмжлэх бодолтой байсан” гэж дурджээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (6)