ОХУ-ын хэвлэл мэдээллийг зохицуулагч Роскомнадзор Оросын хэвлэл мэдээллийн байгууллагaдуудыг Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн ярилцлагуудыг ард иргэдэд хүргэхгүй байхыг анхааруулсан.
Тэгвэл уг үйл явдлыг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, “Бид Владимир Зеленскийгийн ярилцлагаас айгаагүй. Бидэнд дагаж мөрдөх хууль гэж бий. Тиймээс бид хуулийн заалтуудыг зөрчиж буй мэдээлэл болон бичлэгүүдийг олон нийтэд дэлгэхгүй байх нь чухал” гэж тайлбарлажээ.
Мөн ОХУ-д худал мэдээлэл олон нийтэд тараах юм бол мэдээллийн агуулгаасаа шалтгаалан 15 хүртэлх жилийн хугацаатай шоронд хоригдох ялаар шийтгэгдэх боломжтой байдаг юм байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)